Март: Хаана, ямар тоглолт болох вэ?

2018-03-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр удахгүй  тохиох гэж байна. Энэ өдөр хаана ямар тоглолт болох талаар мэдээлэл хүргэж байна.   "ЭХ ҮРСИЙН ЭЛБЭРЭЛ” ТОГЛОЛТ Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Хэзээ: 2018.03.08 Цаг: 19.00 цаг Тасалбарын үнэ: 20 000-40 000 төгрөг Тасалбар авсан эхний 100 хүнд цомог бэлэглэнэ, азтай үзэгчид аяллын эрхийн бичиг өгөх аж.   “БҮСГҮЙ” ТОГЛОЛТ Хаана: Мишээл экспо төв Цаг: 19.00 цаг Хэзээ: 2018.03.08 Тасалбарын үнэ: 50 000-70 000 төгрөг “Хурд” Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүдэд тоглолтоороо бэлэг барих гэж байна.   "ХАЙРЫН БЭЛЭГ” КОНЦЕРТ Хаана: The Corporate Hotel & Convention Centre Цаг: 19.00 цаг Хэзээ: 2018.03.08 Тасалбарын үнэ: 80 000-120 000 төгрөг Тоглолтод дуучин МУГЖ Б.Дашдондог, МУГЖ Б.Сарантуяа, МУСТА С.Наран, Хөгжмийн зохиолч МУСТА Б.Чинбат нар  амьд хөгжмийн хамтлагийн хамт оролцож, үе үеийн хит дуунуудаар бэлэг барих аж. 120 мянган төгрөгийн билет авсан хүмүүст тоглолтын дараа хүлээн авалтад орох эрхтэй.   “ЭГШИГЛЭНТ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ Хаана: The Corporate Hotel & Convention Centre Цаг: 16.00 цаг Хэзээ: 2018.03.08 Тасалбарын үнэ: 50 000 төгрөг Ардын жүжигчин А.Долгорын урлагийн салбарт 45 жил болсны баярын хүндэтгэлийн тоглолт болно.   “ЭРХЭМСЭГ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ Хаана: Соёлын төв өргөө Цаг: 16.00 цаг Хэзээ: 2018.03.08 Тасалбарын үнэ: 25 000-30 000 төгрөг   БҮСГҮЙ МИНЬ ЧИ ИНЭЭМСЭГЛЭЖ ЯВААРАЙ Хаана: Улсын филармони Цаг: 19.00 цаг Хэзээ: 2018.03.07 Тасалбарын үнэ: 25 000 төгрөг Тоглолтод МУГЖ С.Эрдэнэцэцэг, МУГЖ Б.Мөнхбаатар, СТА С.Баттулга, СТА Н.Наранбаатар, СТА Ц.Хулан зэрэг уран бүтээлчид оролцоно.   “ХАЙРЫН ТУХАЙ" ТОГЛОЛТ Хаана: ОNE Event Hall Хэзээ: 2018.03.08 Цаг: 19.00 цаг Тасалбарын үнэ: 25 000-60 000 төгрөг Мөнхий рэп хамтлагийн дуучин Б.Лхагваагийн анхны бие даасан “Хайрын тухай” тоглолтод Мөнхийн рэп, Мөнхбат, Үүрээ, Дижитал, Бооёо, Агиймаа, Сайхнаа нар оролцоно.   "БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ” Хаана: Улсын драмын эрдмийн театр Хэзээ: 2018-03-08 Цаг: 19.00 цаг Тасалбарын үнэ: 10 000-25 000 төгрөг Уг жүжгийн Ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллаж, жүжигчин О.Гэрэлсүх, Н.Баярмаа, Б.Одончимэг, Д.Баттөр, Ц.Баясгалан зэрэг жүжигчид тоглосон юм.   Зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Эрдэнэбатын Оюун 1956 онд С.Нинжбадгартай хамтран “Би эндээс явахгүй” драм жүжгийг бичжээ. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин