“Хэрэглэгчдийг өөрийгөө хамгаалдаг болгох хэрэгтэй байна”

2018-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч, Хүний эрхийн хуульч  Ц.Оюунбаатартай ярилцлаа.   - Олон улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах  өдөр өнөөдөр  тохиож байна. Монголын хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэг ямар ажлуудыг хийж ирэв? -Манай улс 3.2 хүн амтай, тэд бүгд хэрэглэгч. Тэдний эрх ашгийг хамгаалж,  эрүүл, аюулгүй орчинд амгалан тайван амьдрах,баталгаатай хүнсний болон бусад бараа таваараар хангуулах эрхийг хангахад хэрэглэгчийн байгууллагууд дэмжлэг үзүүлэх ёстой юм.  Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ТББ төдийгүй төрийн болон бусад байгууллага, Засгийн газар, яам,агентлаг, түүний салбар, аймаг,нийслэл, нэгжид хамаатай. Монгол Улс оршин тогтнох, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангахад Монголын төр, нийгмийн бүх үйл ажиллагаа чиглэх ёстой. Өнөөдөр амаргүй нөхцөлд байгаа. Эдийн засаг, нийгмийн хямрал газар авсан. хөрөнгө, санхүүгийн хүндрэл бүх аж  ахуй нэгжид  нүүрлэсэн. Ийм нөхцөлд хэрэглэгчийн эрхийг, монгол хүний эрүүл, амьд явах эрхийг хамгаална гэдэг хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй. Хүн бүр мэдлэгтэй байж, өөрийн болон бусдын эрхийг хамгаалан тэмцдэг орчин нөхцлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд, ялангуяа 2015-2016 оныг  бид хэрэглэгчийн жил болгон зарлаж, Засгийн газрын үндэсний хөтөлбөрийг батлууллаа. 2020 он хүртэл олон  ажил төлөвлөсөн. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг олон улсын стандартын дагуу боловсруулж УИХ-д оруулсан. Харамсалтай нь тэнд аж ахуй, бизнесийн төлөөлөл түлхүү байгаа учраас саатаж байна. Хэрэв энэ хууль батлагдвал хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаар идэвхтэй ажиллах боломж бүрдэхээр байна. -Хэрэглэгчдээс ямар санал, гомдол түлхүү ирж байна. Хэрхэн шийдвэрлэв? -Өнөөгийн нөхцөлд бид хэрэглэгчдийг энэ талын мэдлэгтэй, соёлтой, эрх ашгаа хамгаалан тэмцдэг болгох хэрэгтэй юм. Ингэж байж  хэрэглэгчийн эрх, хүний эрхийг онцгойлон тавина. Иймээс  өнгөрсөн жил арав гаруй хуульч нэгдэн   “Хүний эрх, шударга ёс төв”-ийг байгуулан ажиллаж байна. Эрх нь зөрчигдсөн хүмүүст зөвлөгөө өгч, лекц зохион байгуулж байгаа. Монгол хүний эрх алхам тутамд зөрчигдөж  байна. Охид, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байна. Зах зээл чанаргүй бараа, хүнсний бүтээгдэхүүнээр дүүрч, монгол хүний өвчлөл, эрүүл мэндэд аюул учруулж байна.  Амьсгалын замын  болон халдварт өвчнүүд газар авлаа. В,С вирусын өвчлөл төдийлөн буурахгүй байна. Энэ талаарх эрүүл мэндийн бодлого ихэнхдээ бизнесийн чиглэл рүү явчихсан. Манай улс иргэдээ В,С вирусын нэг удаагийн үнэгүй шинжилгээнд хамруулчих ёстой. Тэгж чадвал, дараагийн шатанд хавдар болоод хортой үе шатанд хүрчихэлгүй эмчлэх боломж нээлттэй. -Нийслэлд утааны асуудал хэрэглэгчийн эрх ашгийг маш их хохироож байна. Энэ талаар? - Олон улсын эрүүл мэндийн байгууллага  монголчуудын  амьсгалын замын өвчлөл,  уушгины хавдрын асуудал ойрын таван жилд эрс нэмэгдэнэ гэсэн судалгаа гаргасан. Нийслэлийн утааг шийдэж чадахгүй байгаа нь өнөөгийн УИХ, Засгийн газар, хотын удирдлагуудын хувьд гэмт хэргийн хүрээнд хариуцлага тооцох асуудал. Автомашин хэрэглэгчдийг бөөнөөр нь торгох, дарамт учруулах, машиныг нь ачих асуудал бизнес болж хувирсан. Энэ талаар гомдол ихээхэн ирж байна. Эрүүгийн гэмт хэрэгт өршөөл үзүүлж болоод байдаг атлаа автомашинаар замын  хөдөлгөөнд оролцож торгууль хүлээсэн иргэдээ нэг удаа өршөөх хэрэгтэй гэж бид үзэж байгаа. ТББ-ууд ч  санал гаргасан. Гар утас хэрэглэгчдээс  гомдол асар их ирдэг. Үүрэн холбооны оператор компаниуд 100 хувь гадны хөрөнгө оруулалттай атлаа хэрэглэгчээ хохироодог. Өндөр төлбөр тавьдаг, төлбөрийн тооцоо хийхдээ алдаа гаргадаг, үнээ бууруулдаггүй. Тэр байтугай цагдаа, тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, хэрэглэгчийнхээ мэдээллийг өгч хохироож байна. Иймд хариуцлага тооцох асуудлыг ярьж, шаардлага, мэдэгдлүүдийг холбогдох газруудад хүргүүлсэн. Өнөөг хүртэл хариу өгөхгүй байна.  Энэ бол улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой ноцтой асуудал. МҮОНРТ Монголын хэрэглэгчийн асуудлыг хойш тавьж байгаа. Хэрэглэгчийн санал хүсэлт, гомдлыг нэвтрүүлэхгүй, хэт нэг талыг барьж, эрх баригчдад тал зассан, зулгуйдсан байдлаар үйл ажиллагаа явуулж байгааг бид шүүмжилж шаардлага тавьсан. Хэрэглэгчийн мэдээлэл тогтмол явж байх ёстой. Хэрэглэгч эрхээ хамгаалах ёстой. Иймд 2018 оныг бид хэрэглэгчийн боловролыг дээшлүүлэх жил болгон зарласан. - Хэрэглэгч өөрийнхөө эрхийг хамгаална гэсэн үг үү? -Тийм.  Түүнээс аль нэг хүн өмнүүр нь орж хамгаалах  биш,  хэрэглэгч өөрөө  өөрийгөө хамгаалагч, тэмцэгч байх учиртай.Хэрэглэгч өөрөө утаа, хорт бодисын асуудлыг гаргаж ирж, шаардлага тавьж, Үндсэн хуульд заасан үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсах эрхээ эдэлж, тэмцэх ёстой. Үүнд нь бид зөвлөгөө өгье гэж байгаа. Хэрэглэгчдийн эрх, хүний эрхийг цогцоор нь хамгаалан тэмцэхэд уриалж, мөн тэдэнд эрхээ хамгаалж тэмцэх боловсрол, мэдлэг олгох чиглэлээр ажиллаж байна. Сургалт явуулж, аймаг, дүүргүүд рүү  хүрээг нь  тэлнэ. Хэрэглэгчийн болоод хүний эрх их зөрчигдөж байгаа газар бол Улаанбаатар хот. Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагыг  шинэчлэн зохион  байгуулах, хариуцлагыг сайжруулах нь бидний тулгамдсан асуудал юм. Энэ чиглэлд 2018 онд анхаарч ажиллана. Бүх аймаг, хотын салбаруудад үүрэг, чиглэл өгсөн. Дэмжлэг үзүүлэх, зохион байгуулахад хамтран ажиллана.  

МЭНДЧИЛГЭЭ

Олон улсын хэрэглэгчдийн өдрийг тохиолдуулан Монголын нийт ард түмэн, 3,2 сая хэрэглэгч иргэддээ мэндчилгээ дэвшүүлж байна.Өнгөрсөн жилүүдэд Монголын хэрэглэгчийн эрхийг хамгаалах үнэдэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, Монгол хүний эрх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлд томоохон ахиц гарсан билээ. Түүнчлэн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг Олон улсын стандартын шаардлагын дагуу боловсруулж  УИХ-д өргөн бариад хоёр жил хүлээгдэж байна. Монголын хэрэглэгчид хүний эрх, хэрэглэгчийн эрхийн мэдлэгээ дээшлүүлж, Хэрэглэгчийн боловсрол олгох зорилтын хүрээнд 2018 оныг “Хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх жил” болгон зарлаж байна. Хэрэглэгч та өөрөө эрхээ хамгаалан, бусдыгаа манлайлан тэмцэж байж амжилтанд хүрч хүний эрх хэрэглэгчийн эрх чинь хангагдана.Түүнээс биш төр эсвэл, хэн нэгэн дарга албан тушаалтанд найдах хэрэггүй. Нийслэл хотод хэрэглэгчийн эрх хамгийн ихээр зөрчигдөж,  хорт утаа аюулын түвшинд хүрч амьсгалын замын халдварт өвчин тархаж, авто замын түгжрэл,  захиргааны торгууль төлбөр, төрийн албаны хүнд суртал, авилга олон нийтийг бухимдуулж байна. Монголын иргэд эрхээ хамгаалан хамтран тэмцэхийг уриалж байна.

Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбооны Ерөнхийлөгч Ц.Оюунбаатар

  Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Атомын мөс зүсэгч "Ямал"-ыг Марина Старовойтова удирдана

Оросын атомын мөс зүсэгч флотын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Марина Старовойтова "Ямал" хөлгийн ахмадаар томилогдож,

Уржигдар 15 цаг 36 мин
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид цуглана

Уржигдар 15 цаг 33 мин
Зөвлөхийн сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Уржигдар 09 цаг 31 мин
Б.Бат-Эрдэнэ: Зүү эмчилгээний үр дүн гам сайн барьснаар гардаг

Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээний үед хэрхэн гам барих талаар Монгол Хьюндай эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Улаанбаатарынханд адлагдсан дотуур байр миний хүүхдийн хоёр дахь гэр

Говьсүмбэр аймгийн малчин Н.Ганзориг таван хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд дотуур байранд амьдран сургуулиа

Уржигдар 06 цаг 00 мин
Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

2025-08-21
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

2025-08-20
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

2025-08-20
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

2025-08-20
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

2025-08-20