Зургаан настнууд сургуульд амжилттай бэлтгэгдэж байна

2018-03-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.Цэрэндорж Хүүхдийг Ивээх Сан нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийг Япон улсын Гадаад Хэргийн Яамны санхүүжилтээр нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 24 сургуульд амжилттай хэрэгжүүллээ. Төслийн үр дүнгийн уулзалт 2018 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Блюскай зочид буудлын Кристал танхимд болно. Төслийн зорилго нь нэгдүгээр ангийн сурагчид, ялангуяа сургуулийн өмнөх боловсролд хамрагдалгүй сургуульд элсэн орсон, захын хорооллуудын хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийн суралцах чадварыг сайжруулахад чиглэн, дараах үйл ажиллагааг явуулсан юм.  Бага ангийн 761 багшид шат дараалсан сургалтуудыг зохион байгуулав. Сургалтанд хамрагдсан багш нарын 91,4% нь хүүхдийг сургуульд бэлтгэх аргазүй, зургаан настнуудын онцлог, дасан зохицох, суралцах чадварын тухай бүрэн, дүүрэн мэдлэг эзэмшин, түүнийгээ төсөлд хамрагдаагүй сургуулиудад түгээн дэлгэрүүлэх чадвартай болжээ. Эдгээр багш нар сургалтын идэвхитэй аргазүйгээр дамжуулан 65,000 гаруй хүүхдийн суралцах чадварт дэмжлэг үзүүлсэн бөгөөд тэдний 92,5% нь сурагчдынх нь сургуульд дасан зохицох, суралцах чадвар сайжирсан гэж үнэлсэн байна.  Зорилтот 24 сургууль “Нэгдүгээр ангийн бэлтгэл хөтөлбөр”, “Дасан зохицох, суралцах чадварыг дэмжих сургуулийн хөтөлбөр”-ийг боловсруулсан ба нэгдүгээр ангийн хүүхдийн, ялангуяа сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй хүүхдийн сургуульд дасан зохицож, суралцах чадвар эзэмшихэд туслах шинэ бодлого, тогтолцоо бий болгон, түүнийгээ харъяалагдах хороо, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, эцэг эхчүүдтэй хамтран хэрэгжүүлж нэгдүгээр ангийнхныг дэмждэг загвар сургууль болох зорилт тавин ажиллаж байна.  Зорилтот сургуулиудын нэгдүгээр ангийн нийт 159 багш Эцэг Эхийн Зөвлөлийн 759 гишүүдэд хүүхдийн сургуульд дасан зохицох, суралцах чадварыг хэрхэн дэмжих талаар сургалт зохиойнболон мэдээлэл түгээх, санал бодлоо солилцох бусад олон төрлийн үйл ажиллагааг идэвхитэй зохион байгуулж, тэдгээрт 12,200 гаруй эцэг эх хамрагдлаа. Үүний үр дүнд эцэг эхчүүд болон сургуулийн харилцаа бэхжиж, харилцан итгэлцэл бий болов.  БСШУСЯ-тай хамтран ажилласны үр дүнд төслөөс боловсруулсан “Нэгдүгээр ангийн бэлтгэл хөтөлбөр” болон түүнд хэрэглэдэг дасгал ажлын дэвтрийг шинэчлэн боловсруулж, уг хөтөлбөрөө үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төрийн өмчийн бүх сургуулийн нэгдүгээр ангийн нийт 73,545 сурагчид тус хөтөлбөрийн гарын авлага, дасгал ажлын дэвтэр очжээ. Энэ нь төслийн амжилттай хэрэгжсэн загвар, үйл ажиллагааг сурталчлах, төрийн бодлогод тусгах зорилтыг хангаж байгаа юм.  Тус төсөл хэрэгжсэнээр нийт 204,641 хүүхэд, тэдний эцэг эх, багш нар, иргэд, олон нийт болон орон нутагт ихээхэн үр дүн  авчирсныг хаалтын үйл ажиллагааны үеэр онцлов. Цаашид төслийн хүрээнд боловсруулан хэрэгжүүлсэн эдгээр хөтөлбөр, санаачлагуудыг нэгдүгээр ангийн сурагчид, ялангуяа сургуулийн өмнөх боловсролд хамрагдалгүй сургуульд элсэн орсон 6 настнуудын суралцах чадварыг сайжруулахад сургалтын нэг загвар болгон ашиглах бүрэн боломжтой боллоо. Эх сурвалж:www.polit.mn  
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

2 цаг 20 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

9 цаг 6 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

9 цаг 32 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

15 цаг 29 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

15 цаг 29 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

15 цаг 29 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Өчигдөр 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Өчигдөр 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Өчигдөр 13 цаг 29 мин