“Сонголтыг ард түмэн хийнэ”

2018-03-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД ОХУ-ын Ерөн­хийлөгчийн сонгууль энэ сарын 18-нд болно. Энэ сонгуульд  ерөнхийлөгч Владимир Путин бие дааж өрсөлдөнө гэж мэдэгдсэн.  Гэвч тэрээр 2000 оноос ерөнхийлөгчөөр сонгогдсоноос  хойш хэн түүний залгамжлагч болох талаар бодсоор ирсэн гэжээ. Ерөнхийлөгч Владимир Путин “NBC” телевизийнхэнтэй  хийсэн уулзалтын үеэр түүнээс залгамжлагчийн талаар юу бодож байгаа эсэхийг асуухад “Би 2000 оноос хойш энэ талаар бодож ирсэн. Бодох бол муу зүйл биш.  Гэхдээ сонголтыг ОХУ-ын ард түмэн хийнэ” гэж хариулжээ. Мөн сонгуульд өрсөлдөхөд давуу талтай байх нь огт хамаагүй. Надад таалагдсан,таалагдаагүй ч  нэр дэвшигчид  сонгуульд оролцоно. Харин эцсийн шийдвэрийг  ОХУ-ын ард түмэн гаргана гэж он­цолжээ.  Тэрээр “NBC” телевизийн сэтгүүлч  Меган Келлид  бол­зошгүй сөрөг үр да­гаврыг харгалзан үзэж Кремлийг орхих боломжгүй гэж хариулсан байна.  Ерөнхийлөгч Владимир Путин түүнийг залгамжлагчид  ОХУ-ын бэхжүүлэх болон түүний ирээдүйг бүтээхээс гадна хойч үеийнхэндээ зо­риул­сан хөгжлийн мөрийн хөтөлбөрийг  үлдээнэ гэдэгт итгэж байгаагаа илэр­хийлжээ. Харин  тэ­рээр сэтгүүлчээс  “Миний залгамжлагчид  сүүлийн жилүүдэд миний хийсэн бүхнийг устгахыг хүсч бол­зошгүй талаар та юу бодож байна” гэж асуу­сан байна.  Владимир Путин “АНУ ОХУ-ыг хүчтэй, тогтвортой болон хөгжсөн орон болоосой гэж сонирхож байх ёстой. Бид хамгийн багадаа 25-50 жилийн хөгжлийг харж байна гэж нэмж хэлсэн байна. ОХУ-ын ерөнхийлөгч нь  зургаан жилээр сонгогддог. Тэрээр энэ талаар нэмэлт өөрчлөлт үндсэн хуульд оруулахыг хүсээгүй ажээ.  Энэ сонгуульд 65 настай ерөнхийлөгч Владимир Путин дахин сонгуульд өрсөлдөнө. Хэрэв ялалт байгуулбал 2018-2024 он хүртэл одоогийн албан тушаалаа хаших юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин