“Алдарт Эх”-ийн одонтой ээжүүд чууллаа

2018-03-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.Зотол Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Алдарт Эх” одонтой  ээжүүдийн чуулга уулзалт   Төрийн ордны Их танхимд /2018.3.8/  боллоо.Чуулга уулзалтад 1000 ээжийг урьж оролцуулдаг. Тэд эмэгтэйчүүд, ээжүүдийн үгийг төр, түмэндээ хүргэж, улсын болоод ард иргэдийн өмнө тулгамдсан асуудлаар шийдэл гарцыг хэлэлцдэг. Чуулга уулзалт жил бүрийн онцлог, сонин сайхнаар дүүрэн болдог билээ. 11 дэх удаагийн чуулга уулзалтад 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл, тэр дотроо алслагдсан баруун бүсийн нутаг Баян-Өлгий аймгаас 10 урианхай, 10 казах ээжийг урьж ирүүлжээ. Гадаадын зочид төлөөлөгчид ч хүрэлцэн ирсэн юм. Тухайлбал, Австрали улсаас таван хуульч эмэгтэй, Швед улсаас ТББ-ынхан оролцов. Б.МӨНХТУЯА: ОДОНТОЙ ЭЭЖҮҮДИЙГ ОРОН СУУЦЖУУЛНА Одонтой ээжүүдийн чуулга уулзалтыг одоогоос 11 жилийн өмнө тус холбооны тэргүүн Б.Мөнхтуяа УИХ-ын гишүүн байхдаа санаачилж, тухайн үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр дэмжин, жил бүр Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордны Их танхимд хийж байхаар уламжлал болгосныг үе үеийн Төрийн тэргүүн нар таслалгүй хэрэгжүүлж ирсэн юм. Энэ жилийн чуулга уулзалтын гол сэдэв нь  олон хүүхэдтэй ээжүүдийг бага хүүтэй орон сууцны зээлд хамруулах асуудлыг хөндөж буйг Одонтой ээжүүдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн  Б.Мөнхтуяа онцолсон юм.  Ингэхдээ зээлийн хүү найман хувиас бага байхад анхаарах, урьдчилгаа төлөх боломжгүйг нь түрээсийн сууцанд хамруулах асуудал тулгамдаж байгааг тэрээр хэллээ. Мөн олон улсын байгууллага, ТББ-уудтай энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлж, хамтран ажиллана гэв. Чуулганд оролцогчдын хамгийн залуу нь 32, хамгийн өндөр настай нь 92 настай ээж байлаа. Х.БАТТУЛГА:ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО,МАНЛАЙЛЛЫГ ТӨРИЙН УДИРДАХ ДЭЭД АЛБАНД  БИЙ БОЛГОХЫГ УРИАЛЪЯ Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулгаас Одонтой ээжүүдийн чуулга уулзалтад баяр хүргэж, илгээлт ирүүлснийг  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа  уншиж танилцуулсан. Төрийн тэргүүн илгээлтдээ “Монголын эмэгтэйчүүд айл гэрийн жинхэнэ тэргүүн, гол нөлөөлөл, шийдвэрийн цөм болдог. Гэвч төрийн алба, удирдах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байна. Уг нь статистикт итгэх юм бол дээд боловсролтой иргэдийн дийлэнх олонх нь эмэгтэйчүүд байгаа юм. Тийм болохоор Монголын түм түмэн ээжүүдийн төлөөлөл мянган ээж цугласан энэ баярын илгээлтдээ би эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг улс төрд болон төрийн удирдах дээд албанд бий болгох, өргөжүүлэхийн төлөө бодитой ажлууд хийх, санаачлахыг эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд болон улс төрийн намуудад уриалах байна. Өнөөгийн Монголын эмгэнэлт дүр төрх болчихоод байгаа ядуурал, ажилгүйдэл, ёс зүйгүй, шударга бус байдлын золиос нь юуны түрүүнд эмэгтэйчүүд болж, хуульгүй, ёс зүйгүй байдалд тэд хамгийн түрүүнд өртөж байгааг бид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр сануулах,  засч  залруулахыг шаардах ёстой. Ерөнхийлөгчийн хувиар Улаанбаатар хот, аймгуудаар тойрч, иргэдийн дуу хоолойг сонсоход эмэгтэйчүүд илүү идэвхитэй, шаардлага өндөртэй байдаг нь ажиглагдаж байна. Тэд  төр, засгаасаа халамж, бэлэн мөнгө шаардахгүй байна. Монголчууд, Монголын эмэгтэйчүүд төрөөсөө юуны өмнө шударга ёсыг л нэхэж байна. Хуультай, ёс зүйтэй төр шиг төрийг хүсэж байна. Эмэгтэйчүүд төрөөсөө ажлын байр шаардаж байна. Тэд эзэмшсэн мэргэжил, ажил хийж олсон мөнгөөрөө гэр бүлээ, үр хүүхдээ өсгөж бойжуулах, сурган хүмүүжүүлэх, эрүүл саруул өсгөх тийм хэвийн нөхцөл, зүй ёсны тогтолцоог л шаардаж байна. Олон хүүхэд гаргасан болон бага насны хүүхдээ асарч байгаа, мөн өрх толгойлсон эхчүүдэд төрөөс дэмжлэг үзүүлсэн хууль эрхзүйн орчин бий болсон нь сайшаалтай байгаа ч улам сайжруулах, цаашлаад орон сууцанд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулдаг болох боломжийг бүрдүүлэхэд санаачилгатай ажиллах болно. Эмэгтэйчүүдээ нүүр бардам, эрх тэгш, жаргалтай сайхан амьдрах нөхцөлийг хангаж чадахгүй юм бол Улсын Их Хурал, Засгийн газар, төр гэж байгаад яах вэ. Эмэгтэйчүүд нь гуниг зовлонд нэрвэгдэж байхад сонгогдсон түшмэд нь үнэтэй машинаар уралдаж, увайгүй луйварчдад төрийн өмчөөр баталгаа гаргаж суух нь төрийн үүрэг мөн билүү? Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахгүй, тэдний хэвийн амьдралын нөхцөлийг бүрдүүлэхгүй юм бол сонгууль хийх, түшмэдийг сонгохын утга учир нь юунд байх билээ.Мянган ээжийн баярыг би бүх ээжийн эрхийг хамгаалах, тэдний төлөө дуугарах өдөр л гэж ойлгож байгаа. Тийм болохоор хэлэх гэснээ тэсэлгүй хэллээ. Уучлал хүсье.Та бүхэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг дахин ерөөе”  хэмээн онцлон  тэмдэглэжээ. Чуулга уулзалтын үеэр ажил үйлсээрээ манлайлсан салбар бүрийн шилдэг эмэгтэйчүүд, ээжүүдийг үндэсний брэнд компаниудын зүгээс шагнаж урамшуулсан юм. Ээжүүдийн сэтгэгдлийг хүргэе. Ч.Хорлоосүрэн: Ээжүүд ямагт зөвийг хэлдэг - Би Баянхонгор аймгийн уугуул, сүүлийн жилүүдэд Улаанбаатарт хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байна. “Алдарт Эх”  I, II одонтой. Ээжүүдийн чуулга уулзалтад анх удаагаа оролцлоо. Өөрийн үрсийг ч, бусдын үр хүүхдийг ч зөв сайн яваасай гэж хэлж, захиж байдаг цагаан сүүтэй эх хүний үгийг сонсоход хэзээ ч буруудахгүй. Тиймээс төр, засаг маань ээжүүдээ цуглуулж, үгийг нь сонсч байгаа нь сайхан үйл хэрэг юм. Монголынхоо бүх эмэгтэйчүүд, ээжүүдэд баярын мэнд хүргэе. К.Ризагүль: Залуусаа ажлын байртай болгож өгөхийг төрөөс хүснэ  -Чуулга уулзалтад оролцож байгаадаа маш их баяртай байна. Бүх ээжүүд, эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэе. Төр засагтаа хандаж хэлье гэсэн үгсээ хэлэх, ярих боломж олдож байгаа нь их аз завшаан юм. Миний хувьд төрдөө хандаж, залуусынхаа хөдөлмөрлөх эрхийг хангаж, ажлын байраар хангаж өгөөч. Хүүхэд, залуус маань сайхан амьдраасай. Ихэнх залуус маань гадагшаа ажиллах хүчээр явчих юм. Ард нь хөгшин, ядарсан бид л үлдэх юм. Ялангуяа ээжүүд үр хүүхдээ харийн оронд үдчихээд ард нь сэтгэл зовж, хямарч суудаг боллоо. Амьдрахын тулд тэд маань явахаас ч аргагүй. Ард нь бид ач гуч нараа хараад сууж байна.Гадагшаа бөөн бөөнөөрөө явж байснаас эх оронд маань үйлдвэр, үйлчилгээний газрууд олноор бий болсон бол эндээ бидэнтэй хамт, үр хүүхдээ өсгөөд хамтдаа байх байсан болов уу. Төр, засаг маань боловсон хүчнийг  ажилтай, ажлын байртай болгож өгөөсэй гэж хүсэх байна. Би долоон хүүхэдтэй. Хүүхдүүд маань бүгд төрд ажилладаг. Бүгд цалингийн зээлтэй, зээлээс зээл, өрнөөс өрийн хооронд амьдарч байна. Миний хувьд насаараа  боловсролын салбарт ажиллаж, 45 жил  багшилсан. Хүүхэд, залуусынхаа ирээдүйд их санаа зовж явдаг. Д.Лхагвасүрэн: Их, дээд сургууль гэснээс мэргэжил сургалтын төвүүд хэрэгтэй -Мянган ээжийн чуулга уулзалтад Төв аймгаас ирж оролцож байна. Төр, засаг ээжүүд, эмэгтэйчүүдийн үгийг сонсч, хүндэтгэл үзүүлж  байгаад баяртай байна. Үр хүүхдээ сайн яваарай гэж хүсч байдаг болохоор хүүхэд, залуусын боловсролыг чанартай болгоосой гэж их бодох юм. Олон дээд сургуулийг цэгцлэх нь чухал байх. Мэргэжилтэй ажилчин бэлтгэн ТМС, Мэргэжил сургалтын төвүүд олон байх нь хэрэгтэй. Дээр нь мэргэжилтэй боловсон хүчнээ ажлын байртай болгоосой, үйлдвэр аж ахуйн парк олныг бариасай гэдгийг л төрийнхөө сонорт хүргэе. Н.Төмөрхишигт: Хүүхэд төрүүлж, өсгөж хүмүүжүүлдэг ээжүүдэд хандсан бодлого чухал -Би Төв аймгийн Зуунмод хотын иргэн, 11 хүүхэд тээж төрүүлсэн. “Алдарт Эх”-ийн I, II одонтой. Олон сайхан эмэгтэйчүүд, ээжүүдтэйгээ улс орон, нийгмийн асуудлыг ярьж хэлэлцлээ. Эмэгтэйчүүд, ээжүүдээ орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэхээр ярьж байгааг дэмжиж байна. Олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүдийг төр бодлогоор харж үзэх хэрэгтэй. Улс гэр мааь хүнээс бүрддэг, улсын эзэн нь иргэн. Ийм болохоор хэвлийдээ үр хүүхдээ тээхээс гадна оюун санааг бүрдүүлж, эрүүл чийрэг өсгөж хүмүүжүүлэхийн төлөө бүхнээ зориулдаг ээжүүд, эмэгтэйчүүдээ төр харж үзэх ёстой юм. Эх сурвалж: www.polit.mn
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

2025-06-04