Нао Кодайра шинэ амжилт тогтоолоо

2018-02-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Японы хурдны тэшүүрийн тамирчин Нао Кодайра 500 метрийн зайн уралдаанд 36.94 секундэд түрүүлснээр олимпийн шинэ амжилтыг тогтоосон байна. Ингэснээр алтан медалийн эзэн боллоо. Тэрээр  өнгөрсөн лхагва гаригт Каннын мөсөн ордонд болсон 1000 метрийн уралдаанд  өмнөх олипийн аварга Өмнөд Солонгосын тамирчин Ли Санг Хва болон Чехийн тамирчин Каролина Эрбанова нарыг ардаа орхисноор мөнгөн медаль хүртсэн юм.   ОХУ-ЫН ТАМИРЧИН СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ   Олон улсын  олимпийн хорооноос энэ удаагийн өвлийн олимпийн наадамд сэргээштэй холбогдолтой асуудал дээр хатуу хяналт тогтоон ажиллана гэж мэдэгдсэн.  Үүнийгээ ч хэрэгжүүлж Японы тэшүүрийн тамирчин Кэй Сатог сэргээш хэрэглэснийг илрүүлснээр тэрээр олимпийн хотхоноос явсан билээ. Өнгөрсөн олимпод сэргээш хэрэглэсний улмаас “ПёнЧан-2018”-д оролцох эрхээ хасуулсан ОХУ-ын тамирчид олимпийн хорооны туган дор оролцож байгаа.  ОХУ-ын  тамирчид  энэ олимпод кёрлингийн холимог хосын төрөлд  өрсөлдөж хүрэл медаль хүртсэн.  Кёрлингийн тамирчин Александр Крушельницкий сэргээш хэрэглэснийг нь илрүүлэх шинжилгээнд бүдэрсэн талаар тус улсын хэвлэл мэдээллийнхэн мэдээлжээ. Түүнд хийсэн эхний  шинжилгээгээр 2016 оноос сэргээшийн төрлийн жагсаалтад оруулсан мелдониум хэмээх бэлдмэл илэрсэн гэж тэд онцолсон байна.   Тамирчинг  сэргээш хэрэглэсэн талаарх эцсийн хариу энэ сарын 19-нд эцсийн байдлаар гарах ёстой ажээ.  Харин Александр Крушельницкий энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.  ПёнЧанд байгаа ОХУ-ын төлөөлөгчид олон улсын олимпийн хорооноос тэдний нэг тамирчин сэргээш хэрэглэхгүй байх гэсэн дүрмийг зөрчсөн байж болзошгүй  хэмээн мэдээлжээ.   АКРОБАТЫН ЦАНЫН УРАЛДААНД АЛЕКСАНДР АБРАМЕНКО ТҮРҮҮЛЭВ   ПёнЧан хот дахь  уулын цанын бааз Феникс паркт болсон акробатын цанын уралдаанд   Украйны тамирчин Александр Абраменко 128.51 оноогоор түрүүлж алтан медаль хүртэж, олимпийн шинэ аварга болсон байна. Түүний араас “Сочи 2014” өвлийн олимпийн акробатын цанын аварга БНХАУ-ын тамирчин Цзя Цзунъян 128.05, ОХУ-ын тамирчин Илья Буров 122.17 оноогоор удаалжээ.   Александр Абраменко нь  2015-2016 оны дэлхийн аваргын цомын агаарын гимнастикийн аварга болсон.  Тэрээр өвдгөндөө хүнд гэмтэл авсны улмаас тэмцээнд оролцохоо больсон бөгөөд өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард буцаж ирсэн. Үүнээс хойш арван сарын дараа  “ПёнЧан 2018”-д оролцож түрүүлээд байгаа нь энэ юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин