Нийслэлчүүд цасны баяраа Хандгайтад тэмдэглэнэ

2018-02-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.БААСАНДЭЛГЭР Жил бүрийн хаврын эхний сард нийслэлийн иргэд цасны баяраа тэмдэглэдэг билээ. “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд зохион байгуулагдах нийслэлийн төр, захиргааны байгууллага болон нийслэлчүүдийн “Цасны баяр” энэ сарын 24-ний Бямба гарагт Хандгайтын Янзага зусланд болох гэж байна. Тус цасны баярт нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 33 агентлаг, НӨҮГ-ын нийт албан хаагчид оролцох юм. Нийслэлийн Засаг даргын орлогч, ажлын хэсгийн ахлагч Ш.Анхмаа Цасны баярт оролцож байгаа нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриаллаа. Мөн цасны баяраар зохиогдох уралдаан, тэмцээнийг дүгнэхдээ нийтийн тээврээр үйлчлүүлсэн байдлыг харгалзан үзэж, байр эзлүүлнэ гэдгээ анхааруулж байв. ЦУОШГ-аас өгсөн мэдээгээр ирэх бямба гарагт -6 хэм байх аж. Мөн Хандгайт, Санзай чиглэлийн автобус 45 минут тутамд Тэнгис кино театрын өмнөх зогсоолоос иргэдэд үндсэн тарифаараа үйлчлэнэ. Хотын удирдллагууд нийслэлийн нийт иргэдээ “Цасны баяр”-т өргөнөөр оролцохыг уриаллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. Эх сурвалж: Www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин