Ирэх саруудын цаг агаарын төлөв

2018-02-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.Баасандэлгэр Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан 2018 оны хаврын цаг агаарын урьдчилсан төлөвтэй танилцана уу. ГУРАВДУГААР САР Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Увс, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд хэсгээр 11-17 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 4 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байдаг. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завханы хойд, Сүхбаатар, Дорнодын зүүн хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй байна гэж урьдчилсан мэдээнд буужээ. Уур амьсгалын дунджаар Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд, Өмнөговийн баруун хойд хэсгээр 5-7мм, Баян-Өлгийн хойд, Ховд, Хөвсгөлийн зүүн, Увсын өмнөд, Завханы баруун өмнөд, Говь-Алтайн баруун, Өмнөговь, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатарын зүүн хойд, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар 0.4-2.5 мм, бусад нутгаар 2.5-5 мм хүртэл цас ордог байна. Энэ сард Баян-Өлгий, Булганы ихэнх нутаг, Хөвсгөл, Архангайн зүүн хойд, Увс, Төв, Сэлэнгийн баруун, Өмнөговь, Дорноговь, Дорнодын зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын ихэнх нутаг, Ховдын зүүн, Өвөрхангайн өмнөд, Архангай, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна. ДӨРӨВДҮГЭЭР САР Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн өмнөд, Увсын хойд, Завханы хойд болон зүүн, Хөвсгөл, Архангай, Говь-Алтайн баруун, Баянхонгорын баруун хойд хэсгээр 3 градус хүйтнээс 1,5 градус дулаан, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Өмнөговийн ихэнх нутгаар 7-11 градус дулаан, бусад нутгаар 2-6 градус дулаан байдаг. Энэ сард агаарын дундаж температур Сүхбаатар, Дорнодын зүүн хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байна. Уур амьсгалын дунджаар Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 10-14мм, Баян-Өлгийн хойд, Увсын баруун, Завхан, Сүхбаатарын баруун өмнөд, Ховд, Өвөрхангай, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн өмнөд, Хэнтийн өмнөд хэсэг, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэрийн ихэнх нутгаар 1-5 мм, бусад нутгаар 6-9 мм хүртэл хур тунадас ордог. Энэ сард Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөлийн өмнөд, Архангайн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Баян-Өлгий, Ховдын баруун өмнөд, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Хөвсгөлийн хойд, Төв, Сэлэнгэ, Дундговийн зүүн, Өмнөговь, Говь-Сүмбэр, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй гэж Ус цаг уурын хүрээлэн, орчны шинжилгээний газраас мэдээлжээ. Эх сурвалж:Ус цаг уурын хүрээлэн, орчны шинжилгээний газар
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин