“Жаст”-ын Ш.Батхүү 170 гарын үсэг, тамгыг хуурамчаар үйлдсэн үү?

2018-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Лондонгийн Арбитрын шүүх Өмнөд Африкийн “Стандарт” банкны нэхэмжлэхтэй 109 сая.ам  долларын хэрэгт Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татаад байгаа.  “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж зээл авсан гэх хэргийг АТГ –т  шалгаж байна. Хэргийн гол эзэн нь “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү.  Түүнийг саяхан АТГ-аас саатуулсан байдаг.  Тус хэрэг 2009 оноос эхэлсэн. Нийтдээ  дөрвөн удаагийн үйлдлээр 2009-2010 онд “Жаст групп” компани “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан байна. Ингэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг  барьцаалсан гэх хуурамч материал бүрдүүлсэн нь асуудал дагуулаад байна.   Тухайн үед үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Ч.Ганзориг, орлогч захирал Фоменко, хуулийн хэлтсийн дарга Мөнхжаргал нар болон Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар нарын гарын үсэг болон “Эрдэнэт” үйлдвэрийн тамгыг хуурамчаар үйлдсэн гэдгийг нь олон улсын болон Монголын шүүхийн шинжээчид тогтоожээ.   Мөн 2013 онд Ш.Батхүү  “Эрдэнэт” үйлдвэр болон тухайн үеийн удирдлагуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бичгийг Арбитрын шүүхэд илгээсэн байдаг. Нийтдээ 170 гарын үсэг, тамгыг хуурамчаар үйлджээ.  2013 онд УМБГ-т гарын үсэг, тамга  тэмдгийг хуурамч эсэхийг шалгуулахад Ш.Батхүү “Стандарт” банкнаас зээл авахдаа Эрдэнэт үйлдвэр, ТӨХ-ны холбогдох албан тушаалтнуудын гарын  үсгийг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон байдаг.  Мөн Английн хараат бус шинжээч Жайлес гэрээний тамга, болон гарын үсгийн хуурамч гэдгийг тогтоогоод байна.  Тэгэхээр шүүхийн бүх шатанд гарын үсэг тамга тэмдгийг хуурамч гэж  үзсэн байхад  Лондонгийн Арбитрын шүүх  Засгийн газрыг яагаад хариуцагчаар татав гэдэг нь сонирхолтой байна. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин