Хуульчдад ёс зүйн хариуцлага тооцдог болно

2018-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Шүүгчийн  таван настай хүүхдийн дансанд 500 сая төгрөг байна.Шүүгчид хамгийн багадаа 2.8 сая төгрөгийн цалинтай хэрнээ авлига авдаг нь хэвээрээ байна  гэж УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэлж байна. Мөн чанартай хуульчид бэлтгэж чадахгүй байна. Дөнгөж сургууль төгссөн хуульчийг мэргэшүүлэх, хуульч бэлтгэх их, дээд сургуулийг магадлан итгэмжлэх, хуульчийн сонгон шалгаруулалтын сорилыг чанаржуулахад анхаарч хуульд тодорхой заалт нэмэх шаардлагатай байгааг олон нийт болон хуульчид мэргэжлийнхэн сануулаад байгаа. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр шүүгч, хуульчдын ёс зүйд хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин сул байгаатай холбоотой гэж үзэж болох юм. Манай улсад “Хуульчийн эрх зүйн байдлын тухай” хуулийг анх 2012 онд баталжээ. Үүнээс хойш ямар нэгэн шинэчилсэн найруулга хийгдээгүй юм байна. Тиймээс  хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ шаардлага бий болсонтой холбогдуулан “ Хуульчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өчигдөр Хууль зүйн хүрээлэнд боллоо. Хэлэлцүүлэгт хуульчид, судлаачид төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, өмгөөлөгчид оролцов. Уг хуулийн төслийн харьцуулалтын талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны ахлах мэргэжилтэн Я.Жавхлан танилцуулав. Тэрээр хэлэхдээ “ Шинэчилсэн найруулагад тусгасан хамгийн чухал асуудал нь хуулчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцоотой холбоотой асуудал хөндөгдөж байна. Олон нийтэд итгэл хүлээхэд нөлөөлдөг хуульч аливаа хууль бус үйлдэл хийсэн бол хариуцлага хүлээлгэдэг тогтолцоог хийснээр хуульчийн мэргэжлийн нэр хүндэд чухал нөлөөтэй. Өмнөх хуульд хуульчийн хариуцлагын асуудлыг нэгдмэл байдлаар шийдвэрлэхээр тусгасан байсан ч хэрэгжүүлэхдээ хууль хэрэгжүүлэх тус тусын байгууллагад бие даасан ёс зүйн хороогоор шийдвэрлэх болсон нь зөрчилтэй болсон. Үүнийг шинэ хуулийн төслөөр засч залруулахаар зорьж байна” гэв. Мөн хуулийн сургуулиудын эрх зүйн боловсрол олгож байгаа чанар стандартын асуудлыг хуульд тусгаж байгаа аж. Түүнчлэн хуульч болох шалгуурыг өндөрсгөж, хууль зүйн боловсролын системийг нь төгөл­дөржүүлэхэд хан­даж байгаа юм байна. Тухайлбал, сонгон шалгаруулалтаар хуульчийг сонгохдоо зөвхөн сорилын, бодлогын шалгалтын хэсгээс бүрдсэн асуултаар авдаг бол шинэчилсэн найруулгаар нэмж  хуульчийн мэргэжил, ёс зүй чиг хандлагын хувьд энэ мэргэжлийг эзэмших чадамжтай юу гэдэгт ярилцлага, тестийн өгүүлэмжээр  тодорхойлох зүйл орж байгаа аж. Ер нь эрх зүйн боловсролтой хүн болгон хуульч болох уу гэдэгт анхаарлаа хандуулж тэднийг мэргэшүүлэх асуудал яригдаж байгааг оролцогчид онцолж байв. Хууль эрх зүйн чиглэлээр төгсч буй оюутнуудын 40-50 хувь нь хуульч мэргэжлээр ажиллах сонирхолтой байдаг. Жилд нэг удаа зохион байгууллагддаг сонгон шалгаруулалтад 1300 орчим хүн оролцсоноос 200 нь тэнцдэг. Тэгэхээр хуульчаар ажиллах сонирхолтой хүн олон байдаг ч шалгуурт тэнцдэг нь цөөн байгаа нь чанаргүй хуульчид бэлтгэгдэж байгаагийн илрэл юм гэдгийг салбарынхан хэлж байв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин