“Би эндээс явахгүй”

2018-03-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА “Би эндээс явахгүй” гээд нүдэнд нь оч гялалзах, 40 настай залуугийн өмнөөс хайран цаг хугацаа гэж халаглах сэтгэл төрөх. Бяцхан үрээ тэврэхэд нь одоо л жинхэнэ хайр, амьдралын сайхныг мэдэр гэж өмнөөс нь баярлах тэр мэдрэмж. Хөшиг хаагдахад бодож, ухаарч, уярч, уйлсан үзэгчид амьдралын тухай, хайрын тухай олон бодлыг тээгээд гарсан нь лавтай. Бодолгүй, анзааралгүй өнгөрч болохгүй хүний амьдралын утга учир, нарийн утсыг хөндсөн дахин давтагдашгүй эгэл бүтээлийг бидэнд үлдээсэн эрхэм зохиолч, театрын хатан хаан Э.Оюун танд мөргөе. УДЭТ-ын хамт олон энэ оны шинэ бүтээлээ Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, найруулагч Э.Оюун агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулж түүний 1958 онд бичсэн “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжгийг үзэгчдийн хүртээл болголоо.   ХОЁР БҮСГҮЙН ЭСРЭГЦЭЛ [caption id="attachment_33193" align="aligncenter" width="1600"] Сэржмаа: Битгий яваач. Би чамд хайртай.[/caption] [caption id="attachment_33192" align="aligncenter" width="640"] Дулмаа: Би нєхєртєє итгэдэг.[/caption] Хөшиг нээгдэв. Аянга захих мэт нүргэлэх хөгжмийн чимээ. Нөхрийнхөө ирэх цагийг хүлээх гэрийн эзэгтэй Дулмаа. Тэр муу эхнэр. Ажил хийдэггүй, өөртөө анхаарал тавихаа больсон, нөхрийнхөө хүсэл сонирхлыг ойлгодоггүй, бүрэг ичимхий. Гэхдээ тэр сайн эхнэр. Нөхөртөө чин сэтгэлээсээ хайртай, түүнийг халамжилж, хүндэлж, итгэдэг. Бүсгүй хүнд байх ёстой хамгийн нандин чанарууд түүнд бий. Түүний эсрэг дүр Сэржмаа. Тэр залуухан, халуухан, үзэсгэлэнтэй. Эрэгтэй хүний сэтгэлийг хэрхэн татахаа мэддэг овжин бүсгүй. Эрх мэдэл, мөнгөний төлөө юу ч хийж чадахаар зоригтой нэгэн. Жүжигт энэ хоёр бүсгүйн мөн чанарыг тодорхой гаргажээ. Хэн нь амьдралд ялж үлдэх бол. Нөхөртөө итгэсэн Дулмаа юу, өнгө мөнгөнд хууртсан Сэржмаа юу. Сэржмаагийн дүрийг УДЭТ-ын залуу жүжигчин Б.Одончимэг бүтээсэн юм. Тэрээр дүрийнхээ тухай “Жүжигчин хүн дүрээ өмөөрч тоглох ёстой. Сэржмаа бол мөрөөдөл, өөрийнхөө зорилгын төлөө тэмүүлж байгаа бүсгүй” гэж тодотгосон. Харин Дулмаагийн дүрийг жүжигчин Б.Баярмаа бүтээлээ. Тэрээр “Би нөхрөө алдахыг хү­сээгүй жирийн л эмэгтэй” гэж дүгнэсэн юм. Энэ хоёр дүрээс бүсгүй хүний хоёр туйлыг харж болно.   АЛТАН ТАЙЗНАА ТАВТАЙ МОРИЛ РОМЕО 20 жилийн өмнө цэл залуухан Ромеогоор үзэгчдийн сэтгэлд үлдсэн жүжигчин бол соёлын тэргүүний ажилтан О.Гэрэлсүх билээ. “Би эндээс явахгүй” жүжгийн гол онцлог нь хагалгааны эмч, 40 настай Дорлигийн дүрийг жүжигчин О.Гэрэлсүх бүтээсэн явдал. Тэр уг нь хувийн эмнэлгийн тасгийн эрхлэгч, ирээдүйтэй хагалгааны эмч байв. Сайн ханийнхаа хайранд бөмбөрч байхдаа амьдралын үнэ цэнийг ойлгодоггүй. Хайртай бүхнээ алдсаныхаа дараа харуусч буй түүний шаналал, нулимс дэндүү үнэн байлаа. Эргэн үзэгчидтэйгээ уулзсан уран бүтээлч маань догдолж байсан. Үзэгчид ч түүнийг халуун алга ташилтаар урамшуулж, “Алтан тайзнаа тавтой морил Ромео” гэлээ. Э.Оюун агсан “Би эндээс явахгүй” жүжгээ1958 онд бичсэн. Гэр бүлийн үнэ цэнэ, эхнэр нөхрийн харилцааны тухай өгүүлсэн бүтээлийн сэдэв, санаа 60 жилийн дараа ч бүдгэрч хуучирсангүй. Дорлигийн дүр өнөөгийн нийгмийн олон залууг төлөөлжээ. 40 нас гэдэг эр хүний хувьд гэр бүлийн амьдрал тогтвортой, аливаад хариуцлагатай хандаж сурсан байх үе. Гэвч ганц удаагийн сэтгэл хөдлөл, буруу шийдвэрээс болж нэг насныхаа аз жаргалыг сүйтгэх нь харуусалтай. Тэр жинхэнэ хайр сэтгэлийн үнэ цэнийг дэндүү хожим ухаарчээ. Гэхдээ ...   КОНТЕМПОРАРИ УРСГАЛЫГ НЭВТРҮҮЛЭВ   Жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажилласан юм. Тэрээр энэ удаад цоо шинэ контемпорари хэмээх шинэ урсгалыг Монголын театрын хөрсөнд буулгалаа. Жүжигчдийн дотоод сэтгэлийг хөгжмийн хүчирхэг шийдэл болон загварын тайз, этгээд хувцаслалтаар илэрхийлсэн нь сонирхол татаж байв. Харин хөдөлгөөний хувьд илүү эрч хүчтэй, хөнгөн, задгай хэлбэрээр дэглэжээ. Жүжиг үзсэний дараа амьдрал, хайр сэтгэл гэж юу юм бэ гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн. Өглөө гарахад үнсээд үддэг, үдэш ирэхэд нь инээмсэглээд угтдаг ханийн түшиг, уучлал гэдэг юутай сайхан бэ. Амжилтаар дүүрэн эр хүний ард хатан ухаантай бүсгүй хүн байдгийг Дорлиг, Дулмаа хоёр нотлов. Эцэст нь элэг бүтэн амьдрал ялав. Үр нь эцэгтэйгээ уулзаж, үүрдийн хайраар жүжиг төгслөө.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин