Ш.Раднаасэд: Засгийн газрын 03 дугаар тогтоол ямар ч үр дүнд хүрсэнгүй

2018-03-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /03.06/ хуралдаанаар Туул голын сав газар, түүний ойр орчимд элс хайрга олборлохыг зогсоох тухай Засгийн газарт чиглэл өгөх тухай 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэв. УИХ-ын чуулган завсарласан үед Байнгын хороо хуралдаж байгаа учраас гишүүдийн ирц хүрэхгүй, товлосон цагаасаа цаг орчим хоцорч эхэллээ. Байнгын хорооны хуралд М.Оюунчимэг гишүүнээс гадна, Д.Дамба-Очир, Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ш.Раднаасэд нарын гишүүд оролцов.   Туул голын сав газар түүний ойр орчимд элс хайрга олборлож байсан 95 тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Тэгвэл одоо элс, хайрга, шавар олборлох эрхтэй 54 лиценз, хайгуулын 74 лиценз байгаа аж.  Байнгын хорооны гишүүд Туул голоос хайрга, дайрга олборлож байгаа бол хөдөө орон нутагт гол уснаас алт олборлож байна. Тиймээс голын ай сав дагасан олборлолтын асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэх ёстой гэдгийг сануулж байв.  УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Орчны бохирдол, Туул голын бохирдол, түгээмэл тархацтай байгалийн баялаг ашиглах тухай асуудал бол ганцхан Өргөдлийн байнгын хорооны асуудал биш. Үүнийг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороодтой хамтарч хэлэлцэх хэрэгтэй гэв. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Ашигт малтмалын тухай хууль, Усны тухай хуульд өөрчлөлт оруулаад голын ай сав газарт олборлолт хийхийг хориглох хэрэгтэй байна. Энэ төрлийн ашиглаж байгаа лицензээ өөр газарт олгох, нөхөн төлбөр олгох байдлаар зохицуулах боломжтой гэж харж байна. Голын ай сав газарт олборлолт хийхийг хуулиар хааж өгөхгүй бол энэ асуудал зогсохгүй. Хоёрдугаарт, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг харахаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар гэх мэт байгууллага бүр өөр өөр юм бичээд оруулаад иржээ. Энэ бүхнээ нэгтгээд, санал онолоо яриад, уялдаа холбоотой ажиллаж болдоггүй юм уу. Засгийн газрын тогтоол гарснаас хойш 2 жил өнгөрчхөөд байхад ямар ч үр дүнгүй сууж байна” гэлээ. Эх сурвалж:www.polit.mn    
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин