“Архангай Алтан Дорнодын Дайчид” чухал хожил авлаа

2018-02-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.НАСАНБААТАР “MNBA” үндэсний лигийн аваргын төлөө өрсөлдөж буй “Ховд Шонхорууд”, “Архангай Алтан Дорнодын Дайчид” багийн цувралын гуравдахь тоглолт өчигдөр болж 94-84 онооны зөрүүгээр Дайчид хожлоо. Уг тоглолтод бүх тоглогчдыг  “Ховд Шонхорууд” багийн  легионер тамирчин “BJ Young”   оноо авалтаар тэргүүлсэн ч баг нь хожигдсон юм. Харин хожил байгуулсан  Дайчид багаас  Jepp Newberry 23 оноогоор багаа тэргүүлж, ОУХМ  Б.Билгүүн 20 оноо авлаа. Тэрээр цувралын хоёрдахь  тоглолтонд 31 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн ч 115:118-аар баг нь  хожигдсон юм.  Харин  эсрэг багаас  “FIBA” 3х3 Азийн аваргын алтан медальт, үнэ цэнэтэй тоглогч  Энхбатын Дөлгөөн самбраас  бөмбөг авалтаар бүх тоглогчдыг тэргүүлсэн юм. Тэрээр  аваргын төлөөх цуврал гурван тоглолт дараалж 15-с дээш самбраас бөмбөг авалт хийж дабл дабл хийгээд байгаа аж. Мөн “Архангай Алтан Дорнодын Дайчид” багийн холбон тоглогч ОУХМ О.Сэргэлэн 9 оновчтой дамжуулалт өгч бүх тоглогчдыг дамжуулалтаар тэргүүлсэн бол Jepp Newberry 8  оновчтой дамжуулалтаар удаах байранд оржээ. “Архангай Алтан Дорнодын Дайчид” өмнө жилээс хүчээ зузаатгасан нэг жишээ нь тэд энэ улиралд “SBL Хасын хүлгүүд” багаас ОУХМ  Б.Билгүүн, ОУХМ О.Сэргэлэн нарыг багтаа элсүүлсэн нь “Үндэсний лиг”-ийн аварга авах нэг шалтгаан болж буй. Цувралын  эхний хоёр тоглолтонд “Ховд Шонхорууд” баг хоёр дараалан хожил байгуулаад байсан юм. Харин гуравдахь тоглолт “Архангай Алтан Дорнодын Дайчид”-ын хувьд аварга авхаас илүү чухал тоглолт байлаа.  Тиймээс тэд тоглолтын эхнээс алдаа гаргахгүйн тулд хянуур тоглож цувралын эхний хожлоо авч чадсан. Хэрэв тэд  хожил авч чадаагүй бол  дараах тоглолтуудад хүнд байдалд орох нь тодорхой байсан. Уг  хоёр баг  хоорондоо таарах тоглолт бүрд үзэгчдийг шуугуулж сэтгэл огштол өрсөлдөөн гаргадаг том багууд гэдгийг сагсан бөмбөг сонирхогч хүн бүр мэднэ. Тэгвэл дараагийн тоглолтонд аль баг ялах нь  үзэгчдийн сэтгэлийг догдлуулсаар. Мөн цуврал  долоон тоглолт гарна хэмээн олон нийт шаагиж буй нь үнэний ортой. Дараагийн тоглолт энэ сарын 26-ний өдөр  “МҮЭСТО”-нд 19:00 цагаас болно. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин