Хөвсгөлчүүд жорлонгоо өөрчилбөл жуулчдаас ичихгүй

2018-03-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Хөвсгөл аймаг аялал жуулчлалын бүс нутаг. Улаанбаатар Мөрөнг холбосон хатуу хучиллтай автозам ашиглалтад орсон тэр он жилүүдэд Хөвсгөл аймаг нэг дор 10 мянга орчим дотоод, гадаадын жуулчныг хүлээн авч чадахгүй байна хэмээдэг. Гэхдээ үүнд нь жорлонгийн асуудал нөлөөлж байсныг онцлох хэрэгтэй. Зориод ирсэн жуулчдад үйлчилж буй аялал жуулчлалын бааз болон отгуудад жорлонгийн хүрэлцээгүй байдлаас үүссэн асуудал ч бас бий. Тухайлбал, саяхан болж өнгөрсөн “Мөсний баяр”-ын арга хэмжээний үеэр нууран дээр бие засч байсан хэмээн шүүмжилж байна. Жорлонгийн цэгээ  хүртэл нуурын хаяагаар ургасан том модны дэргэд байгуулсан нь зохимжгүй байгааг жуулчид ярьж байв. “Жорлонгоо өөрчилье” төслийг хэрэгжүүлэгчид аймаг бүрт сургалт зохион байгуулсан. Энэ удаад Хөвсгөл аймагт болов. Сургалтад 150 гаруй иргэн оролцохын зэрэгцээ аялал жуулчлалын компанийн захирлууд, төрийн албаныхан энэ төслийн талаарх мэдээллийг сонирхож буйгаа илэрхийлсэн юм. Сургалтыг Хөвсгөл аймгийн “Жорлонгоо өөрчилье” төслийн зөвлөх, “Дэлгэрмөрөн шишгэд голын сав газрын захиргаа”-ны газрын  дарга Ц.Оюунцэцэг даргатай багийнхан зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтыг Боловсролын ухааны доктор Б.Насанбаяр удирдан чиглүүлж байв. Хамгийн гол нь бүх хүн нэг зорилго, хүслээр хандвал жорлонгоо өөрчилж чадна хэмээн сургалтыг чиглүүлэгч  онцолсон юм. Үүнийг өөрчлөхийн давуу тал нь хөрсний бохирдлыг бууруулахад оршиж буй. Тиймээс хэн нэгэн хүн ганцаараа өөрчлөлтийг хийснээр хөрсний бохирдол хэзээ ч арилахгүй гэдгийг сургалтад суусан хүмүүст тайлбарласан юм.   ДУНДГОВИЙН ГУРВАНСАЙХАН СУМ ЖОРЛОНГОО ШИЙДЖЭЭ   Сургалтад “Сумаа шинэчилье” хөтөлбөр нэмэгдсэн нь илүү сонирхолтой бодиттой зүйл болсон байлаа. Энэ хөтөлбөрийг Дундговь аймгийн Гурвансайхан суманд амжилттай хэрэгжүүлсэн хэмээн УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын төрийн нарийн бичгийн дарга асан, Гурвансайхан сумын нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн даргатай “Сумаа шинэчилье” багийн гишүүн Б.Загдсүрэн ярилаа. Тэрээр хэрэв иргэд нэгдэж чадвал сумаа өөрчилж болохыг шинэчлэлээс харж болно. Энэ өөрчлөлтийг хийхдээ гурван сарын хугацаа зарцуулсан. Эвлэлдэн нэгдсэний үр дүн хэмээн “Сумаа шинэчилье” багийнхан онцолсон юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

2 цаг 21 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

9 цаг 6 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

9 цаг 33 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

15 цаг 29 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

15 цаг 29 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

15 цаг 29 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Өчигдөр 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Өчигдөр 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Өчигдөр 13 цаг 29 мин