Т.Пүрэвсүрэн: Багшаас хариуцлага нэхэж чадаж байна. Тэгвэл төр, засаг хариуцлагаа хүлээж чадах уу?

2018-03-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Өнгөрсөн онд багш нар ажил хаялтыг орон даяар зохион байгуулж, Засгийн газрын саналын дагуу ажил хаялтаа зогсоож, багшийн үндсэн цалинг 20 хувиар нэмүүлэхээр тохиролцсон. Гэвч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна. Тиймээс Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн биелэлтийг шаардаж хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр Багшийн цалинг нэмүүлэх түр хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Т.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. -Хэд хоногийн өмнө салбарынхаа сайдтай уулзсан гэсэн. Яг юун тухай ярилцсан юм бэ? -Багшийн цалинг нэмүүлэх түр хорооныхон Ц.Цогзолмаа сайдтай уулзаагүй. Ё.Мөнхтуяа уулзсан гэсэн. Мөнхтуяа Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос гарч ТББ байгуулсан байгаа. -Ц.Цогзолмаа сайд багш нарын цалингийн зээлийг тэглэнэ гэсэн. Энэ талаар та юу хэлэх вэ? -БСШУС-ын сайд багш нарын цалингийн зээлийг тэглэнэ гэсэн байна лээ. Үүнийг би мэдэхгүй. Сайд тэгж хэлсэн хариуцлагаа өөрөө хүлээх байх. Багш нар маань “Бид банкнаас авсан зээлээ өөрсдөө л төлөх ёстой” гэж байгаа. Түүнээс сайд төлнө гээд хариуцлагагүй үйлдэл хийж багш нарыг хуурч, төөрөлдүүлж болохгүй байх. Багш нар үүнд бухимдалтай байгаа. Яагаад багш нарыг дандаа хуурч байдаг юм бэ. Үүнд багш нар маш их дургүйцэж байна. Энэ мөнгийг сайд халааснаасаа гаргаж тэглэх юм байлгүй. Түүнээс олон банкнаас авсан зээлийг банкны захирлууд нь зөвшөөрөөд олон багшийн өрийг тэглэнэ гэдэг байж болдог юм уу, мэдэхгүй байна. -Багш нарын цалинг 20 хувь нэмнэ гэсэн. Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ? -Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос багшийн үндсэн цалинг өнгөрсөн онд 50 хувиар нэмүүлэх асуудлаар Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, БСШУСЯ, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлд шаардлага хүргүүлж, салбарын яамтай хэлэлцээр хийж тодорхой шийдвэрийг гаргуулсан ч өнөөдрийг хүртэл багшийн үндсэн цалин нэмэгдээгүй байгаа нь багш нарыг бухимдуулж байна. Бид улсын хэмжээнд ажил хаялт зохион байгуулж тухайн үед Засгийн газраас цалинг 20 хувиар нэмэх боломж байгаа хэмээн ажил хаялтыг зогсоож, ширээний ард суусан. Гэтэл энэ асуудал одоо болтол чимээгүй байна. Уг нь нэг багш 25-30 хүүхдэд хичээл заах нормтой. Гэтэл өнөөдөр 60 хүүхэдтэй ажиллаж байгаа багшаас ямар үр дүн хүлээгээд байгаа юм бэ. Засгийн газар амласандаа хүрч чадахгүй байна. Тиймээс түр хорооны зүгээс Ц.Цогзолмаа, С.Чинзориг, Ч.Хүрэлбаатар, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Батзориг, МҮЭХ-ны ерөнхийлөгч Амгаланбаатар нарт шаардлага хүргүүлж байна. -Анх хэлэлцээр хийхдээ юу гэж тохиролцсон юм бэ? -Боловсролын салбарт багш, эцэг эхчүүд яагаад муу нэртэй болоод байгаа юм бэ гэдэгт нэг улирал судалгаа хийхэд үүнд багш, эцэг эх, сурагчид буруугүй. Харин төрийн тогтворгүй бодлого, төр өөрөө боловсролоо орхисноос бухимдал, нэр төр унасан гэж гарч ирсэн. Улирлын үр дүнгийн урамшууллыг өмнө нь улиралд нэг удаа 15 хувиар олгодог байсныг таван хувь нэмээд 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс сар бүр 20 хувиар олгоно гэж хамтын хэлэлцээрт заасан. Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, БСШУС-ын сайд нар өөдөөс харж суугаад багш нарт ямар нэг шалгуургүйгээр сар бүр 20 хувийг олгоно гэж амласан ч өмнөхөөсөө илүү дарамт орж ирсэн байна. Энэ нь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ЕБС нь гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулах, туслах аж ахуй эрхлэх, цайны газар, биеийн тамирын заалыг түрээслэх, өдөр өнжүүлэх бүлэг ажиллуулсан мөнгөөрөө багш нарын урамшууллыг нэмэх Засгийн газрын 345 дугаар тогтоол гарсан ч амьдарл дээр хэрэгжих боломжгүй шийдвэр. Цайны газар нь төрийн өмчтэй тендерээр орж ялаад тухайн байгууллага, сургуульд хамаарахгүйгээг үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл цайны газрын түрээсийн мөнгө Төрийн сангийн дансанд ордог. Энэ мөнгө уг нь 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс тухайн сургуулийн дансанд орох ёстой ч одоо болтол ороогүй. Уг нь гэрээний дагуу яаж зарцуулах нь тодорхой бус. Гурван ээлжтэй сургууль хэдийд нь заалаа өгөөд хэдийд мөнгө олох юм бэ. Удирдлага, багш нарын хооронд маргаан үүсч байгаа юм. Цаас төдий тушаал, шийдвэр, тогтоолуудыг гаргаад сурсан засаг, төр байна. Тэгсэн хэр нь багш нарыг их шалгана. Багшаас хариуцлага нэхэж чадаж байна. Тэгвэл төр, засаг иргэдийнхээ өмнө ярьсан, амласан тушаал, шийдвэрийнхээ өмнө яагаад хариуцлага хүлээж чадахгүй байна вэ. Гаргасан шийдвэртээ үнэнч байдаг төр, засаг хэрэгтэй байна. Бидний тэвчээр барагдаж байна. Багш нар сэхээтэн хүмүүс. Нийгэмд зөв байр суурьтай, зөв үйлдлийг харуулж байх ёстой хүмүүсийн нэг. Тиймээс Багшийн цалинг нэмүүлэх түр хороо ирэх жил хүртэл энэ шаардлагаа тавьсаар байх болно. Багш нарын онц их хурлаас гарсан шийдвэрүүдийг хэрэгжтэл ярина. -Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл багш нарын төлөө юу хийдэг байгууллага юм бэ? -Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр орон даяар ажил хаялтыг зарлаж, зохион байгуулсан. Тэгэхэд Засгийн газраас “Багш нарын цалинг 20 хувиар нэмэх бодит боломж, гарц байна” гэж хэлэхэд ажил хаялтаа зогсоож, ширээний ард суусан. Өнөөдөр Засгийн газар, эрх ашгийг нь хамгаалдаг үйлдвэрчний эвлэлийн холбоо нь яагаад чимээгүй байна вэ гэдгийг асуумаар байна. Өнөөдөр багш нарын татвараар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл цалинжиж байгаа. Хүмүүсийн мөнгийг авчихаад яагаад гурван сар чимээгүй суугаад байна вэ. Үнэхээр хэлэх үг алга. Багшийн цалинг нэмүүлэх түр хороо багшийн цалинг бодитой нэмэгдтэл үйл ажиллагаагаа зохион байгуулна. Эх сурвалж: www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин