Б.Лхагвасүрэн: Ээж бол орчлонд ирэхдээ дуудаад, төгсгөлд бас дууддаг том нэр, том хайр, том түшиг

2018-03-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Polit.mn сайт Олон улсын эмэгтэйчүүдийн баяр Мартын 8-ныг угтан олны танил эрхмүүдийн ээжийнхээ тухай болон эмэгтэйчүүдийн талаар хэлсэн шилдэг эшлэлүүдийг хүргэж байна. Энэ удаа Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Болор цомын эзэн, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн ээжийгээ дурссан шилдэг 15 эшлэлийг хүргэж байна.
-Эхийн тухай дурсамж миний бие сэтгэл, ухаанд байдаг хамгийн гэгээн хөндүүр юм. Хөндүүр хаана байна гээд яривал, ижийнхээ тухай санах, ижийгээ боддог газар л хамгийн их хөндүүр.   - Би ижийдээ насны баяраас  гадна насны зовлон авчирсан шиг байгаа юм. Төрөлтөөс үлдсэн өвчтэй ижий минь үргэлж зовсоор  44 –тэй  өөд болсон.   -Өвчинд шаналсан ижийнхээ дэргэд өссөн болохоор би бусдын зовлонг эрт мэдэрсэн. Ижийнхээ дэргэд, зовлонгийн хажууд өссөн тулдаа би өдий зэрэгтэй хүн болсон. -Миний ижий сурган хүмүүжүүлэгч, том сургаал айлдагч байгаагүй.  Хүнтэй яаж харилцдаг, энэ орчлонг юу гэж ойлгодгийн зах сэжүүр, бусдыг хайрлах өрөвчхөн сэтгэл нь хүүдээ хандсан битүүхэн сургамж байсан болов уу.   -Ижийтэй зүйрлэх юм энэ орчлонд байхгүй.   -Өтөлтлөө ижийтэйгээ явж байгаа хүнийг харахад ямар азтай юм бэ гэсэн бодол төрдөг.   -Би  гурван жил өнжөөд л ижийдээ зориулж дуу хийдэг. “Ижийнхээ ачийг яалаа даа”, “Зүүдний говь”, “Мартаж яасан ч чадахгүй нь” дуугаа би ижийдээ л зориулсан. Олон шүлэг бичсэн дээ. “Ижийтэйгээ үзсэн наадам”, “Ижийтэйгээ байхад баян байсан” гээд.   -Надаас хойш ач нар нь дурсах байлгүй. Ижийг минь хайрлах хайр үргэлжлээсэй гэж боддог.   -Ижийнхээ сэтгэлийг амар байлгах гэж том зүйл. Сэтгэлийг нь амар байлгаж, магадгүй өөрөө дутаж явахдаа ижийгээ дутаахгүй амьдраасай.    -Хүн ижийгээ байхад хайрлаж чаддаггүй юм.  Өөрөө хайрлуулсаар байгаад дуусдаг.   -Амьдралын аль зөөлөн, аль нинжин бүхэн эмэгтэй хүний нуруун дээр байдаг.   -Эрчүүддээ хааяа  жаахан аятайхан байгаач дээ. Бие биеэ хайрлаж байгаач. Ядахдаа хажуудах ханиа хайрлаж сураач.   -Ижийтэйгээ голын захад сууж байсан. Хамт аргал түүж явсан мөчүүдийг бүгдийг өчигдөрхөн мэт тод санадаг. Түүн шиг нүд, тархинд үргэлжилж буй гоё зураглалыг хаанаас ч олж үзсэнгүй.   -Ээж бол энэ орчлонд эхэлж ирэхдээ дуудаад төгсгөлдөө дууддаг тийм том нэр, том хайр, том түшиг мөн.
  Бэлтгэсэн: Ч.Зотол Эх сурвалж: POLIT.MN    
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин