21 цам харайж, “Орчлонг хайрлаарай” эгшиглэнэ

2018-02-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалах зорилгоор “Отгонтэнгэр хөгжил сан”-гаас “Завхан нутаг жаргалын орон” шашин соёлын цэнгүүнийг маргааш зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. Цэнгүүнд тус нутгаас төрсөн урлаг, соёлын алдартнууд оролцож ая дуугаа өргөхөөс гадна Завхан нутгийн хамба лам нар сүсэгтэн олонд жилийн засал ном айлдах юм байна. Энэ тухай тус арга хэмжээнд оролцож буй “Мандала” бурхан шашин соёлын төвийн тэргүүн С.Батбаяр “Энэ удаагийн шашин соёлын цэнгүүнд манай төв урилгаар оролцож байна. Шинийн 15-ны билэгт сайн өдөр бид 21 цам харайна. Цам нь хүний сэтгэлийг ариус­гахаас гадна лус савдгаа баярлуулж, байгаль дэл­хийгээ хайрлах, өв уламжлалаа дээдлэх бэлгэ дэмбэрэлтэй. 10 хангал бурхны дундаас Балданлхам бурхан ган­цаараа охин тэнгэр юм. Тиймээс энэ өдөр хайр хайрын дотроос эмэгтэй хүний хайр агуу гэдэг ут­гаараа Балданлхам бурхан гоцолж бүжиглэнэ. Буян буяны дээд нь өглөгийн буян юм. Тиймээс Завхан нутгаас төрсөн алдартнууд энэ өдөр чин сэтгэлийн өглөгөө түмэнд түгээнэ” гэсэн юм. Гавьяат жүжигчин С.Батсүх “Миний хувьд урьсан цэнгүүн бүрт дуулахыг урьтал болгодоггүй. Харин энэ удаагийнх дуулаад өнгөрдөг цэнгүүн биш. Хүмүүсийг зөв зүйлд уриалж, буян номын даллага дуудсан гэгээн үдэш байх болно. Энэ өдөр би “Орчлонг хайрлаарай” дуугаа ард түмэнтэйгээ хамтарч дуулна” гэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин