Энэ цаг үеийн монголын хүчирхэг 8 эмэгтэй

2018-03-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Улс төр, шуурхай мэдээллийн Polit.mn сайтаас олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг  тохиолдуулан энэ цаг үеийн монголын хүчирхэг 8 эмэгтэйг  нэрлэж байна.  Тэд эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж, бүсгүй хүнд баймгүй эрдэм мэдлэг, эр зориг, хүч чадлыг гаргаж, олонд үлгэр дуурайлал болж яваа билээ. “Рио-2016” олимпийн  наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин  Д.Сумъяа энэ жил ч спортын  амжилтаа ахиулж, жүдогийн түүхэнд тодоор бичигдэж байна.  Түүнд саяхан Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөрийн баатар цолыг хүртээлээ.  Тэрээр Увс аймгийн Баруунтуруун суманд 1991 оны гуравдугаар сарын 11-нд төрсөн. Жүдо бөхийн спортоор 14 настайгаасаа хойш хичээллэж байна.  Анхны багш нь “Монгол охид” клубын Ч.Базарсүрэн, С.Эрдэнэбат. Өдгөө Монголын жүдо бөхийн амьд домог Х.Эрдэнэт-Одын удирдлага дор бэлтгэлээ базааж байгаа юм. Гавьяат тамирчин Бадамгаравын Гангаамаа Винсон Массиф оргилд амжилттай гарлаа. Тэрээр ийнхүү дэлхийн долоон ноён оргилд гарсан Монголын анхны уулчин болов. Уулчин бүхэн дэлхийн долоон ноён оргилд гарч, эх орныхоо далбааг мандуулахыг мөрөөддөг. Б.Гангаамаа ч бас ийм л мөрөөдөлтэй байсан.  Түүний мөрөөдөл ийнхүү биелсэн сайхан жил болж байна. Францын нийслэл Парис хотод болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий 63 кг-д түрүүлсэн Пүрэвдоржийн Орхон Монголын чөлөөт бөхийн түүхэнд тодоор бичигдэж байна. Тэрээр 2016 онд олимпийн гурав, дэлхийн арван удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичог Иван Ярыгины нэрэмжит тэмцээний алтан медалийн төлөөх барилдаанд 10:0-ээр ялж босоо бөх  гэдгээ дэлхий дахинаа  зарласан юм. Болгарын Үндэсний театрын гоцлол дуучин,  Д.Баясгалан Монголын дуурийн урлагийг, монгол хүний хоолойн цар хүрээг дэлхийд таниулж явна.   Тэрээр Болгарын Хөгжмийн урлагийн академийг төгссөнөөс хойш Софи хотын дуурийн театрт дуучин, гоцлол дуучнаар ажиллан томоохон олон дуурийн гол дүрийг бүтээж байна.  Италийн хөгжмийн суут зохиолч Ж. Пуччинийн “Чио Чио Сан” буюу “Эрвээхэй хатагтай” дуурийг Болгарын дуурийн театрт тоглож, Ж.Пуччинийн “Турандот” дуурийн гол дүрээр дэлхийд танигдаж байна. “Seaberry Farm, Project” компанийн гүйцэтгэх захирал Д.Болортуяаг бизнесийн салбараас онцолж байна.  Тэрээр монголын чацарганаар хийсэн бүтээгдэхүүнийг дэлхийд гаргахаар зорин ажиллаж байгаа.  Одоогийн байдлаар 10-аад төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүн, цай, энергийн ундаа үйлдвэрлэж Ази Европын орнуудад гаргаж байна.  Ийнхүү “Seaberry farm products” компанийн захирал хатагтай Д.Болортуяа Монголын шаргал алтаар баялаг бүтээж дэлхийн тавцанд гаргахаар хэдийнэ галт тэргэндээ суужээ. Нэгдүгээр эмнэлэгийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Хүний гавьяат эмч О.Сэргэлэн дэлхийн таван эмчийн нэг боллоо. Тэрээр эрүүл мэндийн салбарт 36 дахь жилдээ ажиллаж байна. Анх 1982 онд анагаах ухааны дээд сургуулийг төгссөн байна.  О.Сэргэлэн эмч “Монгол улсаараа, хамт олноороо бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан. Азиас энэ шагналыг авсан 11 дэх хүн болж, Олон улсад эмчлэх эрхтэй боллоо” гэж байв. Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд Ц.Энхжин эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 15-д багтлаа. Энэ нь Монголын загварын ертөнцийн түүхэнд  үзүүлсэн хамгийн дээд амжилт  юм. Тэрээр   Их Британийн Кэмбрижийн Их Сургуулийн Урлагийн сургуулийг интерьер дизайны чиглэлээр нэг дүгээр зэрэглэлтэй төгссөн.  Мөн Италийн алдарт Флоренц хотын Дизайны Их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистр хамгаалсан. Одоогоор өөрийн үүсгэн байгуулсан "Eden Desig" компанидаа олон улсын мэргэжилтнүүдээр баг бүрдүүлэн ажилладаг. Тэмээн жингээр Лондон хүрэх зорилго тавьсан Н.Байгалмаа замдаа гарсан. Тэрээр торгоны замын маршрутаар явах юм. Хятадын хилээр гараад цаашаа Англи хүртлээ Казахстан, Узбекистан, Туркменистан, Иран, Турк зэрэг 15 орныг дайран өнгөрөх төлөвлөгөөтэй яваа билээ. Торгоны зам гэдэг нь Азиас Европ хүртэлх зам бөгөөд Нийтийн тооллын өмнөх 115 оноос ХIII зуун хүртэл хамгийн чухал арилжааг хийдэг зам байсан. Италийн аялагч Марко Поло ч энэхүү замаар худалдаа наймаа хийдэг байсан түүхтэй. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин