Сонгодог урлагийн анхдагчууд-2

2018-03-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Бид “Сонгодог урлаг” булангаараа дэлхийн дүрийг анхлан амилуулсан Монголын уран бүтээлчдийн тухай хүргэж байгаа билээ. Энэ удаагийн онцлох дуучин гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг. Тэрээр Монголын анхны Аида юм. Өнгөрсөн онд Монголын театр дэлхийн дуурийн урлагийн хуудсанд нэрээ мөнхөлсөн юм. Учир нь Ж.Вердийн алдарт “Аида” дуурийг нэг групп хоёр өдөр дараалан тоглосон. Хоолойны цар хүрээ шаардсан энэ бүтээлийг өмнө нь дэлхийн ямар ч оронд дараалан тоглосон удаагүй. Харин Монголын театр, уран бүтээлчид чадсан юм. Энэ удаагийн Аида гавьяат жүжигчин, дуурийн жүжигчин Б.Эрдэнэтуяа байсан юм. 2010 онд “Аида” дуурийг анх тавихад 16 настай эрх хонгор охинд дуурийн театрын залуухан гоцлооч С.Мөнгөнцэцэг тоглосон байдаг. Этиопийн гүнж Аида. Түүний цөхрөл шаналал. Жижигхэн биедээ баймгүй сэтгэлийн хат, зориг тэвчээр. Тэр дурласан. Дурлалдаа үнэнч үлдсэн. Хэдийгээр хааны удмын гүнж ч харийн оронд олзлогджээ. Боолын амьдралаар амьдарсан ч, гүнж хэмээх омог бардам зан түүний цусанд бий. 16-хан настай ч зоримог алхам, зоригтой шийдвэрийг гаргаж чадах юм. Боол болж амьдрахдаа хайр сэтгэлдээ үнэнчээр амиа золин эх орон, газар шороо, дайн дажингүй амьдралын төлөө тэмцэхдээ огтхон ч бууж өгөөгүй, хүчирхэг бүсгүй… Суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Аида” дуурийг УДБЭТ-ын уран бүтээлчид 2010 оноос тайзнаа эгшиглүүлж байна. Энэ бүтээлийг дэлхийн томоохон театрууд тавихаасаа зүрхшээдэг ажээ. Дөрвөн бүлэгт долоон үзэгдэл бүхий “Аида” дуурийг анх 1871 оны арванхоёрдугаар сарын 24-нд Дж.Боттезинигийн удирдлагаар Каирт, мөн 1872 оны хоёрдугаар сарын 24-нд Ф.Фаччогийн удирдлагаар Миланы “Ла Скала” театрт тоглосон байдаг. Харин 1875 оны арваннэгдүгээр сарын 19-нд Петрбургийн Марийнскийн театрт тоглосноор жинхэнэ утгаараа дэлхийд алдаршсан гэдэг. Монголын анхны Аидатай цөөн хором ярилцлаа. -Монголын театр “Аида”дуурийг хоёр өдөр дараалж тоглосон. Та догдолж байв уу? -Театрынхаа уран бүтээлчдээр бахархах сэтгэл төрсөн. “Аида” дуучнаас асар их чадвар шаарддаг дуурь. Энэ бүтээлийг амралтгүйгээр хоёр өдөр дараалж дуулна гэхэд тэр дуучныг, уран бүтээлчдийг ямар төвшний хүмүүс вэ гэдгийг илтгэнэ. -Таныг анх энэ дуурьт дуулж байхад хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ? -Анх “Аида” дуурийг тавихад дуучин Ш.Наранчимэг бид хоёр дуулж байсан юм. Тайзнаа гарахад догдлолтой байсан. Хүмүүс их сайхнаар хүлээж авч, урмын үгийг хэлж байлаа. -Аидад дуулахад бэрхшээлтэй зүйл хэр байсан бэ? - Би Аидадаа хайртай. Энэ дууриар өөрийнхөө онцлогийг илүү гаргаж чаддаг гэж боддог. Дуулахад ч хоолойд минь илүү тохирдог юм. Аргагүй л дэлхийн агуу дуурь шүү дээ. -Та дүрээ юу гэж дүгнэдэг вэ? -Аида бол 16 настай эрх жаахан охин. Тэр хайрлаж дурладаг, шаналдаг. Насны хувьд хэдий бага ч дуулахад хоолойн цар хүрээ шаарддаг онцлогтой бүтээл. Би тайзан дээр гарах бүртээ жүжиглэлтдээ анхаарахыг хүсдэг. Энэ бүтээлд ч ялгаагүй Аидагийн онцлогийг гаргахыг хичээж байсан. -Та Болгарт боловсрол эзэмшсэн цөөхөн уран бүтээлчийн нэг. Энэ ховорхон азыг хэрхэн атгаж байв? -Болгарт ма­най ахмадуу­даас Б.Жамъяан­ жав, Б.Урт­насан, А.Бүтэд, Б.Жаргалсайхан, Ц.Ерөө гээд алтан үеийнхэн боловсрол эзэмшсэн байдаг. Үүнээс хойш 20 гаруй жил оюутан яваагүй байсан. Намайг СУИС-д сурч байхад улсын зардлаар хоёр оюутан явуулна гэсэн мэдэгдэл ирлээ. Оюутнуудын дунд сонгон шалгаруулалт зарлахад нь шалгарч Болгарыг зорьж байлаа. Намайг төгссөнөөс хойш дахин оюутан явсангүй.  -Та яагаад Болгарт үлдээгүй юм бэ? -Сургуулиа төгсчихөөд Болгарын театрт гурван жил ажилласан. Олон улсын багт орж, Европын 10 гаруй орноор “Богема” дуурийн Мимид дуулж явлаа. Энэ мэдээж сайхан он жилүүд. Энэ үед гэр бүлийнхээ хүнтэй Болгарт анх танилцсан юм. Эмэгтэй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэж монголчууд ярьдаг даа. Нөхөр маань сургуулиа төгсөөд Монголдоо ирж, гэр бүлийн бизнесээ эхлүүлэх болсон. Тиймээс ханиа дагаад эх орныхоо театрт ирж, 2007 онд дуурийн театртаа гоцлол дуучин болсон. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин