Хамба Д.Чойжамц: Эмэгтэй хүн бурхан ч болж чадна

2018-03-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
 Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцын ээж, эмэгтэй хүний тухай хэлсэн шилдэг 10 эшлэлийг хүргэж байна.  
-Бурхны шашны гол номлолд бүх амьтанд бурхан болох авъяас, хөрөнгө  бий гэж үздэг. Эмэгтэй хүнийг доорчилсон үзэл байдаггүй. Өөрөө хүсч зүтгэвэл эрэгтэй хүний хийж чадах бүхнийг хийж чадна. Тэр бүү хэл бурхан болж чадна гэдгийг эмэгтэй бурхад  илэрхийлдэг.   -Бурхны шашинтай  монгол оронд эмэгтэй хүний үнэлэмж хамаагүй өндөр. Нүүдэлчин монголчууд эмэгтэйчүүдээ маш их  гоёж гооддог, дорд үздэггүй. Хоцрогдолтой нийгэмд ч эмэгтэй хүнд түшиглэж,  хөдөө хээр  ганц нэгээр нүүж бууж ирсэн. Тиймээс эмэгтэй хүнгүйгээр амьдарлын төсөөлөл үгүй юм.   - Хүнд хайр, энэрлийг харамгүй өгч чаддаг талаас нь бурхдыг эмэгтэй дүрслэлээр илэрхийлдэг.Монголчууд эмэгтэй  бурхан хурдан тус болдог, залбирч л чадах юм бол  гэлцдэг нь ийм учиртай.   -Би коммунизмын үед лам болсон. Аав, ээжээс хоёул. Нэг эмэгтэй дүү бий. Миний хувьд өсөх наснаас өтлөх  хүртэл ижийтэйгээ  хамт явна. Гэрлэж бараалаагүй  учраас ижийтэй хамт өтөлж байгаа юм.   -Ижий минь миний дарга. Ижий бид хоёроос гадна манайд дүүгийн хоёр хүүхэд бий. Тэр хоёрыг хичээлээ давтаг гээд намайг   “гарч усандаа  яв, модоо хагал” гэдэг.   -Бурхны шашинд ээжээр дамжуулан нигүүлсэнгүй сэтгэлийг төлөвшүүлж,  эхийн ачийг хариулах, тусыг санах ухаанд  сургадаг. Ижийн тухай  ихийг бодууштай  юм.   -Өдий зэрэгтэй хүн болсон нь ижийн ач гэдгийг эхийн хэвлийд олдсон цагаас хөөгөөд бодоход хайрлахаас аргагүй юм. Эндээс  нигүүлсэл, энэрэл, хайр, асрал эхэлдэг.   -Эх болсон хамаг амьтан, ижийгээ жаргалтай байгаасай, жаргалын шалтгаан нөхцөл бүрдэж байгаасай гэж боддог.   - Ардын дуунаас эхлээд орчин үеийн дууны чиг хандлагыг ажиглахад дандаа эх орон, ээж, аавын сэдэв зонхилдог нь  монголчуудын нэг араншин байна. Бусад улс оронд төдий л  байдаггүй онцгой шинж  чанар нь энэ юм даа.   - Ижийгээ амар тайван байлгахгүй, энэ насанд нь жаргааж чадахгүй байна гэдэг маш том нүгэл.
  Бэлтгэсэн Ч.Олдох Эх сурвалж: POLIT.MN  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин