Үлгэр буюу Э.Бат-Үүлийн багийн хотын захиргаа

2018-02-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Хотын захиргааг  СХД рүү нүүлгэх шийдвэрийг Хотын дарга асан Э.Бат-Үүлийн баг ажлаа авсныхаа  дараахан гаргаж байв.  Тэд дөрвөн жил ажиллахдаа хотын захиргааг нүүлгэх ажлыг эхлүүлсэн, зураг төслөө ч боловсруулсан.   Харин 2016 онд МАН нийслэлд ялалт байгуулж, С.Батболд “хотын захиргаа”-г  удирдаж байна.  МАН-ын баг улс төрийн ургалч байдлыг авч хэлэлцсэнгүй,   хотын  захиргааг  Яармаг руу нүүлгэхээр шийдвэрлэснээр  Э.Бат-Үүлийн багийн “ мөрөөдөл” үлгэр болж байх шиг байна.  Үлгэр уг нь ингэж эхэлсэн байдаг.  2013 оны зургадугаар сарын 19-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн VI хорооны нутагт есөн га газарт хотын захиргааны шинэ цогцолборыг барихаар болж, шав тавих ёслолыг хийсэн. Шав тавих ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар оролцов. Хотын захиргааны шинэ цогцолборыг хоёр жилийн хугацаанд барих ба барилгын ажилд 37,1 тэрбум төгрөг төсөвлөж байна.  Мөн  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Шинэ Улаанбаатарын дүр төрхийг илэрхийлсэн томоохон бүтээн байгуулалтууд ар араасаа хөвөрсөөр байна. Бид ойрын дөрвөн жилийн дотор гэр хорооллыг тохилог амины орон сууц бүхий хороолол, хотхон болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж, эхний бүтээн байгуулалтын ажлууд эхлээд байна. Ирээдүйд олимпийн хот болох шинэ Улаанбаатарын төвийг бид нийслэлийн хамгийн их хүн амтай СХД-ийг сонгон барихаар төлөвлөлсөн нь санамсаргүй хэрэг биш юм. Баянхошууг бид 200 мянган хүн ам амьдрах хотын дэд төв болгон хөгжүүлж, дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээг цогцоор нь хөгжүүлэхээр зорьж байна”  гэж  ярьж байв.   Хотын захиргааны шинэ цогцолборыг хоёр жилийн хугацаанд барих ба барилгын ажилд 37,1 тэрбум төгрөг төсөвлөжээ. Хотын захиргааны шинэ цогцолборын төсөл хэрэгжүүлэгчээр, гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын дагуу Солонгосын “Халла Гонсол” групп шалгарч 2013 оны наймдугаар сард батламжаа гардаж авсан. Үүнээс хойш шалтгаалах бэлтгэл ажлууд бүгд хийгдэж 50 ам.метр талбай бүхий барилгын зураг төслийн ажил, экспертиз хийгдэж дүн нь гарчээ.  Газрын асуудал шийдэгдэж, техникийн нөхцөл ч бэлэн болсон. Одоо бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн. Гэтэл манай улсын эдийн засгийн байдал, валютын ханшийн хэлбэлзлээс шалтгаалаад төсөл хэрэгжүүлэгч компани хөрөнгө оруулахаа дахиад зургаан сараар хойшлуулах асуудал тавьсан. Ингэж гацаанд орсон байдаг. Харин гацаанаас гарч чадахгүй байсаар дараагийн “засгийн” нүүр үзэж, үлгэр болон дуусч байна. Эх сурвалж:www.polit.mn  
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

3 цаг 43 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

10 цаг 29 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

10 цаг 55 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

16 цаг 52 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

16 цаг 52 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

16 цаг 52 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Өчигдөр 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Өчигдөр 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Өчигдөр 13 цаг 29 мин