Сонгодог урлагийн анхдагчид

2018-02-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Монголын сонгодог урлаг хагас зуун жилийн түүхтэй. Бусад улстай харьцуулбал хөгжлийн зам нь богинохон ч хамгийн сонгодог хэлбэрээ хадгалж, эрчимтэй хөгжиж буй гэж судлаачид үздэг. Дэлхийн сонгодог урлагийн сор болсон бүтээлийг анх ямар уран бүтээлчид амилуулж, үзэгчдэд хүргэж байсныг бид цувралаар хүргэж байна.   ЭМГЭНЭЛТ ХУВЬ ЗАЯАНЫ ЭЗЭН “ЭРВЭЭХЭЙ ХАТАН” Ж.Пуччинийн алдарт “Чио Чио Сан” дуурийг дэлхийн томоохон театрууд тэр бүр зориглон тоглож чаддаггүй. Дорнын үзэсгэлэнт  бүсгүйн хашийн  тунгалаг царай эрвээхэй нүдэнд  сэтгэл  алдарсан Америкийн  тэнгисийн цэргийн флотын дэслэгч Пинкертон япон бүсгүй Чио Чио Сан   хоёрын хайр дурлалын гунигт түүхийг энэ бүтээлд өгүүлдэг. Тус дуурийг 1904 онд анх Италийн Милан хотын театрт тогложээ. Харин “Чио Чио Сан” дуурьтай манай үзэгчид 1967 онд анх танилцсан байдаг. Тэгвэл Монголын анхны эрвээхэй хатан нь Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин М.Найдалмаа юм. Тэрээр япон бүсгүйн сэтгэлийн шаналал, харууслыг илүү тодотгон харуулахыг зорьжээ. Энэ тухайгаа “Зүс царай, кимона яаж өмсөх, япон бүсгүйн алхаа гишгээнээс эхлээд судлах зүйл их байсан. Мөн дотоод сэтгэлийн илэрхийллийг гаргах нь хамгийн чухал. Би япон бүсгүйн хайр сэтгэлдээ үнэнч байдал, сэтгэлийн гуниг шаналлыг нь илүү тод гаргахыг хичээсэн” гэж дурссан байна. Мөн өөрөө Ази эмэгтэй учир дүрээ амилуулахд илүү дөхөм байжээ.   ГАЛ ЦОГТОЙ, ГАНДАН БУУРШГҮЙ КАРМЕН Тамхины үйлдвэрийн ажилчин бүсгүйчүүд өдрийн цагаар салхилахаар үйлдварийн гадна цуглав. Үзэсгэлэнт Кармен бүсгүй даашинзныхаа хормойг намируулсаар тайзнаа гарч ирэв. Энэ бол Францын суут хөгжмийн зохиолч Жорж Бизегийн “Кармен” дуурийн эхлэл билээ. Энэ дуурийг 1875 онд анх Францын театрт тавьжээ. Харин манай УДБЭТ-ын тайзнаа 1984 онд анх “амьдарсан” түүхтэй. Харин халуун цуст үзэсгэлэнт бүсгүйн дүрд гавьяат жүжигчин Д.Баадайжав дуулснаар Монголын сонгодог урлагийн түүхэнд анхны Кармен хэмээн нэрээ мөнхөлжээ. Түүнийг 1970 онд Чайковскийн нэрэмжит IV уралдаанд оролцоход Оросын алдарт меццо-сопрано Ирина Архипова “Чи сайхан дууллаа. Монголын дуурийн тайзнаа Карменд дуулахыг чамд ерөөе” гэжээ. Түүний ерөөл биеллээ олж 14 жилийн дараа тэрээр гал цогтой, цыган бүсгүйн дүрд дуулсан юм. Энэ тухайгаа “Ч.Мөнхшүр бид хоёр анх Карменд дуулсан юм. Ч.Мөнхшүрийн хоолой их хүчтэй, түүний бүжиглээд дуулах ур чадварыг би Карменд бэлдэж байхдаа биширдэг байлаа. Кармен дуурийг 1984 онд тавихад театрын хамт олон надад гол дүрд дуулах итгэл хүлээлгэж билээ. Нэг удаа С.Гончигсумлаа гуай “Монголын Кармен орж ирлээ” гээд Арам Хачатурян тэргүүтэй гадаадын хөгжмийн зохиолчдын өмнө намайг хөөргөж байсан нь санаанаас гардаггүй” хэмээн дурссан нь бий. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин