“Миний эх орон” гэрэл зургийн үзэсгэлэн Дундговь аймагт нээлтээ хийлээ

2018-02-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Гэрэл зурагчин Х.Сэргэлэнбатын “Миний эх орон” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Дундговь аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд боллоо. Үзэсгэлэнд дэлхийн болон Монголын нэн ховордсон зэрлэг ан амьтан, ховор ургамал, байгалийн үзэсгэлэнт газрууд, Монгол орны дөрвөн улирлын өнгө төрхийг илэрхийлсэн 40 гаруй бүтээл тавигджээ. Тус үзэсгэлэнгийн нээлтэд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун,  Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц.Бумангэрэл, Дундговь аймгийн музейн захирал М.Бямбажав нарын албаны хүмүүс болон иргэд, гэрэл зураг сонирхогч хүүхэд, багачууд оролцжээ. Тэрээр нээлтийн үеэр “21 аймагт гаргах “Миний эх орон” үзэсгэлэнгээ төрөлх нутаг Дундговь аймгаасаа эхэлж байгаадаа баяртай байна. Энэ үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд маань миний долоон жилийн хөдөлмөр зүтгэлээр бий болсон. Монгол Улсын “Улаан ном”-д орсон 33 хөхтөн амьтан байдгийн 15 нь энэ үзэсгэлэнд дэлгэгдсэн байгаа. Мөн төрийн тахилгат уулс, Монгол орны үзэсгэлэнт газар, дөрвөн улирлын өнгө төрхийг харуулсан юм аа. “Миний эх орон” нь миний найм дахь бие даасан үзэсгэлэн болж Та бүхэндээ хүрч байгаад таатай байна” гэсэн юм. Үзэсгэлэн нийт 14 хоног үргэлжилнэ. Гэрэл зурагчин Х.Сэргэлэнбат нь анхны үзэсгэлэнгээ  2015 онд “Гэгээн эгшин” нэртэй гаргаснаас хойш “Сайхан Монгол”, “Дөрвөн өнгө” үзэсгэлэнг гаргасан юм. Мөн одоогоор “Монголын зэрлэг ан амьтдын тусгай байгал”-ийн гэрэл зургийн үзэсгэлэн нь БНСУ-ын Тэжон, Тэгү, Гуанжу, Бусан хотуудад бүтэн жилийн хугацаанд аялан дэлгэгдэж байгаа билээ. “Миний эх орон” гэрэл зургийн үзэсгэлэн Дундговь аймагт нээлтээ хийлээ  Эх сурвалж: eagle.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин