Н.Энхболд: Үр дүн нь богино хугацаанд тодорхой харагдах айлчлал боллоо

2018-03-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.ДАЛАЙ Улсын Их хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Нирмала Ситараманы урилгаар өнгөрсөн өдрүүдэд БНЭУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын төвийн 'Энэтхэгийн хаалга'-нд орших ДэлхийнI дайнд амь үрэгдсэн 130 гаруй мянган цэргийн алба хаагчдын дурсгалын цогцолборт цэцэг өргөхөдтөрийн хүндэт харуул жагсаж Батлан хамгаалахын төрийн сайд доктор Субхаш Бамрэ угтан авсан. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд хатагтай Нирмала Ситараман, Батлан хамгаалахын төрийн сайд доктор Субхаш Бамрэ, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх ноён Ажит Довал,  Армийн Штабын дарга генерал Бипин Раватнартай уулзалт хийж хоёр орны батлан хамгаалах харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр харилцан тохиролцлоо. Мөн Агра хот дахь Зэвсэгт хүчний Шүхэр десантын 50 дугаар бригад, тус улсын Үндэсний Батлан хамгаалахын коллежид айлчиллаа. Эрхэм хүндэт Ерөнхий сайд Нарендра Модигийн 2015 оны тавдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын Монголын Улсын Батлан хамгаалах яаманд кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах харилцан ойлголцлын санамж бичиг”-т талууд гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийн хэрэгжилтийг ханган  хамтран ажиллаж энэхүү сургалтын төвийн үйл ажиллагааг ойрын хугацаанд байгуулахаар хамтран ажиллахаа илэрхийлсэн. Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарыг үргэлжүүлэн сургах, сургалтын нэр төрлийг нэмэгдүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх чухал арга хэмжээний нэг болох шат дараалласан сургалтад Монгол Улсын Зэвсэг хүчний бие бүрэлдэхүүнийг сургах чиглэлээр хоёр тал хүчин чармайлт гаргах хамтран ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн, Монгол Улсын Үндэсний Батлан хамгаалах сургууль БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалах коллеж хооронд хамтын ажиллагааг эхлүүлэн хөгжүүлэх, Цэргийн эмнэлгүүдийн харилцааг хөгжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр хоёр тал харилцан тохиролцлоо. Монгол Улсад жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Khaan Quest” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд БНЭУ-ын Зэвсэгт хүчнээс тогтмол оролцож, энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцдог. Энэтхэгийн зүгээс тус сургуулийн ач холбогдлыг өндрөөр үнэлж байдгаа илэрхийлээд цаашдын оролцоогоо хадгалах, өсөн нэмэгдүүлэх чиглэлээр хамтрын ажиллах талаар хоёр тал харилцан тохиролцов. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, “Манайхаас тавьсан саналуудыг анхааралтай хүлээн авч халуун дотноор хандлаа. Бидний тавьсан асуудал бүрийг хамтран шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн үр дүн нь тодорхой гарах айлчлал боллоо. Энэтхэг цэргийн албан хаагч, дээд түвшиний офицерүүдийг сургахад шинэ ахиц дэвшил гарах болж байна. Баруун өмнөд ази төдийгүй дэлхийд нэр хүндтэй томоохонд тооцогдох Энэтхэгийн Үндэсний Батлан хамгаалах коллеж Монголын Батлан хамгаалахын их сургуультай хамтран ажиллах боломж нээгдэж байна. Жил бүр америк, австрали, канад, франци зэрэг улс орноос  1000 орчим өдөр дээд тушаалын офицер генералууд энд ирж суралцдаг гэхээр нэр хүнд, сургалтын чанарыг харж болно. Мөн хоёр орны парламентын хамтын хамтын ажиллагаа чухал. Энэтхэг Монголын парламентын бүлэг 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан байна. Энэ бүлгийн гишүүдийн өөрсдийнх нь хүсэлтээр уулзалт хийлээ. Харилцааны асуудлаар санал солилцсон үр дүнтэй уулзалт боллоо” гэж айлчлалын үр дүнгээ дүгнэсэн юм. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин