Есөн аймгийн 15 суманд хорио тогтоож, 2400 толгой мал устгажээ

2018-02-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Шүлхий өвчний улмаас сүүлийн хоёр сар гаруй хугацаанд есөн аймгийн 15 суманд хөл хорио тогтоогоод байна. Өнгөрсөн сарын 2-нд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд хорио цээрийн дэглэм тогтоосон бол хамгийн сүүлд энэ сарын 15-нд Орхон аймгийн Жаргалант суманд шүлхий гарчээ. Одоогийн байдлаар Дорноговь аймгийн Эрдэнэ, Дундговийн Дэрэн, Гурвансайхан, Дэлгэрцогт, Булганы Рашаант, Гурванбулаг, Төв аймгийн Баянцагаан, Эрдэнэсант, Өвөрхангайн Бүрд, Өмнөговь, Сүхбаатарын Онгон, Говьсүмбэрийн Сүмбэр, Орхон аймгийн Жаргалантад гарсан шүлхий өвчний улмаас 2411 толгой мал устгаж, 130 гаруй мянган толгой малыг вакцинжуулжээ. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад Булганы Рашаант, Гурванбулаг сум, Өвархангайн Бүрд, Орхон аймгийн Жаргалант суманд шүлхийн голомт шинээр бий болсон байна. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын талаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээс тодруулахад “Шүлхий өвчинтэй тэмцэх үйл ажиллагаанд аймгуудын Онцгой байдлын газар, ХХААГ, Мал эмнэлгийн алба, Мэргэжлийн хяналт, цагдаа, нутгийн захиргааны байгууллага, иргэд нийлсэн 600 гаруй хүн, 130 орчин техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг ХХААХҮЯ,  орон нутагт бол аймгуудын ХХААГ, Мал эмнэлгийн алба хариуцаж байна. Шүлхийгээс сэргийлэхэд вакцинжуулалт маш чухал. Гэвч одоогийн байдлаар улсын хэмжээнд вакцины нөөцгүй. Удахгүй 500 мянган тун вакцин нийлүүлэх мэдээлэл байна. Энэ жил Зүүн аймгууд шүлхийн голомттой. Сэлэнгэ аймгийн Мандал суманд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан шүлхий өвчнөөс болж 1566 үхэр устгасан. Ганцхан сумын хэмжээнд шүү дээ. Хамгийн гол нь хүн малын шилжилт хөдөлгөөнтэй хамаатай учраас ялангуяа, малчид хариуцлагатай байх хэрэгтэй. Шүлхий агаар дусал, малын хөл, бэлчээр, тээврийн хэрэгсэлээр дамждаг. Тухайлбал, “Шүлхийн вирус хүний хоолой багалзуурт 10 хүртэл хоног хадгалагддаг . Энэ хугацаанд мал юм уу хүнтэй харьцаж болохгүй. Шүлхий адуунд халдварладаггүй ч тээгч болдог” гэсэн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин