"Пёнчан-2018": Гүйлтийн цанын багийн төрөлд  Норвеги түрүүллээ

2018-02-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН "Пёнчан-2018" Олимпийн наадмын гүйлтийн цанын уралдаан өндөрлөх шатандаа орлоо. Өчигдөр /02.21/ гүйлтийн цанын эрэгтэй, эмэгтэй багийн спринт төрлийн уралдаан болж медалийн эзэд тодорсон билээ. Эмэгтэй төрөлд АНУ-ын шигшээ багийн бүсгүйчүүд түрүүлж түүхэндээ анх удаагаа гүйлтийн цанын спортоор олимпийн аваргын алтан медалийг хүртэв. Тэгвэл эрэгтэй багийн спринт уралдаанд Норвегийн Мартин Йонсруд Сундбю болон Йоханнес Хёсфлот Клебо нар түрүүлж аваргын алтан медаль хүртлээ. Дэд байранд Оросын олимпийн баг тэргүүлэгчээс 1.71 сек-н алдагдалтай орсон бол хүрэл медалийг Францын баг хүртжээ. Урьдчилсан шатны уралдаанд Оросын баг 15 мин 58.84 сек-н амжилтаар тэргүүлсэн ч шигшээ уралдаанд Норвегийн залууст ялагдаж мөнгөн медаль хүртсэн. Харин Норвегийн шигшээ баг урьдчилсан шатны 24 багаас 5 дугаарт орох цагийн үзүүлэлтээр шигшээ уралдаанд шалгарсан. Тэгвэл Францын шигшээ баг энэ төрөлд анх удаагаа медаль хүртэж байна. Эх сурвалж:www.olympic.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин