Зүүн бүсийн хилчин бүсгүйчүүд чуулав

2018-03-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Цугларалтад ирсэн бүсгүйчүүд сайн үйлсийн аянд нэгдэж “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-ын ажилчдад халуун аарц, жигнэмгээр үйлчлэв.
Р.ОЮУН Бүсгүй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэдэг. Үнэхээр ямар ч сайхан мэргэжилтэй, өндөр цалинтай байсан нөхрөө дагаад өөрийн таньж, мэдэхгүй газарт дасан зохицоно. Тэд очсон ангидаа хугацаат цэргийн алба хаагчдын ээж, эгч нь болж, тогооч, нарийн боовчин, оёдолчин, үсчин, арга зүйч, ариун цэврийн зааварлагч зэрэг ажлыг хийхээс гадна жимс, жимсгэнэ, ургамал, малын түүхий эд, ноос ноолуур, эсгийгээр бүтээгдэхүүн хийж борлуулан нийгэмд тустай үйл бүтээж, хувь нэмрээ оруулж явна. Монгол Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн 0132 дугаар ангийн хилчин эмэгтэйчүүдийн арга зүйн цугларалт болж эмэгтэйчүүдийн зөвлөл хэрхэн ажилласан болон энэ онд хийх ажлаа хэлэлцлээ. Хилчин эмэгтэйчүүд хил хамгаалалтад дэмжлэг, туслалцаа үзүүлэх, хугацаат цэргийн албан хаагчдыг албанд нь дадлагажуулах, халамжлан хүмүүжүүлэх, ар тал, хангалт үйлчилгээ, тохижилтод хувь нэмрээ оруулсаар явна. Энэ зөвлөл нь 14 хэсэг, дөрвөн нөхөрлөлтэй үйл ажиллагаагаа явуулдаг аж. Өнгөрсөн онд зохион байгуулсан гурван улсын хамтарсан хээрийн сургууль, ангийнхаа 80 жилийн ой болон олон бүтээлч ажилд бүсгүйчүүд идэвхтэй оролцжээ. Тус ангид 105 эмэгтэй байдгаас долоо нь өрх толгойлсон. Мөн өрх толгойлсон хоёр ахлагч байдаг аж. Тиймээс хилийн заставт ажиллаж, амьдарч байгаа офицер, ахлагч нарынхаа хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэхээр ангийнхаа зүүн талд 0-5 насны 15-20 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг энэ онд ашиглалтад оруулахаар нэг эмэгтэйг багшаар сургах төсөлд, он гарсаар гурван эмэгтэйг мөн сургалтад хамруулжээ. Заставын дарга, хэсгийн ахлагч нарын тодорхойлолтын дагуу төвийн хэсгээс Н.Цэндцэцэг, С.Мөнх­сайхан, С.Жүгдэрцуу, И.Ариунтунгалаг, хилийн заставын хэсгээс О.Батцэцэг, Санчир, Хосбаяр, ахлах ахлагч Нарантунгалаг, Саруулчимэг, Оюун­болор, Сарнай, Мөнх­солонго, Энх-Од, Хавирга боомтоос Наранчимэг нар ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа хошуучилсан байна.   ГЭРИЙН ЭЗНИЙ НЭРЭЭР ОРЖ, ЭЗЭГТЭЙН НЭРЭЭР ГАРДАГ [caption id="attachment_33462" align="aligncenter" width="645"] Хилийн заставын хүүхнүүд гарын доорх материал ашиглаж хийсэн амттанууд.[/caption] Хүмүүс айлд гэрийн эзний нэрээр орж, эзэгтэйнх нь нэрээр гардаг хэмээдэг. Үүнтэй адил Хилийн ангиар ороод гарахдаа тухайн анги, заставын хүүхнүүдийн ажилсагийг магтаад ч баршгүй. Тэд хүнээс юм гуйхгүй. Байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг ашиглаад юмханаар юм хийчихнэ. Бүсгүйчүүдийн цугларалтын үеэр заставын хүүхнүүд өөрсдийн гар доорх материалыг ашиглаж хийсэн хоол, хүнс, гар урлалын бүтээгдэхүүнүүдээр үзэсгэлэн гаргасан байв. Тухайлбал, өөрсдийн газар нутгийн онцлогоос шалтгаалан газрын гүнээс оргилон гардаг гүний цэнгэг ус буюу Хар нуурын рашааныг савлаж тавьсан байв. Энэ рашаан нь дотор эрхтэн тэр дундаа ходоодны үйл ажиллагааг дэмжих, хоол шингээх, ходоодны элдэв өвчин, бактериас сэргийлэхэд нэн тустай ажээ. Мөн таван цулаар хийсэн төрөл бүрийн хоол, маслоор хийсэн хайлмаг, үнээний сүү, өндөгний шар, сахараар хийсэн молоко, будаа агшаагчинд жигнэсэн, хэвийн боовоор хийсэн бялуу, үхрийн чөмөгний ороомог, баяжуулсан цуйван гээд төрөл бүрийн хоолыг нэрлэж болно. Мөн ангийнхаа нийт бие бүрэлдэхүүнд нэгдсэн журмаар ноосон малгай, ороолт хийсэн нь бусад ангийн анхаарлыг татаж, хоёр ангиас захиалга авсан гэж байв. Өнгөрсөн жил ангийнхаа 80 жилийн ойд зориулж гарын ур дүйтэй ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдаар хийлгэсэн сийлбэр, ахмад хилчин С.Оюунболд гуайн урласан том, жижиг эсгий улавч, цүнх, шагайн богц ирсэн зочдын сонирхлыг татаж байлаа. Энэ үеэр ирсэн гийчдийн анхаарлыг татсан зүйл нь хилчин дээлийг морин дээр мордоход хялбар болгож дээлний хормойг өмд болгодог нь шинэлэг санаа байсан юм.   “ТӨЛ ТҮМНИЙ ҮЙЛС”   [caption id="attachment_33465" align="aligncenter" width="645"] Ангийнхаа 80 жилийн ойд зориулж ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдын хийсэн сийлбэрүүд.[/caption] Эмэгтэйчүүдийн зөвлөл жил бүр Хөдөө аж ахуйн албатайгаа хамтарч “Төл түмний үйлс аян” зохион байгуулж нэг нөхөрлөлөөс 20 нэмнээ, ботгоны нэмнээ хоёр, 20 угж, гурван гар чийдэн, 12 зай авч хилийн заставын малын сууринд өгдөг байна. Малын суурь дээр байгаа цэргүүдээ ая тухтай байлгахын тулд хилийн заставт ажиллаж байгаа эмэгтэйчүүд байнга эргэж тойрдог хэмээн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга С.Мөнгөнтуул ярьж байлаа. Өнгөрсөн онд офицер, ахлагч нарынхаа ая тухтай байдлыг хангахын тулд “Соёлч өрх”-өөр гурван айлыг шалгаруулсан байна.  “Тэргүүний тохижилттой гал зуух” болзолт уралдааныг зарласан бөгөөд дүн нь гараагүй байгаа гэж байв. Мөн аймгийн хэмжээнд хүчний байгууллагуудын дунд зохион байгуулдаг “Мөрдэстэй бүсгүйчүүд” тэмцээнд 0132 дугаар ангийн бүсгүйчүүд тэргүүн байр эзэлсэн ажээ. Харин энэ жил аймгийн Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас хамтран зохион байгуулах “Хайрлан дуулах эх орон” тэмцээнд оролцохоор тун завгүй байлаа. [caption id="attachment_33464" align="aligncenter" width="645"] Ахмад хилчин С.Оюунболдын хийсэн бүтээлүүд.[/caption] САЙН ҮЙЛСИЙН АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР...   Монгол Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн 0132 дугаар ангийн хүүхнүүд цугларалтаараа хийж хэвшсэн ажлын нэг нь “Сайн үйлсийн аян” ажээ. Энэ өвөл Дорнод аймагт цас орсонгүй. Харин бүсгүйчүүд цугласан үеэр цас орж өвөл болоогүй хүйтэн болж, тэдний ээлжит аян “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-ын ажилчдад халуун аарц, жигнэмэг хүргэх ажлаар үргэлжлэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

2 цаг 59 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

9 цаг 44 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

10 цаг 11 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

16 цаг 8 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

16 цаг 8 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

16 цаг 8 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Өчигдөр 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Өчигдөр 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Өчигдөр 13 цаг 29 мин