Х.Гантулга: Ахыгаа дагаж хилчин болохоор шийдсэн

2018-03-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Монгол Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт, Хилийн 0132 дугаар ангийн 0278 дугаар салбарын сургалт эрхэлсэн орлогч дарга, ахмад Х.Гантулгатай ярилцлаа.   -Хилийн цэрэгт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ? -Би Хилийн цэргийн дээд сургуулийг 2009 онд ар талын албаны ангийг төгссөн. Өмнө нь 0275, 0198 дугаар ангид ажиллаж байсан. 2012 оноос Хилийн 0132 дугаар ангид ирснээр дөрөв дэх заставтаа ажиллаж байна. Өнгөрсөн оны аравдугаар сараас 0278 дугаар салбарт сургалт эрхэлсэн орлогчоор ажиллаж байна. -Таныг хил зөрчигч илрүүлсэн гэж сонссон Монгол цэргийн өдрийг  угтаад сонирхолтой түүх сонсъё? -Өнгөрсөн сарын 3-4-нд шилжих шөнө Хилийн 0132 дугаар ангийн хариуцсан хэсгээр БНХАУ-ын талаас автомашинтай хүмүүс хил зөрчин, хууль бусаар ан хийхээр явж байсныг хилчдийн хамт илрүүлсэн. Хил зөрчигчид нь БНХАУ-ын есөн иргэн, хоёр автомашинтай орж ирээд цагаан зээрийг нохойгоор агнуулж, нэг машин дээрээ ачсан байсан. -Хил зөрчигчдийг илрүүлсэн хилчдийг шагнаж, урамшуулсан уу? -Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар Харуулын дарга, дэд ахлагч Г.Ганбаатар, хилийн манаанд үүрэг гүйцэтгэсэн малын суурийн ахлагч, дэд түрүүч М.Тулга, байлдагч Г.Базаргорд болон намайг “Онц хилчин” цол тэмдгээр шагнасан. -Өмнө нь хил зөрчигч илрүүлж байв уу? -Хил хамгаалах байгууллагад орсноос хойш хилийн зөрчил илрүүлж байгаагүй. Харин Хавиргын шалган нэвтрүүлэх заставт байхдаа хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлж байсан. -Яагаад хилчин болсон юм бэ? -Миний ах Хилийн цэргийн дээд сургуулийг Хилийн албаны ажилтан мэргэжлээр 2007 онд төгссөн. Сургуулиа төгсөөд энэ ангид ажиллаж байгаад Сулинхээрийн отряд руу шилжсэн. Заставын орлогч, ахмад Х.Нэргүй гэж бий. Тиймээс ахыгаа дагаад хилчин болохоор шийдсэн. Ахынхаа ажиллаж байсан ангид ажиллаад, хил зөрчигч илрүүлж шагнуулсандаа баяртай байна. -Жил бүр сургалт эрхэлсэн орлогч дарга нарын цугларалт болдог. Энэ удаагийнх юугаараа онцлог байв. Юуг шинээр сурч, мэдэв? -Энэ удаагийн цугларалтаар хил хамгаалах байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд эрхзүйн шинэч­лэлийг хэрэгжүүлж, хил хамгаалалтын үр дүнг дээшлүүлнэ гэсэн зорилт дэвшүүлсэн. Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд ямар хууль дүрэм, тушаал заавар гарсныг судалж, мэдэх. Хил хамгаалалтад дараагийн төвшинд яаж хүрэх вэ. Хил хамгаалалтаа хэрхэн төгөлдөржүүлэх вэ. Өмнө нь ямар алдаа дутагдал байв. Энэ удаа алдаагаа дахин давтахгүйн тулд ямар ажил хийх ёстой вэ. Хилийн тухай болон зөрчлийн тухай хууль батлагдсан байгаа. Тиймээс энэ хуульд ямар нэмэлт заалт орсон байна. Үүний дагуу хилийн зөрчлийг шийдвэрлэхдээ юун дээр анхаарах вэ гэдгийг зааснаараа онцлог сургалт боллоо. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин