Мартагдашгүй “Бүх Одод”-ын тоглолт

2018-02-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.ЦЭРЭНДОРЖ NBA-г шимтэн үздэг сагсан бөмбөг сонирхогчидын хүсэн хүлээдэг “Бүх Одод”-ын тоглолт энэ сарын 18,19,20-ны өдрүүдэд Los Angeles хотод боллоо. 67 дахь удаагийн “Бүх Одод”-ын тоглолт “Залуу Бүх Одод”-ын тоглолтоор эхлэв. “USA”,”WORLD” гэсэн хоёр бүсэд тамирчидыг хувиарласан тоглолт 124:155 харьцаатай “WORLD” багийн ялалтаар өндөрлөсөн юм.  Тус тоглолтод “WORLD” багийн Bogdan Bogdanovic долоон удаа алсын зайн шидэлт оновчтой гүйцэтгэж нийт 26 оноо авч тоглолтын MVP –ээр нэрлэгдсэн. Харин  “USA” багийн Jaylen Brown 35 оноо авч багаа тэргүүлсэн бол Jason Tatum, Kyle Kuzma, Donovan Mitchel, Ben Simmons нар урьдын адил тоглолт үзүүлэв. Энэ удаагын “Залуу Бүх Одод”-ын тоглолтын үеэр гоёмсог оролтууд, хүчтэй тохолтууд үзэгчдийг алмайруулж байлаа. Ирээдүйн NBA-д гялалзах оддыг бүгдээрээ нэгдэж тоглохыг харсан юм. Мөн энэ өдөр “Алдартнуудын сагсан бөмбөгийн тоглолт” боллоо. Энэ удаагийн “Бүх Одод”-ын тоглолт Los Angeles хотод зохиогдож байгаатай холбон Алдартнуудыг “Clippers”,”Lakers” гэсэн багийн нэрэн дор хувиарласан байлаа. Тоглолт эцсийн мөчид 75:66 харьцаатай “Clippers” багийн хожилоор өндөрлөв. Тус тоглолт Rapper Quavo 19 оноо авч MVP –ээр нэрлэгдлээ. Хоёр дахь өдөр бид бүхний хүсэн хүлээсэн ур чадварын тэмцээнүүд эхэлсэн юм. Skills Challenge тэмцээнд “Boston Celtics” багийн тоглогч Al Horford, “Philadelphia 76ers” багийн тоглогч Joel Embiid, ”Brooklyn Nets” багийн тоглогч Spencer Dinwiddie, “Sacramento Kings” багийн тоглогч Buddy Hield, “Los Angeles Clippers” багийн тоглогч Lou Willams, “Denver Nuggets” багийн тоглогч Jamal Muray, “Chigago Bulls” багийн тоглогч Lauri Markkanen нар оролцож “Brooklyn Nets” багийн тоглогч Spencer Dinwiddie “Skills Challenge”-ын аварга болж чадлаа. Үүний дараагаар  Three-Point Contest-нд “Housten Rockets” багийн шидэгч Eric Gordon, “Los Angeles Clippers” багийн тоглогч Тobias Harris, “Phoenix Suns” багийн тоглогч Devin Booker, “Golden State Warrios” багийн тоглогч Klay Thompson, “Oklahoma City Thunder” багийн тоглогч Paul George “Miami Heat” багийн тоглогч  Wayne Ellington “Toronto Raptors” багийн Kyle Lowry, “Washington Wizards” багийн тоглогч Bradley Beal  гэсэн 8 тоглогч оролцож Devin Booker 28 оноо авсанаар 67 дах удаагын “Бүх Одод”-ын тоглолтын Three-Point Contest-ний аварга боллоо. Үзэгчидийг алмайруулж, хөгжөөж, олон гайхалтай үзүүлбэрээр бэлэг барьдаг Slam Dunk Contest-нд “Utah Jazz” багийн залуу тоглогч Donovan Mitchel, “Dallas Maverick” багийн тоглогч Smith J.R, “Cleveland Cavaliers” багийн тоглогч  Larry Nance J.R, “Indiana Pacers” багийн тоглогч Victor Oladipo нар оролцож “Utah Jazz” багийн тоглогч Donovan Mitchel Slam Dunk Contest-ний аварга боллоо. 67 дахь удаагын NBA “Бүх Одод”-ын тоглолтын оргил хэсэг болох “Team Lebron” VS “Team Stephen” багуудын тоглолт бидний хүслийг биелүүлж энэ сарын 20-ны өглөө эхэлсэн юм. Энэ жилийн “Бүх одод”-ын тоглолтонд хоёр бүсийн тэргүүн тоглогчыг санал хураалтаар шалгаруулсан билээ. Ийнхүү Дорнод бүсийг “Cleveland Cavaliers” багийн тоглогч лигийн “Хаан” хочит Lebron James тэргүүлсэн бол Өрнөд бүсийг “Golden State Warrios” багийн тоглогч лигийн мэргэн бууч Stephen Curry тэргүүлсэн билээ. Хоёр бүсийн тэргүүн тоглогчоос Lebron James эхэнд нь сонголтоо хийж дараагаар Stephen Curry сонгох зарчимаар Драфт явагдсаныг бид мэднэ. Lebron James ,Anthony Davis, Kevin Durant, Kyrie Irving, Russel Westbrook гэсэн гарааны тавтай Dwane Casey дасгалжуулагчаар удирдуулан “Team Lebron” баг Stephen Curry, Giannis Antetokounmpo, DeMar DeRozan, JoeL Embiid, James Harden гэсэн гарааны бүрэлдхүүнтэй Mike D’Antoni дасгалжуулагчаар удирдуулан “Team Stephen”  гэсэн гайхалтай нэгэн тоглолтыг үзсэн билээ. Хоёр багийн тоглолт эхлэхэд “New Orleans” багийн тоглогч Anthony Davis бэртэлийн улмаас энэ удаагийн “Бүх Одод”-ын тоглолтыг өнжиж буй багийн анд Demarcus Cousin-ын өмсгөлийг өмсөн бүтэн нэг үе тоголсон юм. Энэ үед үзэгч бидний хувьд сэтгэл хөдлөм үйл явдал байлаа. Энэ удаа бид хамгаалалттай илүү өрсөлдөөнтэй тоглолтыг эхний үеэс л үзсэн юм. Тоглолтын төгсгөлд 144:141 харьцаатай “Team Lebron” 3 оноогоор хожигдож байхад багийн ахлагч Lebron James алсын зайн шидэлтийг амжилттай гүйцэтгэж оноог 144:144 болгож тэнцүүлсэн юм. Тоглолт дуусахад ердөө 1 минут 31 секунтын хугацаа үлдсэн байлаа. Энэ үед “Team Stephen” баг довтолгоогоо алдсанаар тоглолтын сүүлийн нэг минут эхэлсэн юм. Энэ удаад “Team Lebron”  багийн довтолгоо хаалтанд орж “Team Stephen” багийн тоглогч DeMar Derozan хурдан довтолгоонд гарч алдаа авсанаар чөлөөт хоёр шидэлтийг гүйцэтгэх эрхтэй болсон ч нэгийг нь алдаж оноог 144:145 харьцаатай болгов. Тоглолтын сүүлийн 40 секунт эхлэж “Team Lebron” багийн холбогч Kyrie Irving-ийн дамжуулалтаар Lebron James довтолгоогоо оновчтой болгож нэг онооны давамгайлалыг багтаа авчирав. Энэ үед тоглолт дуусахад ердөө 23 секунт үлдсэн байв. “Team Stephen” баг чухал довтолгоогоо гүйцэтгэж чадсангүй ингэснээр бөмбөгөө эсрэг багтаа алдаж Lebron James –ын дамжуулалтаар Russel Westbrook хурдан довтолгооноор 2 оноо авч “Team Lebron” баг 3 оноогоор тоглолтыг давамгайлж эхлэв. Харин “Team Stephen” багт довтолгоо гүйцэтгэх 10 секунтын хугацаа байсан ч эсрэг багийн хамгаалалт цайз мэт байсны улмаас цагтаа амжиж оноог тэнцүүлж чадсангүй. Ийнхүү 67 дахь удаагын NBA “Бүх Одод”-ын тоглолтонд “Team Lebron” баг 145:148 онооны харьцаатай ялалт байгуулсан юм. Тоглолтын бас нэгэн оргил хэсэг болох  “Бүх Одод”-ын MVP шагналыг гардуулах үйл ажиллагаа байлаа. Уламжлал ёсоор хожил байгуулсан багаа тэргүүлсэн тоглогч нь тус шагналыг хүртэх юм. Олон нийтийн санал асуулгаар MVP шагналын эзэнд хамгийн өндөр саналыг авсан Team Lebron багийн ахлагч Lebron James 29 оноо 8 оновчтой дамжуулалт 10 самбараас бөмбөг авалт гүйцэтгэснээр MVP шагналын эзэн болсон юм. Тэрээр өөрийнхөө сагсан бөмбөгийн кареерт 13 удаа “Бүх Одод”-ын тоглолтонд оролцож 3 дахь удаагаа MVP шагналын эзэн болж байгааа билээ. Гал гарсан өрсөлдөөнтэй энэ удаагын тоглолт сэтгэл хөдлөм, онцгой мэдрэмж өгсөн гайхалтай болж өндөрлөлөө. 67 дахь “Бүх Одод”-ын тоглолтонд 3 шинэ амжилтын эзэд тодорсон юм. Хамгийн эхэнд мэдээж Lebron James 13 удаа “Бүх одод” сонгогдсон NBA-гийн цор ганц тоглогч болсон бол  Devin Booker Three-Point Contest-нд 28 оноо авч шинэ амжилт тогтоосон билээ. Инээд хөөр, баяр бахдал, амжилт, аз жаргал, нөхөрлөл сайн сайхан бүхнийг өөрт агуулсан үзэгч бидний хүсэн хүлээсэн NBA  “Бүх Одод”-ын тоглолт ийнхүү болж өндөрлөлөө. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин