ӨДӨР БҮР 10.000 АЛХАЦГААЯ

2018-03-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол улсын нийт ард иргэдэд!  Аливаа улс орны хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн асуудал нь тухайн орны хөгжил, хэрэглэж буй хоол хүнсний бүтэц, хангамж, экологийн тэнцвэрт байдал, нийгмийн сэтгэл зүй зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг боловч хүний өөрийн хөдөлгөөн хамгийн чухал болохыг эрдэмтэд судлан тогтоосон байна. 2016 онд дэлхийн улс орнуудын хүн амын дундаж наслалтаар эхний байранд Монако улс 89,4 жил, удаах байранд Япон улс 85,3 жил, Сингапур 85,2 жил, Чад улс хамгийн бага буюу 49,8 жил байна. Монгол улс 69,6 жилээр 159-д бичигджээ. Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан судалгаагаар 2016 онд Монголын хүн амын дундаж наслалт 69,6, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75,1, эрэгтэйчүүдийнх 65,6 байна. Мөн 2016 оны байдлаар Монгол улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанд Зүрх-судасны тогтолцооны өвчин (10.000 хүн амд 17,5) орж байгаа бөгөөд үүнийг үүсгэж байгаа шалтгааны 70 гаруй хувийг цусны даралт ихсэх өвчин эзэлж байна. Чихрийн шижин өвчин бодисын солилцооны өвчлөлийн 48.9 хувийг эзэлж байна. Харвардын Их сургуулийн эрдэмтдийн тогтоосноор өдөр бүр 10.000 алхсанаар зүрхний цусан хангамж дутагдах өвчнөөс 55% сэргийлнэ. Вашингтоны Их сургуулийн спортын анагаахын эрдэмтдийн тогтоосноор тархинд цус харвах эрсдэл 50%, чихрийн шижингээр өвдөх эрсдэл 58%, уушгины архаг өвчнүүдийн сэдрэлт, уушгины цочмог үрэвсэл 40-50%, цөс, бөөрний чулуу үүсэх өвчин 20-31% тус тус буурдаг болохыг тогтоосон байна. Алхалт нь гэртээ, ажлын байрандаа, дороо алхах гэх мэт тусгай нөхцөл, тоног төхөөрөмж шаардагдахгүй, тохиромжтой цагаа өөрөө сонгон өөртөө тохируулан хийж болох дасгал юм. Монгол улсынхаа хүн амын эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлж, дундаж наслалтыг уртасгах нь юу юунаас эрхэм чухал болохыг гүнээ ухамсарлан, Монголын Үндэсний Олимпийн Хороо, Спортын эмнэлгийн холбоо хамтран нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хүн бүр өдөрт 10.000 алхацгаая” хөдөлгөөн өрнүүлж, сурталчилж, хэрэгжүүлэхийг уриалж байна. “Амьдралын үнэт эрдэнэ” болсон эрүүл мэндийнхээ төлөө хүн бүр өдөрт 10.000-аас доошгүй алхаж, өөртөө эрүүл энх, аз жаргалыг бэлэглэцгээе!  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО СПОРТЫН ЭМНЭЛГИЙН ХОЛБОО
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин