Л.Гаваасүрэн: “Сүлд” чуулгынхан уран бүтээлчээс гадна соён гэгээрүүлэгчид

2018-02-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын дарга, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэнтэй ярилцлаа.   -“Сүлд” чуулгын дар­гаар дахин томилогдсонд баяр хүргэе. Чуулга ямар бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа вэ? -Амьдралын минь утга учир болсон цаг­даагийн албандаа эргэж томилогдсондоо баяртай байгаагаа нуу­гаад яахав. Өмнө нь бо­дож төлөвлөж байсан зүйлээ хэрэгжүүлэх бо­ломж олдсонд илүү баяр­лаж байна. Намайг  чуулгын даргаар дахин томилсон нь цагдаагийн байгууллага ахмад үеэ мартдаггүй, итгэл хүндлэл үзүүлдгийг харуулж хойч үед уламжилж  үлдэх жишиг болно гэж бодож байна. 2013 оны нэгдүгээр сард 60 уран бүтээлчтэй, концертын, бүжгийн, сургалтын танхимтай, компьютер техник аппаратур, сандал суудал, тайзны хувцсаар бүрэн тоноглосон өөрийн урын сантай чуулгыг цоо шинээр дэглэсэн цагдаагийн музейтэй нь атгуулж өгөөд л явсан. Одоо үлээвэр найрал хөгжим зонхилсон 40-өөд хүнтэй ажиллаж байна. Тэргүүн комиссор Р.Чингис ЦЕГ-ын даргаар ажиллаж байх үед 10 гаруй орон тоо нэмсний үр дүнд чуулгын үйл ажиллагаагааг үргэлж­лүүлж ирсэн нь олзуурхууштай. -Одоо орон тоо нэмэх шаардлага байна уу? Байлгүй яахав. Цаг­даагийн албаны тухай шинэ­чилсэн хуулийг шинэ нөхцөл байдалд хэрэг­жүүлж байгаа энэ үед соён гэгээрүүлэх ажлын үр нөлөө онцгой чухал үүрэгтэй. “Сүлд” чуулга шинэ хуулиар энэ үүргийг хүлээсэн. Тий­мээс өнөөгийн “Сүлд” чуулгын бүрэлдэхүүнийг дан ганц уран бүтээлч гэдэг утгаар бус соён гэгээ­рүүлэх ажилтан гэдэг утгаар нь ойлгох нь зөв. Чуулгын бүрэлдэхүүний дунд “Лекторын уран чадвар”-ын уралдаан зарлаж 14 офицер, ахлагчийг сонгож авсан. Тэд төв, орон нутгийн нутаг дэвсгэр хариуцсан цаг­даагийн газарт ажил­лахдаа сонирхолтой лекц уншиж байна. Лекто­рууд маань жирийн л бүжиг­чин, дуучин, хөг­жим­чин. Цаашид бусдын оюун санаанд соёл хүмүүжлийн үндсийг суул­гадаг чад­вар­лаг цэцэрлэгчид болгох зорилготой. Мөн мэргэжлийн уран бүтээлчидтэй урлагийн байгууллагын хувьд то­моо­хон хэлбэрийн бүтээл хийдэггүй юм гэхэд бэс­рэг­хэн жүжиг, дуурь, мюзиклийг хамтаараа хийх боломжийг бүр­дүүлэх шаардлага байна. Үүгээр ч зогсохгүй хамгийн түрүүнд дэлхийн урлагт дээд амжилт тогтоосон анхдагч чуулга. Энэ уламжлалт бодлогоо орхиж болохгүй.  Манай чуулга цагдаагийн бүрэл­дэ­хүүний дунд зөвхөн соён гэгээрүүлэх ажил зохиох хууль сурталчилах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүү­лэх төдийгүй амь­жир­гааны төвшин доогуур амьдарч байгаа цагдаагийн алба хаагчдад мате­риаллаг тусламж үзүү­лэх хэмжээнд ажил­лах эрх зүйн боломж бий. Гэхдээ бид цомхон агаад хөрвөх чадвартай шилдэг бүрэлдэхүүнтэй ажиллах бодлогыг чанд баримтлана. Мөрдэс нэг­тэй бусад чуулгаас 1.4-2 дахин бага бүрэл­дэ­хүүнтэй ажиллана гэсэн үг. -Таныхаар урлаг гэж юу вэ. Тэр дундаа цагдаагийн байгууллагад урлаг, соёл ямар үүрэгтэй байдаг юм бэ? -Урлаг гэдэг дот­роо олон төрөл зүйл, урс­галтай асар том ойл­голт төдийгүй нийг­мийн ухамсарын нэг хэл­бэр. Үүнийг хүрээ та­лаас нь бус зөвхөн хүний хэрэглээний ач холбогдол өгөөж талаас нь энгийн үгээр илэрхийлбэл эх орончдыг зоригжуулдаг, ядаргаанд орсныг тайвшруулдаг, зорилгогүйд баримжаа өгдөг, золбоотойд хийморь нэмдэг, уурласан нэгнийг тайтгаруулдаг, ухаан будилсныг сэхээ­рүүл­дэг, доголдсон хүнийг төлөвшүүлдэг, доройг тэмүүлэлтэй бол­годог, бүдүүлэг зантайг соёлжуулдаг, бүтэлгүйг ухааруулдаг ид шидтэй агаад харах, сонсох, хүр­тэх мэдрэхүйгээр дамжуулан оюун санаанд нө­лөөлж амьдралын чиг хандлагыг өөрчилж чаддаг хүчирхэг соёл юм. Оросын нэрт соён гэгээрүүлэгч И.Герцин “Урлаг бол хүнийг тэнгэрлэг болгодог” гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Яаж тэнгэрлэг болгодог вэ гэхээр хүний сэтгэлийг ариусгадаг гэж хэлсэн юм. Өнөөдөр Монголын төр, ард түмэн сэтгэлээр ариун сахилга баттай ёс зүйтэй, шударга ард түмэндээ элэг сэтгэлтэй тэнгэрлэг цагдааг л хүсч байна шүү дээ. Тиймээс урлаг, соёл нь цагдааг тө­л­өв­шүүлэхэд онцгой чу­хал үүрэгтэй. Төр зас­гаас ч хөрөнгө зарах хэ­рэгтэй. Өнөөгийн соён гэ­гээ­рүүлэх ажлын үндсэн зорилго бол цаг­даагийн алба хаагчдад урам зориг ит­гэл үнэмшил өгөх за­маар дотоод оюун са­нааны хүчин зүйлийн нөөц бололцоог нээн дай­чилж сахилга ёс зүйтэй шударга зоригтой, ашиг сонирхлын зөрчил, ав­лигаас ангид олон түмэнд түшиг­лэсэн цагдаа бол­гож хүмүүжүүлэхэд чиг­лэх учиртай. -Урлагийн гоо зүйн мэдрэмжгүй, ойлгохыг хүсдэггүй хүн ямар хүн болдог бол? -Гоо зүйн мэд­рэмжгүй хүн ер нь хо­вор байх. Бүжгийн уян налархай эрчим хөдөл­гөөнийг хараад нүдээ дар­даг. Сайхан дуу хөгжим сонсоод чихээ тагладаг хүн үгүй. Хүн бүрт өөрийн төвшинд мэд­рэмж бий. Харин огтхон ч сонирхдоггүй, хүсдэггүй чухал хэрэглээ гэж боддоггүй хүмүүс байдаг л даа. Тийм хүмүүс оюун санаандаа яруу сайхны гэрэл гэгээгүй учраас инээх нь хүртэл маш ховор “гөлгөр” болдог гэж би бод­дог. Жирийн үед хүртэл ямар байдалд ордог вэ гэдгийг харж, сонсдог. Урлаг яруу сайхныг ойшоож сонирхдоггүй, уншдаггүй, үздэггүй, ухаардаггүй хүний үг нь хүртэл золбин болдог. Урлаг, соёл утга зохиолоор оюунаа цэнэглэдэг даргын үг нь оновчтой үнэн, гэгээн гэрэлтэй, үргэлж хүний хувь заяаны сайн сайхны төлөө хандлагатай байдаг. -Энэ онд ямар ажил хий­хээр төлөвлөсөн байгаа вэ? -Соён гэгээрүүлэх ажлын хүртээмж чанар, өгөөжийг нэмэгдүүлэх, хоёр­дугаарт, уран бү­тээлийн чансааг сайж­руу­лах, гуравдугаарт, үйл ажиллагаагаа суртал­чи­лахыг эрхэмлэнэ. Дөрөв­дүгээрт, Хууль суртал­чи­лах, гэмт хэргээс урьд­­­чилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх, тавдугаарт, Монголын цагдаагийн бүрэлдэхүүний  сахилга ёс зүйг төлөвшүүлэх ажилд бодитой хувь нэмэр оруу­­лахад бидний гол зо­­рилт оршино. Мөн “Ү­ргэлж тантай хамтдаа” өдөрлөгөө үргэлжлүүлнэ. Агуулга хэлбэрийг илүү баяжуулна. Хоног хугацааг арай тавиу бол­гоно. Цагдаагийн алба хаагчийн нийт гэр бүл рүү хандсан тэдний нө­лөөллийг үр дүнтэй ашиг­лах арга хэмжээг зохион байгуулна. Цагдаагийн алба хаагчдын авьяаслаг хүүх­­дүүдийг нэгтгэн тэд­нийг хөгжүүлэх, амьдралд нь дэм болох ажлыг ч зохионо. Уран бүтээлийн шинэчлэл хийнэ. Сур­тал­чилгааг эрс сайж­руулна. Уран бүтээлчдээ өсгөж чадваржуулан алдрын дэвжээнд алхам алхмаар ойртуулна. Тэр ч байтугай гэр бүл хүчирхийллийн дуудлагад жижүүрийн бүрэлдэхүүнтэй, хэсгийн байцаагчтай хамт очиж ухуулж сэнхрүүлэх, дуулж хуурдах ажлыг хүртэл тур­шихаар төлөвлөж байна. Энэ оноос манай бүрэлдэхүүний дотроос соёолж байгаа хөгжмийн зохиолч, яруу найрагчид бий. Ирэх онд цэцэглэнэ гэж найдаж байгаа. Туршлагатай, мэргэшсэн соён гэгээрүүлэх ажилтнуудыг ч бас бэлтгэнэ. Манай чуулгын бүрэлдэхүүний 14 хувь нь орон сууцны 349 сая, 61.4 хувь нь 364 сая төгрөгийн цалингийн зээлтэй байна. Энэ жижиг чуулга хагас тэрбум илүү төгрөгийн зээлтэй байна гээд бод. Зарим нь өрийн дарамтад оржээ. Үүнийг ч шийдэх арга замыг эрэлхийлж гарц гаргана гэх зэргээр чамгүй ажил төлөвлөж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Атомын мөс зүсэгч "Ямал"-ыг Марина Старовойтова удирдана

Оросын атомын мөс зүсэгч флотын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Марина Старовойтова "Ямал" хөлгийн ахмадаар томилогдож,

Өчигдөр 15 цаг 36 мин
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид цуглана

Өчигдөр 15 цаг 33 мин
Зөвлөхийн сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Өчигдөр 09 цаг 31 мин
Б.Бат-Эрдэнэ: Зүү эмчилгээний үр дүн гам сайн барьснаар гардаг

Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээний үед хэрхэн гам барих талаар Монгол Хьюндай эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Улаанбаатарынханд адлагдсан дотуур байр миний хүүхдийн хоёр дахь гэр

Говьсүмбэр аймгийн малчин Н.Ганзориг таван хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд дотуур байранд амьдран сургуулиа

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

2025-08-20
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

2025-08-20
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

2025-08-20
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

2025-08-20