Ч.ЗОТОЛ
Баянзүрх дүүргийн нутагт байрладаг Оросын өмчлөлийн гэх тодотголтой орон сууцнуудад оршин суудаг иргэд гадны түрээслэгч эздийн дарамтанд амгалан тайван амьдарч чадахгүй байгааг өмнөх дугаартаа мэдээлсэн. Мөн Монголын төр хохирч зүдэрч яваа иргэдээ түших үү, эсвэл манай улсын бүх хуулийг зөрчин дураараа авирлаж буй ОХУ-ын Влатас хэмээх компанийн толгойг илэх үү гэдэг асуудлыг дэвшүүлсэн билээ.
Оросын өмчлөлийн гэх нэр дор монголчуудад түрээслэн мөнгө хүүлж ирсэн нийт 14 орон сууцнаас иргэдийн тэмцлийн дүнд найман байрыг Монголын талд шилжүүлэх шийдвэр олон жилийн өмнө гарсан. Үүнээс зургаан байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Монгол Улсын хуулийн дагуу хүчингүй болгосон байдаг. Тэгвэл үлдсэн долоон байр /1971 оны протоколоор тухайн үед БНМАУ-д социализмыг хөгжүүлэхэд туслаж байсан Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тав тухыг хангаж тэднийг байршуулах зориулалттай/ -ны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ өнөө хүртэл хүчинтэй. Тэнд оршин суугчид “Влатас” компанийн шахалт, дарамтад илүүтэй өртөж байгаагаа хэлж буй юм. Энэ асуудал одоо ч шүүхийн шатанд явааг иргэд ярьж байна. Эндээс анхаарал татаж байгаа нэг зүйл нь манай улсын шүүхийн байр суурь юм. Тухайлбал, яг л солигддог тэмдэг шиг, нэг асуудлаар хоёр янзын шийдвэр гаргачихдаг. Монголын газар дээр барьсан Оросын өмчлөлийн гэх орон сууцнуудад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон нь хууль бус болохыг тогтоож зургаан байрны гэрчилгээг хүчингүй болгосон байгаа юм. Үлдсэн долоон байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ ч мөн адил хууль зөрчсөн гэдгийг тогтоолгохоор хандсан иргэдийн гомдолд хууль зөрчөөгүй байна. Тодруулбал, иргэдийн эрх ашиг зөрчигдсөн гэдэг нь тогтоогдохгүй байна. Бүртгэх үедээ татгалзах үндэслэлгүй” гэсэн тогтоол гаргажээ. Гэтэл Оросын мэдэлд байсан тэрхүү 14 байранд үл хөдлөхийн гэрчилгээг нэг л жагсаалтаар, нэг л хүсэлтээр, нэг баримт бичгээр л шийдэж өгсөн байж таарна. Тэрэн дотроос зургаан байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь хүчингүй юм бол бүгд хүчингүй болох ёстой биш үү. Үүнийг зүйрлүүлвээс, эхээс төрсөн хүүхдүүдийн зургаад нь шинжилгээ хийгээд “танаас гарсан нь үнэн” гэсэн бичиг хийж өгөөд үлдсэнийг нь “биш” гэсэнтэй ялгаа юун. Энэ байдлыг шүүх лоббид автсан, эсвэл шүүгч үзэмжээр хууль тайлбарладаг гэх үү. Нөхцөл байдлыг харвал үүнээс өөрөөр тайлбарлах аргагүй. Дотор нь амьдарч байгаа хүмүүсийн амьдрал хүндэрч байхад “Эрх ашиг нь тогтоогдохгүй байна” гэж тогтоол гаргадаг шүүх байгууллага хэний эрх ашгийг хангаад байна вэ гэж асуумаар.
ТӨРИЙН ТЭРГҮҮНД 1000 ИРГЭН ӨРГӨДӨЛ ӨГЧЭЭ
Монголын газар дээр барьсан атал Оросын мэдэлд одоог хүртэл байгаа социализмын үеийн орон сууцнуудад амьдарч буй 2000 гаруй иргэн бий. Тэдний удаа дараагийн өргөдөл, хүсэлт Монгол төрийн чихэнд хүрч байгаагүй гэвэл бас өрөөсгөл. 2008 онд тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр , ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй 2008 онд уулзахдаа анх энэ асуудлыг тавьж байв. Үүний дараа Ерөнхий сайд С.Баяр Засгийн газрын хүрээнд ярьсан. 2009 онд түрээслэгч иргэдийн зүгээс тухайн үед Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдоржид өргөдөл өгсөн. Нэг ёсондоо төрийн дээд төвшинд найман байрыг Монголын талд шилжүүлье гэсэн шийдвэр тухайн үед гарсан байдаг. ТӨХ ч “Удахгүй байрыг иргэдэд нь хувьчилна, та бүхэн амгалан тайван байцгаа” гэж хэлж байв. Гэхдээ Монголын төрийн түшээд дотор Оросын эрх ашгийг хангаж, монголчуудынхаа эрх ашгийг үл тоомсорлож байдаг хүн ч бас бий. Тухайлбал, энэ асуудлыг 2008 онд Их хурлын төвшинд хэлэлцэхэд “Оросын мэдэлд одоог хүртэл байгаа байрны асуудал нь Олон улсын гэрээ учраас Засгийн газар хүчингүй болгох ёстой” гэсэн дүгнэлт гарч батлах явцад хоёр хүний саналаар унаж байсан удаатай. Тэр хоёр эрхэм бол С.Оюун, Э.Бат-үүл нар байв.
Түүнчлэн ОХУ-аас Монголд суугаа Элчин сайдын яамны хариуцлагатай албан тушаалтнуудын амнаас “Монголын Засгийн газар нь нэхэхгүй, асуудал тавихгүй байгаа учраас монголчуудад маш өндөр үнээр түрээслэ. Түрээс өгөхгүй бол хөөж гарга” гэж хэлж байсан тухай оршин суугчид 2017 оны есдүгээр сард “Үндэсний мэдээллийн төв”-д хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэлж байсан юм.
Энэ оны эхнээс Ерөнхийлөгч Х.Баттулга 21 аймаг, есөн дүүргийн иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсох аяныг эхлүүлсэн. Өнгөрсөн нэгдүгээр сарын 21-нд Баянзүрх дүүргийн иргэдтэй “Бөхийн өргөө”-нд хийсэн уулзалтад Оросын мэдлийн байранд түрээс төлж амьдарч байгаа 1000 өрх гараар бичсэн өргөдлөө Төрийн тэргүүнд гардуулан өгч ямар нэгэн шийдэл гаргаж өгөхийг хүссэн байна. Энэ үеэр Ерөнхийлөгч “Ажлын хэсэг байгуулж анхаарал хандуулна” гэж амлажээ. Баянзүрх дүүргийн иргэдийн гомдол, хүсэлт ямар шатанд хаана яваа талаар чих тавибал Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Б.Саруул тус ажлын хэсэгт энэ асуудлыг анхаарч ажиллаж байгаа сурагтай. Мөн Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал энэ асуудлыг хариуцаж байгаа гэсэн мэдээлэл байна.
Түрээслэгч иргэд Төрийн тэргүүнд хандаад зогсохгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ч мөн 1000 гаруй хүний гараараа бичиж, гарын үсгээ зурсан өргөдөл, гомдлыг хүргүүлсэн гэв. Тэдний гомдол, хүсэлтийг Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр гардаж авсан гэсэн албан ёсны мэдээлэл байна.
Төрийн өндөрлөгүүд зовсон, ядарсан иргэдийнхээ асуудлыг шийдүүлэх талаар ямартай ч алхам хийж байгаа бололтой. Бололтой ч гэж Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа гэхээр судалгаа, шинжилгээний төвшинд яваа гэж ойлгогдож байгаа юм. Гэхдээ 19 жилийн хугацаанд хуримтлагдаж ирсэн баримт бичгүүд бүхий 60 гаруй боть Түрээслэгч иргэдийн холбоо ТББ, оршин суугчдын гар дээр байхад түүнээс өөр цогц судалгаа баймгүй. 20 шахам жил чирэгдэж ирсэн тэдний асуудлыг дахин хойш тавих, ОХУ-тай дээгүүрээ “найзан дундаа” гээд хөндөж ярихгүй байх эрх Монголын төр, засаг л юм бол байж бас боломгүй.
Тэгвэл өнгөрсөн сарын 26-28-нд болсон Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар энэ талаар асуудал хөндсөн гэдэг асуулт гарч байна. Энэ талаар тодорхой мэдээлэл харин алга. Уг нь иргэдийг өргөдөл, гомдлоо Ерөнхий сайдад зөвлөхөөр нь дамжуулж өгсний дараа Засгийн газрын тэргүүний зүгээс Шадар сайд Ө.Энхтүвшинд “Энэ асуудлыг анхаар” гэсэн үүргийг албан бичгээр өгсөн гэсэн мэдээлэл байгаа юм.