Өвлийн өнгө

2018-02-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд Цасан ширхэг царцаж мөс болох халилд Царгиа хүйтэн өвөл сарлагийн бух дошдог Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би хэмээн их найрагч Б.Явуухулан шүлэглэсэн бий. Энэ мөрүүдийг уншихуйд час хийсэн жавар хацар хайрч хувцас аяндаа жиндэх шиг, Цавцайна гэж дуулахуйд хөдөө нутгийн цав цагаан өвлийн гоо үзэсгэлэн тодорч хольцоо нь үгүй цэвэр агаар мэдрэгдэх шиг болдог оо. Өвөл өвлөөрөө л байдаг даа. Өвлийг зуръя гэвэл олон өнгийн будаг эрэх хэрэггүй мэт. Бүх юм цагаан. Бийр, будаг ч түүн лүгээ цагаан байх учиртай билээ л. Тийм ээ. Өвлийн салхи нь хүртэл цагаан байдаг юм. Монголын өвөл малчны хот айлаас эхэлдэг гэж болно. Өвлийн адаг сарын огторхон нарны илч муутайхан гэрэлд урд уул цас мөстэйгөө цайвалзах нь дэлхийн орой гэмээр. Өглөө эрт айлуудын яндангаас аргалын цэв цэнхэр утаа булгилна. Зэлэн дээрх тэмээд хэвтэртээ налайна. Харин Цэнд гуайн хүрэн буур ганцаараа босоод шавж зогсох. Дашням гуай, Самбуу гуай хоёр эртлэн урьд толгой дээр гарчихсан энэ төрийг ярилцах зуур дурангаа барьсаар алсыг хараачилна. Билэг гуайн охин Дарь гэрээсээ гарч намбалаг алхсаар тэргэн дээрх мөснөөс нэгийг тэвэрч буцахдаа ер бусын баяр хөөртэй нь үнэгэн лоовууз дундаас тормолзох нүднээс нь тодорно. Аргагүй л байх. Өчигдөр адуу эрж яваа гэж эдний хотонд оройхон буусан Дэндэв гуайн хүү өглөө мордсон гэнэлэй. Урьд хотынхны гаднаас хөдөлсөн тэмээн сүрэг бэлчээртээ гарах янзтай аажуурхах. Наахна нь чөдөртэй бор морь дэрсний захад бөмбийнө. Уул тал нэлдээ цастай ч малчны өвөлжөө л бараантан байдаг. Бас нургисан хөх бууз нь хөл аргадаж тушна. За тийм ээ. Хэн ч зураагүй өвөл гэдэг уран зураг ийм л. Эх сурвалж:”Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин