Спортын анхны төрөлжсөн сувгийн нээлт боллоо

2018-03-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Спортын төв ордонд өчигдөр Монголын анхны спортын төрөлжсөн сувгийн нээлт боллоо. Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх Үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх нээж үг хэллээ.  Түүний дараа МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах болон ерөнхий захирал Л.Нинжжамц нар  спортын анхны төрөлжсөн суваг бий болж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ ажиллагаанд спортын олон их дээд сургуулиудын оюутнууд болон үеийн  үеийн тамирчид хүрэлцэн иржээ. Мөн урлаг, спортын олон сонирхолтой үзүүлбэрийг спортын клубын тамирчид үзэгчдэд үзүүлж сонирхуулсан юм. Тухайлбал, Уран сайхны гимнастикийн шигшээ багийн тамирчдын үзүүлэх тоглолт, “Дэрэн” клубын өсвөрийн хөлбөмбөгчдийн  жонглёртой үзүүлбэр, Туялзуур сэлэмний холбооны үзүүлбэр болон таеквондогийн  “Kick”, “Арслан” клуб тоглолтоо үзүүлж сонирхууллаа. Мөн Монголын олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган болон спортын ахмад зүтгэлтэн, доктор О.Уранчимэг нар оролцож сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэнд үзүүлсэн үзүүлбэр дотроос үзэгчдийн хамгийн их анхаарал татсан үзүүлбэр нь “Аварга” дээд сургуулийн багш н.Нямдоржийн бэлтгэсэн “Монголын үндэсний бөхийн түүх” үзүүлбэр, “Үндэсний биеийн тамирын дээд болон “Гимнастикийн холбоо”-ны тамирчдын “Аэробик гимнастикийн галтай үзүүлбэр” хүмүүсийн анхаарлыг татаж байлаа.  Харин энэ сувгийнхан энэ жилийн  хөлбөмбөгийн ДАШТ, “Токио 2020” зуны олимпийн наадам зэрэг дэлхийн хэмжээний томоохон уралдаан, тэмцээнүүдийг үзэгч олондоо шууд дамжуулан үзүүлэх бэлтгэл ажилдаа ороод байгаа ажээ. Мөн ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг угтан Үндэсний шилдэг тайлбарлагч, хөтлөгч шалгаруулах зорилготой “Би спортын хүн төслөө эхлүүлээд байгаа юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин