С.Лавров НҮБ-ын тогтоолыг мөрдөхгүй байна гэж буруушаалаа

2018-03-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Намибийн нийслэлд болсон хэвлэлийн хурлын үеэр  ОХУ-ын Гадаад хэргийн сайд С. Лавров Сирийн мөргөлдөөнд оролцож байгаа бүлэглэлүүд  НҮБ-аас   гаргасан тус бүс нутагт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор  хамгийн багадаа 30 хоног гал зогсоох тогтоолыг зөвшөөрсөн тухай сануулсан байна. Энэ нь хэдийгээр жихадуудын эсрэг боловч барууны орнууд  Сирийн Засгийн газрыг дангаараа байлдааны ажиллагааг зогсоохыг шаардаж байна гэж онцлон дурджээ. Түүнчлэн  хамтран ажиллах тал дээр  шударга байх ёстой. Гэвч харамсалтай нь  барууны түнш орнуудад дутагдаж байгаа шинж чанар юм гэжээ. С.Лавров олон орон, ялангуяа АНУ Сирийг хуваах арга замыг хайж байна гэж мэдэгдэв. Бид олон эх сурвалжаас АНУ-ын оролцсон  эвсэл Сирийн Засгийн газрыг хагалан бутаргах төлөвлөгөөтэй байгаа талаар мэдээлэл хүлээн авч байгаа. Үүнээс гадна ОХУ-д  барууны орнууд ялангуяа, АНУ Аль Нусрагийн алан хядах бүлэглэлийг Сирийн Засгийн газрыг солих зорилгоор байлгахыг хүсч байгаа нотолгоо бидэнд байна гэв. Тэрээр энэ тухай Намибийн Засгийн газрын дэд ерөнхий сайд Нетумбо Нанди Ндайтваттай Виндхук хотод уулзсаныхаа дараа хийлгэсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.  Мөн ОХУ НҮБ-аас Сиритэй холбогдуулан  гаргасан тогтоолыг дагаж мөрдөнө гэдгээ энэ үеэр илэрхийлсэн байна. С.Лавров Сирид алан хядлагын эсрэг  чиглэсэн ажиллагааг үргэлжлүүлэх үүрэгтэй хэмээн онцоллоо.   Үүний дараа Ерөнхийлөгч Владимир Путины өдөрт таван цаг гал зогсоох, Сирийн иргэдэд зэвсэгт бүлэглэлүүдийн мэдэлд байгаа баруун Гита дүүргийг орхиж явах боломж олгох, хүмүүнлэгийн гарцыг бий болгох  тушаал гаргасныг ОХУ-ын зүгээс мэдэгдсэн билээ.  НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор Сирид 30 хоног гал зогсоох тухай тогтоолыг өнгөрсөн сарын 24-нд баталсан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин