Тэтгэврийн даатгалын хуримтлалын сангийн зүй зохистой хяналт

2018-02-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Төслийн ахлах зөвлөх ЯМАШИТА МАМОРУ   Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт томилогдон “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Монгол Улсын хувьд насжилт нэмэгдэж байгаа учраас тэтгэврийн даатгалын хуримтлалын санг бүрдүүлэх, шимтгэлийг тодорхой төвшинд барихаар ажиллаж байгаа талаар өмнөх нийтлэлдээ дурьдсан. Мөн хуримтлалыг зүй зохистой хянах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, иргэд төлсөн шимтгэлээ юунд зарцуулагдаж байгаа талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Япон улсад хуримтлалын санг хэрхэн хянаж байсан бэ. Сангийн хөрөнгө нэмэгдэж байсан 1960-1970-аад оны эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үеийг жишээ болгон тайлбарлая. ЯПОН УЛСАД ХУРИМТЛАЛЫН САНГ ХЭРХЭН ХЯНАЖ БАЙСАН БЭ? Тэтгэврийн даатгалын шимтгэлийн орлого, тэтгэвэр олголтын зардлын зөрүү болох хуримтлал, санхүүгийн жил дууссаны дараах тайланд тухайн жилийн зөрүүг баталж, тэтгэврийн сангаас тусад нь байршуулсан. Тухайлбал, ЭМХНХЯ-ны харъяа бие даасан тусгай байгууллага хуримтлалын мөнгийг хянадаг болсон. Энэ байгууллага хуримтлалын хөрөнгийг Сангийн яаманд тогтмол хүүтэйгээр зээлдэг байв. Тогтмол хүү нь арилжааны банкуудаас арай өндөр ба жил болгон хүүгийн хэмжээг ЭМХНХЯ, Сангийн яам хоорондоо зөвшилцөж шийддэг байсан юм. Зээл авсан Сангийн яам Засгийн газраар батлагдсан аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд үндэслэн салбар яам, газруудад зээл олгоно. Улмаар дулааны цахилгаан станц, уул уурхай, төмөр зам зэрэг аж үйлдвэрийн хөгжилд хувь нэмэр оруулах дэд бүтцээ хөгжүүлсэн. ЯАГААД ЭМХНХЯ-НЫ ХАРЪЯА БАЙГУУЛЛАГУУДАД ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙДЭГГҮЙ ВЭ? ЭМХНХЯ-ны үүрэг нь “Иргэдэд нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалах” учиртай. Түүнээс аж үйлдвэрийг сэргээн босгоход чиглэж ажилладаггүй. Бас нэг шалтгаан нь даатгуулагчдаас цугларсан хуримтлалыг урт хугацаанд маш сайн хянах шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, буруу хөрөнгө оруулалтаас үүсэх эрсдэлээс сэргийлж даатгуулагчдын мөнгийг аюулгүй байдлаар эргэлтэнд оруулах учир шууд хөрөнгө оруулалт хийдэггүй. Жил бүр Сангийн яамнаас хүүгийн орлого орж ирдэг. Хөрөнгө оруулах эрсдлийг Сангийн яам үүрч байгаа нь эндээс харагдана. Ийм замаар Японы аж үйлдвэрийн үндэс тавигдсан. Дэлхийн хоёрдугаар дайны дараа үгүй болсон аж үйлдвэрийн салбарыг аль болох хурдан сэргээх боломж бүрдсэн нь даатгуулагчдаас цугларсан хуримтлалын сангийн хөрөнгө байлаа.  Тэтгэврийн даатгалын хуримтлал нь их хэмжээний хөрөнгө учраас тухайн үеийн Засгийн газрын хувьд том хөрөнгийн эх үүсвэр боловч энэ мөнгө даатгуулагчдын өмч гэдгийг анхаарч, улс орныхоо хөгжилд зүй зохистойгоор хянах нь хамгийн чухал . Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин