С.Эрдэнийн зөв

2018-03-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн эргэлт буюу ротацийн сонгууль энэ өдрүүдэд явагдаж байна. Харин ротацид орж байгаа АН-ын гишүүдийн нэрс энэ намд ихээхэн яриа хөөрөө дэгдээгээд байгаа юм. АН-ын Дотоод сонгуулийн хорооноос зарласан ротацид орж бай­гаа Үндэсний бодлогын хорооны гишүүдийн дунд Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Н.Бат­баяр, Д.Дорлигжав, Х.Тэмүү­жин, Ч.Энх­тайван, Да.Ганболд нар бий. Э.Бат-Үүл Хан-Уул дүүргээс, Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг хоёр Баянзүрх дүүргээс, Н.Батбаяр Архангай аймгаас, Д.Дорлигжав Увс аймгаас, Х.Тэмүүжин Төв аймгаас, Ч.Энхтайван, Да.Ганболд нар Хэнтий аймгаас Үндэсний бодлогын хороондоо сонгогдсон. Энэ намын лидерүүд гэгддэг энэ хүмүүсээс гадна Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ, Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын хүү Соёмбо, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Ерөнхийлөгчийн Хуу­лийн бодлогын зөвлөх асан Ч.Өнөрбаяр, “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаяр, Сангийн сайд асан Б.Болор нарыг ч үүнд багтжээ. Энэ нь АН-ын дарга С.Эрдэнийн тэргүүлдэг “Шонхор”-оос бусад фракцийн дөнгүүр гэсэн бүгд намын удирдлагаас шахагдаж байна гэсэн үг. Чухамдаа энэ нь “Шонхор” ба бусад фракцууд гэсэн талцлын суурийг тавьсан гэсэн үг. Тиймээс “АН Эрдэнэ вангийн хошуу болчихлоо” гэх яриа түймэр шиг явж байна. Улмаар үүнд эмзэглэсэн фракцууд нь сүүлийн хэдэн өдөр энд тэнд цуглаж хуралдаад сүйд болж байгаа гэнэ. Тэд “...С.Эрдэнэтэй үзэлцэнэ” гэцгээж буй юм. Эндээс үзэхүл, ойрын үед АН-д ширүүхэн тулаан тэмцэл өрнөх шинж нэгэнт бүрджээ. Гэхдээ энэ бол АН-д өрнөж буй, цаашид үргэлжлэх үйл явцын зөвхөн нэг талын үзэл бодол, тэднээс гарч байгаа мэдээлэл юм. Харин АН-ын дарга С.Эрдэнийн талаас харвал арай өөр дүр зураг харагдаад байна. Шуудхан хэлэхэд, С.Эрдэнэ туйлын зөв ажил хийж байгаа юм. АН-ын шинэ дүрмийн дагуу улаа эргэтэл явж сонгогдсон ямар ч дарга ийм л арга хэмжээ авах байсан. Хэн нь ч ялгаагүй С.Эрдэнэ шиг ийм цэвэрлэгээ хийж дарга шиг дарга байх болно. Ер нь бол АН-ынхан өөрсдөө л С.Эрдэнийг даргаараа сонгосон. Ингэж ротаци явуулах дүрмийг АН-ынхан л бас өөрсдөө баталсан. Тийм учраас АН-ынхан С.Эрдэнэдээ ингэж ажиллах боломжийг нь олгох ёстой. Хэрвээ С.Эрдэнэ ийм алхам хийхгүй Н.Алтанхуяг шиг “бүгдээрээ хамтдаа, эв нэгдлээ бодож” явбал түүн шиг л хувь заяаг эдлэх болно. Н.Алтанхуяг яасныг С.Эрдэнэ байтугай энгийн иргэд ч мэдэж байгаа. 2012 оны УИХ-ын сонгуульд АН бараг л ялсан даа. Тэгээд Засгийн газраа бүрдүүлж, АН-ын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсон. Ингээд албан тушаал, эрх мэдлийн хуваарилалт хийж эхэлсэн. Явсаар Н.Алтанхуяг Монголын төр хэмээх асар том бялууг хуваах “хутга”-ыг л барьж зогссон болохоос биш  “Алтангадас” фракцийн тэргүүн төдийхэн л эрх мэдэлтэй үлдсэн байдаг. Н.Алтанхуяг хэдийгээр Монгол Улсын Ерөнхий сайд байсан ч эдийн засгийн томоохон хөрөнгө оруулалт, хүнд үйлдвэртэй холбоотой асуудлыг МҮДН-тэй, төмөр зам, дэд бүтцийн асуудлыг МоАХ-тай,  боловсролын салбарыг “Нэг ардчилал”-тай, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар, уул уурхайн талаар “Шонхор”-той ярьж тохирч байж дараа­гийн шийдлээ гаргадаг фракцийн тэргүүнүүдтэйгээ ижил тэнцүү эрх мэдэлтэй Ерөнхий сайд болсон. Энэ бүхнийхээ гайгаар Н.Алтанхуяг хоёр жил гаруй ажиллаад л огцорсон. Бас болоогүй, Ерөнхий сайд байхад нь түүний ахлах зөвлөхийг барьж хориод ял оноосон. Засаг бариагүй, улс төрийн гудамжинд байсан АН төрийн эрхэнд гарсан АН хоёрын ялгааг Н.Алтанхуяг ингэж ойлгосон байх. Ерөөс энэ бүхэн Н.Алтанхуягийн намдаа нэгэнт оршин тогтносон фракцуудыг эрх мэдлийн тэгш хуваарилалтын дор байлгах гэснээс үүдэлтэй алдаа нь болсон юм. Харин одоо АН-д С.Эрдэнийн цаг урсч эхлээд байгаа. АН-ыг 2020 оны сонгуульд яаж оролцуулах, ялалт ялагдлын алийг үүрүүлэх нь С.Эрдэнээс л шалтгаална гэсэн үг. Ингэхээр АН-ын түүхэн дэх цоо шинэ аргачлалаар хийсэн сонгуулийн дүнд намын дарга болсон С.Эрдэнийн хувьд өөрийн цаг хугацааны түүхийг ч шинээр бичих хэрэгтэй болж байгаа юм. Тиймээс С.Эрдэнэ өөрийнхөө ажиллах бололцоог хангах хэрэгтэй. Тэгээд ч С.Эрдэнэ АН-ын хувьд шинэ хүн биш. Энэ намын сайн, муу хэлэгдэж ирсэн лидерүүдийн л нэг. АН дахь олон фракцуудын дунд намын даргын засаглал хэрхэн нурж унадаг болохыг тэр маш сайн мэднэ. Тэгэхээр өөртэйгөө намын даргын албан тушаал, АН ирэх сонгуульд ялбал засгийн эрхийг хуваан эзэмших “дайсан”-уудаас тэр салах нь тодорхой юм. Тэгээд ч түүх нь хэлж өгөөд, сануулаад байгаа нам дахь олон фракцийн гайг С.Эрдэнэ таслахаар зүтгэлээ гэж харагдаж байна. Нөгөөтэйгүүр, эзний алба ээлжтэй гэдэгчлэн С.Эрдэнэ муу ажиллаж, 2020 оны сонгуульд намаа унагавал дүрмийн дагуу даргын сэнтийгээс ховхорч, дараагийн дарга сонгогдоод л гараад ирнэ. Тэгэхээр С.Эрдэнийн энэ үйлдэлд АН-ынхан эмзэглэх хэрэггүй юм. Магадгүй, энэ нь АН-ын хувьд түүхэн ротаци байж мэднэ. Юу гэвэл, эндээс АН-ын “цус шингэрэх” эхлэл тавигдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнийн дараа АН-ын удирдлагад залуус гарч ирэх зам засагдаж байна гэсэн үг. Эцэст нь хэлэхэд, хаанаас нь ч харсан С.Эрдэнийн л зөв байж таараад байгаа юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин