Нийслэлийн шилдэг эмэгтэйчүүдийг шалгарууллаа

2018-03-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.НАСАНБААТАР Дэлхийн эмэгтэй­чүү­дийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийс­лэлийн Засаг дар­гын Тамгын газраас санаач­лан “Их хотын бүс­гүй­чүүд-2018” арга хэмжээг зохион байгуулав. Энэ үеэр салбар салбарын шилдэг найман эмэгтэйг шалгарууллаа. Нээлтийн  үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ө.Энхтөр хэлэхдээ “Эмэгтэйчүүд хөдөлмөрийг хүнд гэж бодолгүй эрчүүдээс илүү ачаа үүрч явдаг нь  бодит үнэн. Эмэгтэйчүүдийн оролцоогүй хөгжиж буй салбар хаана ч байхгүй”  гэсэн юм. “Их хотын бүсгүйчүүд-2018”-ын шилдгээр Ардын багш Л.Гантөмөр, гавьяат хуульч Р.Оюунбадам, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Б.Оюунгэрэл, “Онц тээвэрчин” Г.Дунгаамаа, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, Алдарт эх, гоо сайханч Б.Ундармаа, “Жүр Үр” компанийн дэд захирал Б.Мөнхзул, Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Наран нар шалгарсан юм. Ардын багш Л.Гантөмөр “Би VI сургуулийг дүүргэж, бага ангийн багшийн мэргэжил эзэмшсэн. Эргээд төрлөх сургууль­даа хоёр салаа гэзэгтэй годгор охин очиж бай­лаа. Энэ сургууль ми­ний амьдралтай салшгүй холбоотой. Тиймээс ма­най хамт олон “Зургаа­гийн Ганаа” гэж дууддаг. Би бага насны хүүхдүүдтэй насаа элээсэн учраас миний сэргэлэн цовоо, сайхан явж байгаа нь шавь нарын минь буян. Тиймээс энэ хүүхдүүдэд амьдралаа зориулахгүй байхын аргагүй” гэв. Тэрээр бяцхан шавь нараа сурган хүмүүжүүлэхээс гадна хамтрагч багш нартаа өөрийн арга туршлагаас зааж сургах, мэдсэн сурснаа бусаддаа хуваалцдаг байна. “Алдарт эх” Д.Ундармаа 33 настай. “Хатан заяа” салоны шивээсчин, “Алдарт эх”-ийн I, II одонтой. Тэрээр хоёр хүү, дөрвөн охин төрүүлсэн залуу ээж юм. Гоо сайхны шивээсчний  мэргэжлээр 10 гаруй жил ажилласан. Түүний хань Л.Отгонбаяр “Империал такси” компанид жолоочоор ажилладаг байна. Тэрээр “Хатан заяа” салоны хамт олонтойгоо ирэх тавдугаар сард БНСУ-д болох тэмцээнд оролцох аж. “Зорчигч тээврийн нэгтгэл” II баазын троллейбусны жолооч, “Онц тээвэрчин” Г.Дунгаамаа “Цахилгаан тээвэр” компанид 1995 оны арваннэгдүгээр сард кондуктороор ажилд орсноос хойш үр бүтээлтэй ажиллаж байгаа нэгэн. Нийслэлийн өнгө төрх болсон нийтийн тээврийн салбарт зүтгэж, нийслэлчүүддээ түргэн шуурхай үйлчилсээр ирсэн.  Тэрээр “Зорчигч тээврийн нэгтгэл” хоёрдугаар баазын 20 эмэгтэй жолоочийн нэг. Энэ үеэр Авьяаслаг монголчууд шоуны шилдэг оролцогч Соёлын тэргүүний ажилтан  Х.Бархүү,  СТА  Б. Мягмарсүрэн нар Чойдогийн хөгжим “Жалам хар”-ыг тоглож хуран цугласан ээжүүдийн сэтгэлийг хөдөлгөв. Мөн Монголын рок попын тайзыг өөрийн өвөрмөц дуу хоолойгоороо хөглөдөг, поп дива С.Наран “Хотын хүсэл” дуугаараа ая барилаа. Тэрээр шилдэг найман эмэгтэйн нэг билээ. Эрүүлийг хамгаала­хын гавьяат ажилтан Б.Оюунгэрэл “Нийслэ­лийн ууган төрөх Өргөө амаржих газрын эх баригчаар 38 жил ажилах хуга­цаандаа 19800 хүүх­дийг эсэн мэнд эх барьж, хүйн ээж нь болсон. Тэрээр Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол тэмдгээр шагнагдсан юм. Өргөө амаржих газрын хоёр, Монгол Улсын долоон  Эрүүлийг хамгаалахын гавьяатын нэг бөгөөд дэлхийн зургаан тэрбум дахь иргэний үе чацуутан Т.Бумбаярыг, Монгол Улсын хоёр, гурван сая дахь иргэн, нийслэлийн нэг сая дахь иргэнийг эх барьжээ. Түүний өвөө, аав нь олон хүүхдийг эх барьсан алтан гартнууд байсан аж.  Ингээд Их хотын бүсгүйчүүд  2018 хүндэтгэлийн арга хэм­жээг хааж,  “Миний Мон­гол” уралдааны тэргүүн байрын шагналт  Баянгол дүүргийн “Эрдмийн  Өргөө” цогцолбор сургуулийн найрал дууны хамтлаг  “Миний Монгол” дуугаар түрлэг өргөлөө. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин