“Хүсэл тэмүүлэлтэй болохын хэрээр ширээний ном өөрчлөгддөг”

2018-02-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Энэ удаагийн “Ширээний ном” буланд Улсын хүүхэлдэйн театрын дарга П.Нямлхагвыг урилаа. -Таны ширээн дээр ямар ном байна вэ? -Ширээний ном гэхээр хүмүүс ширээн дээр байнга байдаг гэж ойлгоод байх шиг. Цаг хугацаа хувьсан өөрчлөгдөхийн хэрээр нийгэм өөрчлөгдөж байна. Хүний үзэл бодол, хүсэл тэмүүлэл зорилготой болохын хэрээр ширээний ном тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг. Уран бүтээл туурвиад эхэлж байхад залуу ч байж. Тэр үед Гамзатовын “Миний Дагистан” номыг ширээн дээрээ байлгаж хардаг байлаа. Үүнээс хойш оюутан болж түвд хэл, шашин судлалын мэргэжил эзэмшсэн болохоор мэргэжлийн номнууд ширээн дээр байх болсон. Сүүлийн үед алдартай түвдэч Л.Хүрэлбаатарын “Дорно цаст” хэмээх номыг байнга сөхөж хардаг. -Энэ номонд яг юу гэж өгүүлсэн байдаг юм бол? -Уран бүтээл туурвих, шинэ санаа олох, ажил, амьдралаа урагшлуулах үйлсэд гацсан үед хамгийн түрүүнд шүүрч авдаг зүйл маань ширээний ном байдаг. Миний хувьд сүүлийн үед түүхэн сэдэвтэй тэр дундаа буддын шашин, соёлын түүхийн сэдэвтэй 2-3 жүжгийн зохиол дээр ажиллаж байна. Сэтгэхүйн бэрхшээлээс гаргаж ирдэг ном бол Л.Хүрэлбаатарын “Дорно цаст”. Монголын эрдэмтэн мэргэдийн зохиол бүтээлүүдэд задлан шинжилгээ хийсэн дүн шинэчлэл, Түвдийн Лхас хотод болсон “Гэсэр”-ийн эрдэм шинжилгээний хуралд явж байх үеийн аян замын тэмдэглэл. Бидний нэрлэдэг аян замын тэмдэглэлийг Л.Хүрэлбаатар гуай “Бидэн явсан бичиг” хэмээн жинхэнэ монгол нэрээр томъёолсон байх жишээтэй. Мөн өөрийнхөө номын багш нар, бурхны оронд одсон хань ижил, энэ хүмүүстэй хэрхэн шүтэн барилдлагатай байсан тухайгаа өгүүлсэн ийм сайхан ном байдаг. Хэл найруулгын хувьд гайхалтай энэ ном одоогоор миний ширээн дээр байна. Унших бүр, үзэх тоолонд үргэлж шинээрээ байдаг ном тухайн хүнд ширээний ном байдаг. -Тухайлбал? -МҮОНТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлгийг хөтөлдөг Бүдрагчаагийн Оюунчимэг гэж бий. Энэ хүн “Би Жанцанноров гуайтай олон удаа ярилцсан. Ярилцах бүрт дахин шинэ ном уншиж байгаа юм шиг байдаг” гэсэн. Үүнтэй адил унших тусам дахин шинэ ном уншиж байгаа юм шиг байдаг ийм номыг л ширээний ном гэж хэлээд байгаа юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин