Эмэгтэй нисгэгчийн цогцсыг 81 жилийн дараа  олов

2018-03-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х. ОЮУНБОЛД АНУ-ын  Теннесси  их сургуулийн эрдэмтэд анхны эмэгтэй нисгэгч Амелия Эрхартын цогцосны үлдэгдлийг түүнийг алга болсноос хойш 81 жилийн дараа  олж тодорхойлсон гэв. Тэрээр дэлхийг онгоцоор нисч туулсан анхны эмэгтэй нисгэгч болох гэж оролдож байсан юм. Өмнөд Номхон далайн алслагдсан арлаас олдсон эрэгтэй хүнийх гэж үзэж байсан яс нь алга болсон алдарт нисгэгч эмэгтэйнх байж болох ажээ.   Түүний  талаар хийсэн шинэ судалгаагаар  энэ бүс нутагт 1937 онд алга болсон байна. Их сургуулийн антропологийн профессор Ричард Жанз  нисгэгч эмэгтэйн яс болох нь баталгаатай  эсэхийг тодорхойлох зорилгоор орчин үеийн хэмжилтийн шинжилгээ хийжээ. Амелия Эрхарт дэлхийг онгоцоор туулах аялалдаа Фред Ноонан гараад сураггүй алга болсон нь нисэхийн түүхэн дэх томоохон нууцын нэг юм. Тэднийг алга болсон талаарх хамгийн хүчтэй  таамаглал нь шатахуун нь дууссанаас онгоцтойгоо  Номхон далайн  алслагдмал Хауленд арлын ойролцоо унасан гэдэг онол ажээ. Мөн энэ тухай хамгийн түгээмэл  таамаглалаар  түүнийг хэсэг хугацаанд амьдарсан тэд   эзэнгүй, хүн амьтан амьдардаггүй Гарднер арал  (одоогийн Никумароро арал) дээр газардсан гэж үздэг. Энэ арал нь бүгд найрамдах Кирибати улсын газар нутагт хамаардаг ажээ. Их Британийн шинжилгээний баг 1940 онд хүний араг яс, эмэгтэй хүний гуталны ул болон өөр зүйлс олсон байна.  Тэд ясыг  Фижиг их сургууль руу илгээснээр дараа жил нь  хүний биеийн бүтэц судалдаг доктор Давид В. Хоодлесс шинжилж эдгээр нь эрэгтэй хүнийх гэж тодорхойлж байжээ. Харин үүний дараа яснууд алга болсон байна. Доктор Ричард Жанз “Фордиск” гэж нэрлэдэг компьютерийн прогррамын тусламжтайгаар  хүйс, өндөр болон араг ясны хэмжээний бусад мэдээллийг  Хоодлесс,  өмнө нь долоон яснаас авсан хэмжээтэй харьцуулж,  дахин шалгаж үзжээ. Тэгэхдээ нисгэгч эмэгтэйн хувцас болон зургийг ашигласан байна. Ингэснээр эдгээр яс нь яг  нисгэгч эмэгтэйнх болохыг тодорхойлжээ. Шинжилгээнд дурдсанаар нарийвчилсан судалгаагаар яснууд 99 хувиар Амелия Эрхартынхтай төстэй гэжээ. Ричард Жанз  “Энэ нь Никумароро арлаас олдсон яснууд нь нисгэгч эмэгтэйнх гэсэн дүгнэлтийг нотолж байна” гэв. Үүнээс гадна эдгээр яснууд нь  бидний мэддэг эсвэл таамаглаж боломжтой бүх шинжээрээ Амелия Эрхартынтай таарч байна.  Яснууд нь түүнийх биш гэсэн хамгийн эцсийн хариу гарах хүртэл хамгийн зохимжтой тайлбар бол эдгээр нь түүнийх гэсэн тайлбар юм гэж нэмж  хэлжээ.  Энэ тухай судалгааг  Флорида мужийн их сургуулийн “Forensic Anthropology” өдрийн сонинд өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн байна. Амелия Эрхарт нь 1932 онд Атлантын далай дээгүүр ганцаараа ниссэн анхны эмэгтэй нисгэгч гэж алдаршсан. Тэрээр Калифорниос 1937 оны тавдугаар сарын 20-нд  дэлхийг нисч тойрсон анхны эмэгтэй нисгэгч болохоор ниссэн. Гэвч  түүнийгээ биелүүлж чадаагүй юм. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин