У.Хүрэлсүх: Авлигын хэрэгт холбогдсон хэнийг ч өршөөхгүйгээр намаасаа хөөнө

2018-02-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН МАН-ын дарга, Ерөнхий сайд  У.Хүрэлсүх өчигдөр намын үүрийн дарга нартайгаа  уулзжээ.  Энэ үеэр түүний хэлсэн үгнээс ишлэн хүргэж байна. -Та бүхэн бол 97 жилийн түүхтэй МАН-ын зуутын дарга нар. Намын бодлого үйл ажиллагааг олон түмэндээ хүргэхийн зэрэгцээ ард түмнийхээ санаа сэтгэлийг намын дээд түвшинд дуулгаж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах хүндтэй алба хашиж байгаа хүмүүс. Гэхдээ дарга гээд данайж суудаг албан тушаал биш. -Оюун ухааны инженерүүд юм. Учир нь 1990 онд миний бие МАН-д улс төрийн ажилтанаар элсэн орж байсан. Үүнээс хойш 28 жил өнгөрсөн байна. Тухайн үед намд элсэж байгаа надад Б.Даш-Ёндон дарга хэлэхдээ “Намын ажил гэдэг бол сэтгэл гаргах ажил шүү” гэдгийг сануулсан. Өөрөөр хэлбэл нам бол хүн. Сэтгэл бол хүнд л бий. -Бид олон түмэн, намын гишүүдийнхээ сэтгэл зүрхэнд хүрч ажиллах учиртай.  МАН-д нэг л эрх ашиг байдаг нь “Ард түмний эрх ашиг” гэдгийг шат шатны намын байгууллагын удирдлагууд  мэдэж, мэдэрч ажиллах хэрэгтэй. -МАН-ын  их хурлаар  намын дарга болсноос хойш  гурван сарын хугацаа өнгөрлөө. Одоо бид хариуцлага ярьж, тооцож ажиллана. Намын нэр хүндийг унагааж,авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон хэнийг ч өршөөхгүйгээр намаас хөөх хүртэлх арга хэмжээ авна. -  2016 оны сонгуулийн дараа  1.2 хувийн өсөлт бүхий эдийн засагтаа улс орныг МАН хүлээж авсан.  2012 онд  АН -д 17 хувийн эдийн засгийн өсөлттэй улс орныг бид хүлээлгэж өгч байсныг иргэд мэднэ.  Дэлхий нийт  Монгол улсыг дампуурлаа зарла гэж шахаж байсан тэр цаг үед МАН  төрийн эрхийг барьж, жил хагасын хугацаанд шантралгүй ажилласаны үр дүнд 2017 оны  эцсээр Монгол Улсын эдийн засаг 5.1 хувьд хүрлээ. -Эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлээр тууштай ажилласанаар чамлахааргүй үр дүнд хүрч байна. Нөгөө талаар “Төсвийн тодотгол” хийхгүй байхаар шийдвэрлэсэн. 2018 оны батлагдсан төсөвт ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр төлөвлөсөн ажлаа хийж дуусгана. Тодотгол нэрийн дор эдийн засаг, төсвийн эмх замбараагүй байдал үүсдэгийг таслан зогсоож байгаа.  Түүнчлэн  Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай МАН салшгүй холбоотой. Тиймээс ч “Эх орончдын баяр”-ын өдөр бол Монгол хүн бүрийн баяр гэлээ. Эх сурвалж:www.polit.mn   
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин