ЗТХ-ийн сайд “МИАТ” ТӨХК-тай холбоотой асуудлуудад Т.Тамираас тодруулга авлаа

2018-02-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
 
“МИАТ” ТӨХК, түүний удирдлагатай холбоотой сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй  асуудлыг тодруулахаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамирыг дуудаж холбогдох мэдээллээр тодруулга авлаа.     Т.Тамирийн хувьд уг асуудал захиалгатай мэдээлэл, манай компани 2017 онд түүхэндээ анх удаа 59-н тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Яригдаад байгаа гэрээ, санхүү мөнгөтэй холбоотой асуудлаар Үндэсний аудитийн газраас  өчигдөр шалгалт орсон. Санхүүгийн аудитыг хөндлөнгийн аудит  хийж байгаа гэсэн тайлбарыг өглөө. Тэрээр  Air Lease Corporation”-тай хийсэн гэрээний хувьд “Тус компаниас 3-н онгоц түрээслээд нэгийг нь 2013 онд буцааж өгсөн.  Air Lease Corporation” манайд түрээслүүлсэн нэг онгоцоо “AerSale” компани руу шилжүүлсэн учир үүний дараа бид энэ компанитай нэмж 3 жилийн гэрээ хийсэн.   Гэвч “AerSale” компаниас ирүүлсэн онгоцны хөдөлгүүр нь хүлээж авч, ашиглах боломжгүй байсан учир буцаасан.  Уг нь гэрээнд бүх эд анги нь  бүрэн байна гэж заасан. Гэвч онгоц цахилгаан монтажгүй, хөдөлгүүр нь ашиглах боломжгүй ирсэн. 10 циклтэй буцааж өгнө гэсэн гэрээтэй ч бид 4 циклтэй буцааж өгсөн.  Тус компани онгоцоо хүлээж авчихаад хэсэг хугацааны дараа онгоц хүлээж авахад шаардлага хангахгүй байна гэсэн мэдээ ирүүлсэн. Үүний алданги 5.7 сая доллар гэсэн нэхэмжлэл ирүүлсэн ч хугацаандаа төлбөрөө төлөөгүйн алданги тооцоод 9 сая долларт хүрсэн. Зөвлөх компаний санал болгосноор бид эвлэрлийн гэрээ байгуулсан гэсэн тайлбарыг хийлээ.   ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ “3 сая долларын алданги хүлээнэ гэдэг хариуцлагатай холбоотой. Энэ асуудлыг нэгдүгээрт “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ-өөр хэлэлцэж оруулж ирэх, хоёрдугаарт цаашид удирдлагуудын үүрэг хариуцлага, хяналтыг сайжруулах, гуравдугаарт компаний менежментийг улам сайжруулж ашигтай ажиллах, үргүй зардлыг багасгах, мөн хэвлэл мэдээлэлд нээлттэй байж ашигтай ажилласан бол тэрийгээ олон нийтэд хүргэж байх үүргийг өглөө. Эх сурвалж: Зам Тээврийн хөгжлийн яам 
Г.Занданшатар: Ярьдаг биш хийдэг, үнэнтэй нүүр тулдаг Ерөнхий сайд байна

Г.Занданшатар: Ярьдаг биш хийдэг, үнэнтэй нүүр тулдаг Ерөнхий сайд байна

5 цаг 42 мин
Н.Номтойбаяр: Таныг Ерөнхий сайд болбол Ерөнхийлөгч болон Л.Оюун-Эрдэнэ нарын зөрчил арилах уу?

Н.Номтойбаяр: Таныг Ерөнхий сайд болбол Ерөнхийлөгч болон Л.Оюун-Эрдэнэ нарын зөрчил арилах уу?

5 цаг 49 мин
О.Алтангэрэл: Хувь гишүүнийхээ хувьд Г.Занданшатарыг дэмжиж саналаа өгнө

О.Алтангэрэл: Хувь гишүүнийхээ хувьд Г.Занданшатарыг дэмжиж саналаа өгнө

5 цаг 56 мин
Л.Гантөмөр: Хяналт, бүтээмжийн менежерүүд чухал үүрэгтэй, халбал Ерөнхий сайдын арьсыг өвчинө

Л.Гантөмөр: Хяналт, бүтээмжийн менежерүүд чухал үүрэгтэй, халбал Ерөнхий сайдын арьсыг өвчинө

6 цаг 2 мин
“Монголын анагаах ухааны оношилгоо дээр суурилж авиа эмчилгээ хийдэг онцлогтой”

“Монголын анагаах ухааны оношилгоо дээр суурилж авиа эмчилгээ хийдэг онцлогтой”

7 цаг 1 мин
Нэгдсэн хуралдааныг 14:00 цаг хүртэл завсарлууллаа

Нэгдсэн хуралдааныг 14:00 цаг хүртэл завсарлууллаа

8 цаг 1 мин
Монгол Улсаар дамжин өнгөрөх хийн хоолой:  Ирээдүйн эрчим хүчний коридор

Монгол Улсаар дамжин өнгөрөх хийн хоолой:  Ирээдүйн эрчим хүчний коридор

8 цаг 31 мин
Тогтворгүй байдал тогтолцооны өөрчлөлтийг “нэхээд” байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр намууд хамтраад байгуулсан Засгийн газар жил ч бол

13 цаг 3 мин
Г.Занданшатарын Засгийн газрын “нас” хэн хэн сайд болохоос хамаарна

ЕТГ-ын дарга Г.Занданшатар Ерөнхий сайд болно. Гэхдээ, хараахан томилогдоогүй, өнөөдөр УИХ-ын чуу

13 цаг 3 мин
Хятад, Монголын сэтгүүлчид “Жин Шы Ань” технологийн компанийн үйлдвэрлэлтэй танилцлаа

“Боломжоо хуваалцан хамтдаа хөгжье" уриатай Хятад, Монголын хэвлэл мэдээллий

Өчигдөр 13 цаг 48 мин