Дэлхийн аварга  Пүрэвдоржийн Орхон  гэж хэн бэ?

2018-03-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН “Бишкек-2018” насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд “Парис-2017” насанд хүрэгчдийн ДАШТ болон цэргийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн гурван удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон  алтан медаль хүртлээ.  Түүний талаарх мэдээллийг хүргэе.  Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1993 оны арванхоёрдугаар сарын 25-нд буюу Зул сарын баярын өдрөөр төрсөн юм. тэр 162 см өндөртэй. Тэрээр нэгдүгээр ангид ороод шатрын дугуйланд хичээллэж, оюуны спортоор гараагаа эхэлсэн гэдэг. IV ангидаа хот руу шилжээд тэшүүрээр хичээллэж үзсэн байна.  Олимп, дэлхийн аваргууд олноороо төрөн гарсан 79 дүгээр сургуульд шилжиж, тэндээ арван жилээ төгсчээ. Энэ сургуулиас олимпын аварга Э.Бадар-Ууган, олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт, дэлхийн аварга С.Цэрэнчимэд нар төрж гарсан билээ. Тэр тусмаа С.Цэрэнчимэдтэй нэг ангид суралцаж, төгссөн түүхтэй. Тэрээр 14 настайгаасаа хойш чөлөөт бөхөөр хичээллэсэн. Түүний анхны багш нь "Алдар" спорт хорооны дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр. П.Орхон 2016 онд олимпийн гурав, дэлхийн арван удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичог Иван Ярыгины нэрэмжит тэмцээний алтан медалийн төлөөх барилдаанд 10:0-ээр ялж байв. Япон бүсгүй 2003 оноос хойш ялагдал гэгчийг "мартаад" байсан босоо аварга билээ. 13 жилийн турш үргэлжилсэн ялагдаагүй амжилтдаа цэг тавьсан ч үнэхээр босоо аварга гэдгээ Ичо баталж, Риогийн олимпоос дөрөв дэх түрүүгээ хүртсэн. Түүний найз залуу мөн бөх. Н.Лхамгармаа бол "Алдар" спорт хорооны тамирчин. Бас энэ жилийн ДАШТ-д улсаа төлөөлөн эрэгтэйчүүдийн 70 кг-д өрсөлдөх юм. Лхамгармаа Армийн дэлхийн аварга, манай залуу, шилдэг бөхчүүдийн нэг. Казахстан улсын Астана хотын “Даулет” спортын цогцолборт Олимпын эрх олгох сонгомол болон чөлөөт бөхийн тэмцээн болоход П.Орхон 58 кг-д олимпийн эрх авчирсан юм. Эх сурвалж:www.polit.mn    
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин