Дональд Трамп Төрийн нарийн бичгийн даргаа огцрууллаа

2018-03-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.АРИУН АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр  Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг огцруулж байгаагаа зарлажээ. Тэрээр энэ тухайгаа твитер хуудастаа бичиж, түүний оронд томилж байгаа хүний нэрийг зарласан байна. Огцорч байгаа Рекс Тиллерсоны халааг Тагнуулын төв газрын даргаар ажиллаж байсан Майк Помпео авах болно гэдгийг ч Дональд Трамп жиргээндээ бичжээ. Дональд Трампын жиргээний бас нэг гэнэтийн мэдээ нь АНУ-ын Тагнуулын төв газрын даргаар шинээр томилуулахаар оруулж ирж байгаа нэр байлаа. Энэ албан тушаалд Ерөнхийлөгч хатагтай Жина Хаспелийг нэр дэвшүүлжээ. Хэрэв энэ томилгоо Конгрессоос дэмжлэг авбал АНУ-ын Тагнуулын алба түүхэндээ анх удаа эмэгтэй даргатай болно гэдгийг foxnewc онцолжээ. Мөн АНУ-ын төрийн нарийн бичгийн даргыг огцруулж байгаа тухай мэдээлэл нь Нью-Йоркийн  биржийн индекст унахад ч нөлөөллөө гэж олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Рекс Тиллерсон Төрийн нарийн бичгийн дарга болохоосоо өмнө газрын тосны  “Exxon Mobil” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан билээ. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин