Тээврийн осол гаргасан жолоочийг шүүв

2018-02-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.БААСАНДЭЛГЭР Зам тээврийн осол гаргасан гэх шүүгдэгч Д.Бат-Амгалангийн хэргийн шүүх хурал СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр боллоо. Өнгөрсөн оны аравдугаар сарын 12-ны өдөр БГД-ийн цагдаагийн II хэсгийн гарц дээр Bluebird маркийн автомашины жолооч гарцаар гарч байсан нэг айлын гурван хүүхдийг мөргөсөн осол гарчээ. Осол гарсан даруйд автомашины жолооч түргэн тусламж дуудсан байна. Ослын улмаас 19 настай эмэгтэй М нь аарцаг ясны зөрүүтэй хугаралттай болж, зургаан настай Б-гийн зүүн нүдний ухархай нь гавлын суурь яс руугаа цуурч хугарсан гэж оношилжээ. Одоогийн байдлаар хүүхдүүдийн биеийн байдал хэвийн, дүүргийн эмнэлгийн хяналтад байгаа аж. Хэргийн дараа  хоёр тал тохиролцоонд хүрэлгүй явсаар шүүхийн байгууллагад хандсан байна. Учир нь шүүгдэгч талаас рентген зураг, нарийвчилсан томографийн шинжилгээ хийлгэх төлбөр, эм тариа нийлээд 553 мянган төгрөг өгснөөс өөр хохирол барагдуулаагүй гэнэ. Тиймээс анхан шатны шүүх хурлаар шүүгдэгч Д.Бат-Амгаланд таван сая төгрөгийн нэхэмжлэл гаргаж дараагийн шүүх хурлаас өмнө барагдуулах шийдвэр гарлаа. Хохирогч талын хэлж буйгаар осол гарснаас хойш ямар нэгэн тусламж дэмжлэг үзүүлээгүй бөгөөд шүүх хурал болохоос 30 минутын өмнө 2.7 сая төгрөгийг хоёр талын өмгөөлөгчийн дэргэд бэлнээр өгсөн байна. Өмнө нь нэг удаа хүүхдүүдийн аавтай уулзаж гурван сая төгрөг өгөөд тохирох санал гаргасан ч хүлээж аваагүй гэдгээ хэлэв. Харин шүүгдэгч талын хэлж буйгаар хоёр удаа мөнгө өгөхийг санал болгосон ч хүлээн аваагүй. Хүүхдүүдэд хийлгэх эмчилгээг тухай бүрт нь хийлгэсэн. Нөгөө тал өгсөн мөнгийг нь голсон учраас шүүхийн байгууллагад хандаж байна гэсэн юм. Дараагийн шүүх хурал гуравдугаар сарын 2-ны өдрийн 08.30 минутад СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болох юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин