Манай таван бөх дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

2018-03-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Кыргызстаны нийслэл Бишкект болсон Азийн АШТ-ий дараа дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ. Манай улсаас энэ удаагийн чансаанд эрэгтэй долоо, эмэгтэй найман бөх багтсанаас тав нь дэлхийн чансааг тэргүүлж байна.Тодруулбал,  эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Цэвээнсүрэнгийн Цогбадрах 32, 74 кг-д Ганзоригийн Мандахнаран 32, 92 кг-д Лувсандоржийн Төртогтох 27, 125 кг-д ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо 35 оноотой жингийнхээ чансааг тэргүүлжээ. Түүнчлэн 86 кг-д “Бишкек-2018” Азийн АШТ-д мөнгөн медаль хүртсэн ОУХМ Оргодолын Үйтүмэн 22 оноотой гурав, 79 кг-д Азийн АШТ-д хүрэл медаль хүртсэн Ганболдын Төрболд 20 оноотой тавдугаар байрт бичигджээ.Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд энэ жилийн Азийн аварга, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон 22 оноотой дэлхийн чансааг тэргүүлж байна. Түүнээс гадна 50 кг-д ОУХМ Э.Нарангэрэл 20 оноотой тав, 53 кг-д Э.Сумъяа 20 оноотой хоёр, 55 кг-д Э.Даваачимэг 17 оноотой гурав, 57 кг-д А.Батцэцэг 18 оноотой дөрөв, 59 кг-д Б.Шоовдор 18 оноотой дөрөв, 68 кг-д Ш.Түмэнцэцэг 19 оноотой гурав, 72 кг-д О.Насанбурмаа 16 оноотой дэлхийн чансааны гуравдугаар байрт бичигджээ.Эмэгтэйчүүдийн 10 жингийн зургаад нь БНХАУ-ын бөхчүүд тэргүүлсэн байна. Үлдсэн дөрвөн жинд П.Орхоноос гадна Японы Саки Игараши, БНАСАУ-ын Пак Ён Ми, Финландын Петра Олли нар чансааг өнгөлж байгаа юм. Эрэгтэйчүүдийн чансааг гаргахдаа Красноярскийн “Алтан Гранпри”, Азийн АШТ болон Африкийн АШТ-ийг оролцуулсан байна. Харин эмэгтэйчүүдийн чансааг насанд хүрэгчдийн Азийн АШТ болон Шведэд болсон “Клиппан Опен” эмэгтэйчүүдийн ОУТ-ийг харгалзан гаргажээ. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин