MNBA: Дайчид цувралыг тэнцүүлж чадлаа

2018-02-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.НAСАНБААТАР MNBA Үндэсний лигийн аваргын төлөөх цувралын дөрөв дэх тоглолт өчигдөр /02.26/ боллоо.  “Архангай Алтан Дорнодын Дайчид” цувралыг 2:2 болгож чадлаа. Тоглолт 105:89 харьцаатай “Ховд Шонхорууд”-ын ялагдлаар өндөрлөсөн юм. Тоглолтын онцлох тоглогчдоор  “Архангай Алтан Дорнодын Дайчид” багийн Jepp Newberry, Э.Цэвэлдорж нар  23 оноогоор багаа тэргүүлсэн бол ОУХМ Б.Билгүүн 15 оноо авлаа. Уг тоглолтод туршлагатай тоглогч Э.Цэвэлдорж үүргээ сайн гүйцэтгэсэн гэхэд буруудахгүй. Харин “Ховд Шонхорууд” багийн BJ Young 33 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн ч  баг нь хожигдсон. Тэрээр өмнөх тоглолтод мөн бүх тоглогчдыг оноогоор тэргүүлж байлаа.  Харин “FIBA” 3х3  Азийн аваргын алтан медальт, үнэ цэнэтэй тоглогч Э.Дөлгөөн 17 самбараас бөмбөг авалтаар тэргүүлсэн юм. Тэрээр дөрвөн тоглолт дараалж 10-аас дээш самбараас бөмбөг авалтаар дабл хийгээд  байна. Хоёр багийн тоглолт эхнээсээ довтолгоонд тулгуурлан эхэлж дайчид эхний хагасын төгсгөлийг сайн хийж чадсан. Тиймээс хамгаалалт сайн болж эсрэг багаа хоёрдугаар үед ердөө 14 оноо авахуулсан нь хожлын нэг шалтгаан болсон гэхэд болно.   Мөн аваргын төлөөх тоглолтыг хөгжөөн дэмжигчгүйгээр зүйрлэхийн аргагүй. Тиймээс ордонд цугласан хөгжөөн дэмжигчид багийн уур амьсгалыг сэргээж байв. Хоёр багийн дараагийн тоглолт МҮЭСТО-нд  ирэх лхагва гарагт болно. Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин