Лионел Месси анхны гоолоо хийлээ

2018-02-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.НАСАНБААТАР Аваргуудын Лигийн шөвгийн 16 эхний тоглолт өнгөрсөн шөнө болж Лионел Андрес Месси “Челси”-ийн эсрэг анхны гоол хийлээ. Уг тоглолт Стэмфорд Бриж цэнгэлдэхэд болж тоглолт 1:1 харьцаатай өндөрлөсөн юм. Тоглолтын эхний гоолыг 62 минутад жигүүрийн хагас хамгаалагч Виллиан хийж “Челси” тоглолтыг тэргүүлж эхлэв. Харин 75 дахь минутад дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин Лионел Месси багийн ахлагч Андрес Иньестагийн мэдрэмжтэй дамжуулалтаар солгой хөлөөрөө гоол оруулж тоглолтын тооны харьцааг тэнцүүлж, үлдсэн хугацаанд аль ч баг гоол хийлгүй өндөрлөсөн юм. Лионел Месси “Челси”-ийн эсрэг өмнө гоол оруулж байгаагүй аж. Энэ удаа өөрийн анхны гоолоо хийж багаа хожигдлоос аварч чадсан юм. Уг тоглолтонд Луис Суарес, Серхио Бускетс, Антонио Рюдигер, Альваро Мората нар шар хуудсаар торгуулсан юм. Түүхийг дурсвал "Барселона", "Челси" Европын дэвжээнд 12 удаа учрахдаа нийт 36 гоол оруулж байсан аж. Хамгийн сүүлд 2012 онд аваргуудын лигт “Барса” "Челси" хагас шигшээд учирч, Дидье Дрогбагийн ачаар 1:0-ээр талбай дээрээ хожив. Хариу тоглолтод "Барса" 2:0-ээр хожиж явсан ч Бразил хагас хамгаалагч Рамирес "Цэнхэрүүд"-ийн аминд орсон юм. Тэрээр нэгдүгээр үеийн шүүгчийн мэдлийн цагт, баг нь хүн дутуу явах үед “Барса”-ын хаалагч Виктор Вальдесийн дээгүүр давуулан чухал бөмбөгийг хийсэн юм. Чухам энэ гоол орсны дараа "Барса" дахин гоол хийх шаардлагатай болж довтолгоонд анхаарсны улмаас хамгаалалтанд алдаа гаргаж Фернандо Торрес, урагшаа ганцаараа гарч хаалагчийг амжилттай хуурч гоол хийснээр Каталоны багт асар том саад болсон. Тэд буцаад довтлохыг хүссэн ч цаг хэдий оройтсон байлаа. Тэгвэл энэ удаагийн хоёр багийн эхний тоглолт эвийн гэрээгээр төгсөж, дараагийн тоглолтонд аль баг хожиж Аваргуудын Лигийг цааш үргэлжүүлэх вэ гэдэг нь хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байна. Дараагийн тоглолт “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэнд болно. Эх сурвалж: www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин