Кёкүшюзан Д.Батбаяр  нийслэлийн хамгийн өндөр настай есөн ээжид хүндэтгэл үзүүлэв

2018-03-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.ЦЭРЭНДОРЖ Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Монгол улсын гавьяат тамирчин, Монголын сүмо бөхийн холбооны тэргүүн  Кёкүшюзан Д.Батбаяр есөн дүүргийн хамгийн өндөр настай есөн ээжийг урьж, хүндэтгэл үзүүллээ.  100 гаруй настай өндөр буурлуудыг “Хүрэн толгойн сүүдэр”, “Уяхан замбуу тивийн наран” дуугаар угтаж, тэдэнд баярын бэлэг барив.  Мөн Кёкүшюзан Д.Батбаярын гэргий, гавьяат жүжигчин Т.Баясгалан есөн ээжид цай аягалан өгч, өөрийн гарын хоолоор мөн дайллаа.   Энэ удаагийн хүндтэй зочдоор Налайх дүүргийн иргэн 90 настай Х.Цэрэннадмид, Хан-Уул дүүргийн иргэн 96 настай С.Бүжин, Чингэлтэй дүүргийн иргэн 106 настай Б.Ундаа, Сүхбаатар дүүргийн иргэн 95 настай Д.Бадамжав, Багахангай дүүргийн иргэн 90 настай Д.Аюуш, Багануур дүүргийн иргэн 100 настай С.Цэндээ, Баянгол дүүргийн иргэн 95 настай  Ц.Рэгзэдмаа, Баянзүрх дүүргийн иргэн 93 настай Ч.Бужаа, Сонгинохайрхан дүүргийн  иргэн 97 настай Б.Нордов нар уригдан оролцож байлаа. Энэ үеэр Д.Батбаяр  “Энэ өдөр эмэгтэйчүүдийн баяр тохиож байна.  Мөн миний төрсөн өдөр юм. Есөн дүүргийн хамгийн өндөр настай есөн ээжийг хүлээн авч байгаадаа баяртай байна.  Өчигдөр /03.07/ ханьдаа зориулсан шүлгийн уралдаан шилдэг есөн яруу найрагчид шагнал гардуулсан. Өнөөдөр 107 насалсан настан буурлууд маань хүрэлцэн ирсэн байгаа. Энэ өдөр настан буурлуудтайгаа төрсөн өдрөө тэмдэглэж байгаадаа хамгийн их баяртай байна” гэв. Энэ үеэр мөн Кёкүшюзан Д.Батбаяр гэргий Т.Баясгаланд 1000 шүлэгтэй номын дээжийг цэцгийн хамт гардуулсан юм.  Гавьяат жүжигчин Т.Баясгалан “ Монголынхоо бүх сайхан ээжүүддээ, эмэгтэйчүүддээ баярын мэндийг хүргэе.  Миний хань гурван сарын 8-нд  олон хүний зүрх сэтгэлээ шингээн үг нь амилсан энэ сайхан номыг энгэрт минь тэврүүлсэнд маш их баяртай байна. Мөн өнөөдөр өндөр настануудаа хүлээн авч уулзаж  байна. Зуу насалж зургаадаа таяг тулаарай гэж сайхан үг байдаг. 100 гаран насласан буурлуудад маань энэ ерөөл багадаж байна. Тиймээс буурлуудыгаа мөнх наслаарай гэж ерөөе” гэлээ.  Энэхүү арга хэмжээг "Кёкүшюзан сан"-гаас  жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин