Бичил уурхайчид цахимаар мэдээлэл солилцдог боллоо

2018-03-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.НАСАНБААТАР Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Швейцарын хөгжлийн агентлаг хамтарсан Тогтвортой бичил уурхай төслийн хүрээнд “Бичил уурхайн мэдлэгийн төв”-ийн цахим платформын нээлт өчигдөр боллоо. Нээлтэд УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Швейцарийн хөгжлийн агентлагийн тогтвортой бичил уурхай төслийн дэд захирал, Илариа дали, төслийн зохицуулагч Б.Алтанбагана болон хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцлоо. Энэ төв нь цахим орчинд суурилсан мэдээллийн бааз юм байна. Эндээс бичил уурхайтай холбоо мэдээлэл олж авахаас гадна харилцан санал солилцох, туршлага судлах зэрэг боломжийг бүрдүүлэгч холбоос гүүр болж байгаагаараа давуу талтай болохыг Швецарийн хөгжлийн агентлагийн тогтвортой бичил уурхай төслийн зохицуулагч Б.Алтанбагана онцоллоо. Тэрээр “Мэдлэгийн төв”-тэй болсноор бичил уурхайчид хаа нэгтээ цугларч мэдээлэл солилцох шаардлагагүй. Монгол орны өнцөг булан бүрээс холбогдон санал бодлоо илэрхийлэх, мэдээллээ солилцох боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Бичил уурхайд зөвхөн уул уурхайн асуудал байдаггүй. Тиймээс энэ төвд найман сэдвийн хүрээнд мэдээллийг багцлан оруулсан байгаа аж. Тэгэхээр мэдээлэл оруулахыг хүсч байгаа хүн бүр бүртгүүлэн мэдээллээ оруулна” гэв. Уг цахим платформ нь бичил уурхайчдын эрхзүйн орчин, мөнгөн ус болон химийн хорт бодисын хор нөлөө, нийлүүлэлтийн сүлжээ ба эдийн засгийн хөгжил, бичил уурхайчид, орон нутгийн удирдлага, үр дүн, ололт амжилт гэсэн найман сэдвийн  мэдээллийг багтаажээ.  www.asmhub.mn гэсэн вэб хуудас бүхий “Бичил уурхайн мэдлэгийн төв” нь бичил уурхайчид, хэвлэл мэдээлэл, Засгийн газар, олон улсын  байгууллага, хувийн хэвшил, олон улс, бичил уурхайн ТББ-ууд, боловсрол судалгааны байгууллагын оролцоог хангах суурийг тавьсан хэмээн төслийн багийнхан хэлж байна. Дээрх вэб хуудаснаас бичил уурхайтай холбоотой мэдээ, мэдээлэл, цахим сургалт, уул уурхайн бүтээгдэхүүний ханшийн мэдээлэл  авахаас гадна усан жингийн аргаар алтны сорьцыг тооцоолох боломжийг бүрдүүлжээ. Мөн  цахим платформын групп  хэсэг нь харилцан яриа хэлэлцүүлэг мэтгэл­цээ­ний гол талбар байх бөгөөд бичил уурхай­чид гар утаснаасаа цогц мэ­дээллийг авах боломжтой гэдгийг Швейцарийн Хөгжлийн агентлагийн  “Тогтвортой бичил уурхай” төслийн эксперт Ц.Тансагмаа хэллээ. “Датаком” компанийн технологийн албаны захирал И.Амгалан ярихдаа “Манай компани энэхүү системийг өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш хөгжүүлж байгаа. Энэ цахим платформ бол бичил уул уурхайн орчин дахь бүхий л мэдээллүүдийг агуулсан. Мөн энэ дотроо цахим сургалттай. Иймээс бичил уурхайчид өөрсдийн цахим харилцааг бий болгох, мэдлэг мэдээллүүдээ авах бүрэн боломжтой систем юм. Энэ системийн хөгжүүлэлтийн шат нь дуусч байгаа. Цаашид Уул уурхай хүнд үйлдвэрийн яамныхан болон манай компани дээрх системийг хамтран үргэлжлүүлэн авч явна” гэлээ. Энэ үеэр УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал “Өнгөрсөн онд Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталсан. Эдгээр эрх зүйн актууд болон бичил уурхайн талаарх мэдээ, мэдээллийг “Мэдлэгийн төв”-ийн цахим хуудаснаас цаг алдалгүй авах боломжтой. Энэ хүрээнд  платформыг хөгжүүлэхэд бичил уурхайтай холбоотой бүх байгууллага, судлаачид иргэдийн оролцоо идэвх, санаачлага чухал ач холбогдолтой” хэмээв. Ийнхүү цахим платформ бий болсноор бичил уурхайчдыг цаг үргэлж шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж буй нь сайшаалтай хэмээн   салбарын төлөөлөгчид онцолж байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин